Гоо сайхны арьс арчилгааны FOR YOU нэрийн анхны брэнд бүтээгдэхүүнээ танд хүргэхэд бэлэн боллоо

Lac Mon Vic LLC компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил, эмчилгээний идэвхтэй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2020.10.01 өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэхэн компани юм. Бид Монгол хүний арьсны онцлогт тохирсон, арьсны өнгийг сэргээх идэвхтэй, гоо сайхны арьс арчилгааны FOR YOU нэрийн анхны брэнд бүтээгдэхүүнээ танд хүргэхэд бэлэн боллоо. Пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, хүний ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг ЛАБОРАТОРИЙН нөхцөлд туршин, судалж гаргаж авсан болно. Уг бүтээгдэхүүн Lactobacillus-ийн амьд эсийг агуулж байгаагаар онцлог бөгөөд АМЬД юм. 1.FOR YOU Mist: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Нүүр будалтын өмнө болон дараа арьсанд шууд цацаж хэрэглэнэ https://www.facebook.com/LacMonVicLLC/ 2.FOR YOU Toner: хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Хөвөнд шингээж арьсыг зөөлөн арчина. Эмзэгшиж улайсан, батга гарсан, шархалсан хэсэгт шавшиж хэрэглэнэ https://www.facebook.com/LacMonVicLLC/ 3.FOR YOU Serum: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Арьсыг цэвэрлэсний дараа шууд түрхэж хэрэглэнэ. https://www.facebook.com/LacMonVicLLC/ 4.FOR YOU Lipmask: урууланд шууд түрхэж 15-20 минутын дараа зөөлөн арчиж авна https://www.facebook.com/LacMonVicLLC/ 5.FOR YOU Cream- Арьсыг цэвэрлэн, Toner, mist, serum-ийг түрхэж арьсыг бэлтгэсний дараа 3-5 мин массаж хийж хэрэглэнэ. Нүүрний иогийн массажтай хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой. https://www.facebook.com/LacMonVicLLC/

Нийтэлсэн:
Өнөөдөр 39 цэгт иргэдийг дархлаажуулна

Өнөөдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг вакцинжуулна.

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг тусгаарлалтаас бултаж бусдыг эрсдэлд оруулсан уу

Өнгөрсөн сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томилсон. Уг хуралдаанд Ц.Эрдэмбилэг өөрийн биеэр оролцож маргаашнаас нь ЭМЯ-ны ажилдаа орсон юм. Гэтэл яг энэ өдрүүдэд тэрбээр тусгаарлалтад байх ёстой байжээ. Гэтэл шууд ажлаа хийж бусдыг эрсдэлд оруулсан үйлдэл нь өнөөдөр Эрүүл мэндийн яаманд сөхөгдөж нэлээн маргаан дэгдээж байна гэх мэдээлэл байна. Ц. Эрдэмбилэг Гурван гал эмнэлэгт гарсан халдварын анхны хавьтагч болсон уу Ц.Эрдэмбилэг нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдохынхоо өмнө Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Мөн өөрийн хувьцаа эзэмшдэг Гурван гал эмнэлэгт оройгоор ажилладаг байсан гэх мэдээлэл байна. Гэтэл тухайн үед нь Гурван гал эмнэлэгт коронавирус халдвар бүртгэгдэж Ц.Эрдэмбилэг анхны хавьтагч болсон гэж ХӨСҮТ-д бүртгэгджээ. Цаашлаад Ц.Эрдэмбилэгийг тусгаарлах хүмүүсийн жагсаалтад оруулсан албан бичиг ХӨСҮТ болон ЭМЯ-д байгаа гэж эх сурвалжууд хэлэв. Гэтэл Ц.Эрдэмбилэг тусгаарлагдахаас татгалзаж Засгийн газрын хуралдаанд оролцож, Эрүүл мэндийн яаманд ажиллаж эхэлжээ. Сүүлийн үед ЭМЯ-ны ажилчид түүний энэхүү үйлдлийг нь сануулж , шүүмжилж буй бөгөөд энэ талаар ярьсан ажилчин бүхнийг өрөөндөө дуудан Мэдээлэл битгий тараагаач, Тохиролцъё гэж байх магадлалтай байна. Иргэдэд халдвар , хамгаалал ,тусгаарлалтын дүрмийг чанд сахиулж өндөр шаардлага тавих мөртлөө өндөр албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагагүй хандаж байгаагийн нэг жишээ энэ юм. Мөн Ц.Эрдэмбилэг одоо ч Гурван гал эмнэлэгтээ оройгоор ажиллаж байж болзошгүй байгаа юм.Сануулахад, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин цар тахлын хүнд үед эндэх ажлаа хийхгүй хөл, хорио зөрчиж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг даган Булганд очсон гэх шүүмжлэлд өртсөн. Тэгвэл Ц.Эрдэмбилэг ч мөн төрийн ажлын хажуугаар хувийн эмнэлэгтээ ажиллаж байж болохгүй гэх шүүмжлэл ЭМЯ-нд өрнөөд байгаа аж. Ц.Эрдэмбилэгийн товч намтар Цэгмэдийн Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор. -2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч -2012-2019 онд Гурван гал нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал -2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажилласан. Эх сурвалж: iSee.mn

АШУҮИС-ийн резидент эмч нарын цалин олгогдоно гэх мэдээлэл ХУДАЛ байжээ

​ АШУҮИС-д суралцаж буй резидент эмч нарын цалингийн асуудал хөндөгдөөд гурван сар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрүүтэй мэдээллүүд гарах болсон. Бид энэ талаар албан эх сурвалж болох ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэнтэй уулзаж тодрууллаа. АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа Тухайн үед БШУЯ-наас резидент эмч нарын асуудал нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний асуудал гэж үзсэн. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БШУ-ы сайд, ЭМ-ийн сайд болон АШУҮИС-ийн захирал нар гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэх гарц олсон. Өнөөдөртөө багтан Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулна. Ингэснээр маргаашаас эхлэн резидент эмч нарын цалинг олгоход бэлэн болсон гэдгийг хэлсэн. Өнөөдрөөс эхлэн цалин нь олгогдож эхлэх үү ? АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудлаар Эрүүл мэндийн сайдаасЧиглэл хүргүүлэх тухайалбан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу манай байгууллагаас АШУҮИС-ийн удирдлагад хамтран асуудлаа шийдвэрлэх уулзалт зохион байгуулах саналыг хүргүүлсэний дагуу уржигдар /2021 оны 03-р сарын 23/ ЭМХТ болон АШУҮИС-ийн холбогдох мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр манай байгууллагын зүгээс ямар эрхзүйн орчны хүрээнд резидент эмч нартаа цалин олгож байгааг танилцуулан, цаашид хууль эрхзүйн хүрээнд гэрээ байгуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд гэрээний төслөө солилцохоор тохирсон. Улмаар өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 16:00 цагаас дараагийн хэлэлцээр хийх байсан боловч АШУҮИС-ийн Захирал хүрэлцэн ирээгүйн улмаас уулзалт өнөөдрийн /2021 оны 03 сарын 25/ 16:00 цар хүртэл хойшиллоо. Тэгэхээр Резидент эмч нарт цалин өнөөдрөөс олгогдох асуудал худлаа болсон гэсэн үг үү? Тиймээ өнөөдрийн байдлаар АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна гэж ойлгож болно. АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан АШУҮИС-ийн резидент эмч нарын цалинг маргаашаас эхлэн олгоход бэлэн болсон хэмээн том амласан боловч угтаа энэ асуудлаас бултсаар байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нараас болоод тэд дахиад л хууртаад үлдлээ.

Б.ОДГЭРЭЛ: ХАЛДВАРЫН ОЙРЫН ХАВЬТЛУУДЫГ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа. -Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хэдийн 4000 гаруйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар хариу арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 350 ор дэлгэн ажиллуулж, 348 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ бол хөл хорио, шинжилгээ, тусгаарлалт, дархлаажуулалт байдаг. Энэ жишгээр цаг үеийн нөхцөл байдалд тохируулан дээрх арга хэмжээг шат дараатай авч, хэрэгжүүлж байна. -Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хамт олон зэрэг ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх нь халдварын тархалтаас сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Тусгаарлалтын арга хэмжээнд гэрийн тусгаарлалт болон зочид буудлын тусгаарлалт багтана. Зочид буудалд тусгаарласан хүмүүс тодорхой хугацааны дараа гэрийн тусгаарлалтад шилжинэ. Харин саяхнаас халдварын ойрын хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд хяналт маш чухал байдаг. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж, эрүүл мэндэд нь хяналт тавих, олон нийттэй харилцахаас сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тусгаарлалтад орох иргэдийн тоо огцом өсөж байгаа. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна. Энэ хугацаанд харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөмж хүргүүлэх байдлаар ажилладаг. Энэ хүрээнд гэрийн эргэлт, үзлэгийг сайжруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэх, хэрэгцээт эм бэлдмэлийг нь хүргэж өгөх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж байна. -Халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад одоогоор хэчнээн хүн хамрагдаад байна вэ? -Хоёрдугаар сарын 23-наас эхлэн зохион байгуулж буй дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 210 мянга гаруй иргэн хамрагдаад байна. -Шинжилгээний цэгүүдэд өдөрт хэчнээн хүн хамрагдаж байгаа вэ? -Нийслэлийн хэмжээнд найман байршилд шинжилгээний цэгүүд үйл ажиллагаа явуулж, хоногтоо 10-15 мянган иргэнийг шинжилгээнд хамруулж байгаа. Иргэдийн хувьд халдварын хавьтал болоогүй, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, хөдөө орон нутагт зорчих болон буяны үйл ажиллагаанд оролцохгүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Ковид-19 халдвараас сэргийлэх хамгийн чухал арга бол мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа зөвлөгөө, мэдээллийг дагах юм. Тэр дундаа гэрийн тусгаарлалтад байх хугацаанд өөрийн эрүүл мэндэд хяналт тавих, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах нь чухал юм.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.