Томуу төст өвчин улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрчээ

Улсын хэмжээнд амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% (21,774)-ийг ТТӨ эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрлээ. Хүн амын дунд томуугийн В вирустэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирус, бокавирус, риновирус, короновирус тус тус орчилд байна. Амьсгалын замын синциталь вирус нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлнэ үү!

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд 2019 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ, Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ, Гемодиализийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ, Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ-ний биелэлтийг үнэлэх үйл ажиллагаа доорхи хугацаанд зохион байгуулагдана.Үүнд: Даатгалын гэрээ дүгнэх хугацаа, байршил: Аймаг, дүүрэг /Багануур, Налайх/-т үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд2019оны12 дугаар сарын 24-27-ныөдрүүдэд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАСГИЙН байранд. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд2020 оны 01 дүгээр сарын 03-10-ныажлын өдрүүдэдЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙГАЗРЫНбайранд: Жич: Даатгалын гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлэх материалынжагсаалтыг эндээс татаж авна уу. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хүүхдийн орны тоог нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээтэй холбоотой санхүүжилт, тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замуудын талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн энэ хүрээнд НЭМГ-ын холбогдох хэлтсүүдийн зүгээс ӨЭМТ-ийн 2019 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн гэрээг үнэлэх, хүүхдийн клиник сувилалын үйл ажиллагааны журам, томуу, томуу төст өвчний талаарх цаг үеийн мэдээлэл, Эрүүл иргэн аяны хэрэгжилт, статистик бүртгэл мэдээллийн аяны тайлан, 2020 оны хөрөнгө оруулалт болон урсгал төсөв, харьяа байгууллагын удирдах ажилтнуудын үүрэг, даалгаврын биелэлтийн чанар, тайлангийн талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцууллаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэл, тусламж үйлчилгээний зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаар цаг үеийн нөхцөл байдал, хүүхдийн орны ачаалал, эмч ажиллагсадын хуваарилалтын талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нартай хэлэлцлээ. Хурлын төгсгөлд жирэмсний хяналтанд онцгой анхаарах, томуу томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах, орны зохицуулалтад анхаарах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан 0-2 насны хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралт болон шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх /ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, хоолны хордлого, бусад өвчлөлөөс сэргийлэх/, НЭМГ-ын даргын А/188 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах, товлосон хугацаанд тайланг ирүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд анхаарах, ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн гэрээг үнэлж, НЭМГ-ын даргын 02 тоот албан даалгаврын биелэлттэй хамт ирүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өглөө. Эх сурвалж: НЭМГ

Хүүхдийн 1001 орыг нэмэлтээр дэлгэж, тусламж үйлчилгээг зохицуулж ажиллана

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орны зохицуулалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргасан. 2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийсэн. Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг 2019 оны 10-аас 11 дүгээр сард зохион байгуулж эрсдэлт бүлгийн 13.619 хүн, цэцэрлэг болон асрамжийн төвийн 72.199 хүүхэд, гэртээ байдаг буюу эрсдэлт бүлгийн 7452 хүүхэд зэрэг нийт 79.651 хүүхэд, эрүүл мэндийн 5750 ажилтан, сайн дурын дархлаажуулалтад 989 хүн буюу нийт 104.140 хүнийг хамруулаад байна. Мөн 0-3 хүртэлх насны 13.765 хүүхдийг 2 тунгаар дархлаажуулсан. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарим зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай А/486 дугаар тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орны ачаалалыг зохицуулан ажиллаж байна. Тухайлбал: 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг Ачтан эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31 дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Мөнгөн гүүр эмнэлэгт, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан. Түүнчлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна. Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд Хүүхдийн зөвлөгөө өгөх утас-ыг нээж, Хүүхдийн кабинет-уудыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа ба бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүндрэл ихэсч байгаатай холбогдуулан НЭМГын даргын 2019 оны А/490 дүгээр тушаалын дагуу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гаригт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулж байна. НЭМГаас баталсан хуваарийн дагуу удирдлагын баг дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.