Танд магни дутагдаж буйг илтгэх 10 шинж

Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Чихрийн шижин Хэрэв та чихрийн шижинтэй бол магни дутагдсан байх магадлал өндөртэй. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар насанд хүрсэн 1400 хүн тутамд чихрийн шижин өвчтэй хүн байдаг нь батлагдсан байна. Цагаан сахарыг гаргаж авахдаа чихрийн нишингэнээс магнийн агууламжтай хар бурмыг тэр чигт нь салгаж авах хэрэгтэй болдог учраас тэр юм. Түүгээр ч зогсохгүй, элсэн чихэр нь биеийг бөөрөөр дамжуулан магниа гадагшлуулахад хүргэдэг. Ер нь, чихэрлэг хүнсийг эмч нар анти-нутриент буюу тэжээлийн дайсан гэж үздэг. Тиймээс чихэрлэг хүнс хэдий чинээ хэрэглэнэ, төдий чинээ магнийн дутагдалд орох магадлалтай юм байна. Ядаргаанд орох Магни нь бидний эсийн эрчим хүчний гол эх үүсвэр гэж ойлгож болно. Тиймээс хүний биед магни дутагдахад эрч хүч суларч, ядаргаанд орох шинж тэмдэг илрэх болно. Мериландын их сургуулийн эрдэмтдийн мэдээлж буйгаар хүн өдөрт 300-1,000 мг магнийг хоол хүнс, нэмэлт тэжээлээр авбал архаг ядаргаанаас гарна хэмээн зөвлөж байна. Толгой өвдөх Магни дутагдахад толгой маш ихээр өвддөг. Ялангуяа хоолны дэглэм барьж буй хүмүүст энэ элбэг тохиолддог. Эрүүл мэндийн судалгаагаар хүн эрүүл байхдаа өдөрт 360-600 мг магни хэрэглэвэл толгойны өвчинг 42 хувиар бууруулдаг болохыг баталжээ. Булчин чилж өвдөх Хаврын улиралд хөлний шөрмөс татах, булчин чилж өвдөх асуудалтай тулгардаггүй хүн үгүй. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл, эмчийн заавраар магни авч уугаарай. Магни бол булчинг амраах зориулалттай эрдэс бодис юм. Үүнгүйгээр булчин үргэлжийн агшилтын байдалтай байна гэсэн үг. Харин кальци бол булчинг агшаах дохиог өгдөг эрдэс бодис. Кальци, магни хоёр бол зоосны хоёр талаас өөрцгүй. Мөн магни нь шүд ясны бат бөх байдалд оролцдог. Нойргүйдэх Таны нойр хулжиж байна уу. Ихэнх хүмүүс нойргүйдэлтэй тулгарсан ч ямар нэг арга хэмжээ авдаггүй, ойшоодоггүй гэхэд болно. Эрүүл мэндийн шинжлэх ухаанд магнийн орцонд байдаг GABA гэдэг бодис нь хүний эд эсийн үйл ажиллагааг тайвшруулж, улмаар унтахад туслах, тархийг амраахад нөлөөлдөг гэж үздэг аж. Хэрэв та нойргүйдэх болсон бол унтахын өмнө эсвэл оройн хоолондоо 400 мг магнийг нэмэгдлээр хэрэглээрэй. Өглөө босоход бие хөндүүрлэх Нойргүйдэхгүй байсан ч шөнө дунд хөлний шөрмөс татах, өглөө босоход шөнөжин ажилласан мэт хамаг биеийн булчин өвдөж байвал өөртөө анхаарал тавих болсныг сануулж байна. Ер нь булчин өвдөх, бие буларсан байвал магни дутагдсан байх магадлалтай. Түгших Таны амьдралын хэв маяг тайван тогтуун байгаа боловч юунд ч юм сэтгэл түгших, айдас төрөх мэдрэмж төрж байвал магни уугаарай. Айдас бол хүний сэтгэлийн мөнхийн дайсан юм. Сэтгэл санааны хямрал, сэтгэл санааны гутралын үед магни танд маш их тус хүргэнэ. Цусны даралт ихсэх Магни дутагдснаар цусны даралт түвшинг нэмэгдэж, зүрхний үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж болзошгүй. АНУ-ын клиникийн тэжээлийн талаарх нэгэн сэтгүүлд Магни ихтэй хоол хүнс цусны даралт ихсэх, цус харвах эрсдлийг 8 хувиар бууруулдаг хэмээн онцолжээ. Таны цусны даралт мэт ямар ч шалтгаангүйгээр хяналтаас гарч эхэлсэн бол эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй магнийн дутагдлаас болж зовж шаналж байж болох юм. Ясны сийрэгжилт Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээгээр хүнд өдөрт дундажаар 25 грамм магни хоол хүнсээрээ авах ёстойг зөвлөж байна. Хүний биеэнд орших магниний ихэнх хувь нь ясанд оршдог аж. Ясны эрүүл мэнд хүн болгонд чухал боловч, ихэвчлэн ахмад настан, насанд хүрэгчид илүү тохиолддог. Хэрэв та яс сийрэгжилтэй бол магни, витамин D3 витамин K2 зэргийг хэрэглээрэй. Ходоод хямрах Магни дутагдалын анхны шинж тэмдэг бол ходоод гэдэсний хямралтай нүүр тулна. Өөрөөр хэлбэл, дотор муухайрах, хоолны дуршил алдагдах, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг танд илэрч байвал, та яаралтай эмчид үзүүлээрэй.

Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхэд болон ахмадын эмнэлэг барина

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн эцсийн буудлын ойролцоо 50 ортой эмнэлгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Ирэх 2020 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тус эмнэлэг нь дотор, мэс засал, хүүхэд, ахмадын хэвтэн эмчлүүлэх 50 ортой бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээ хийх юм байна. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн томоохон дүүрэгт тооцогддог Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НЭМҮТ: Халдварт бус өвчин гэж өөрөө өөртөө өвчин бэлэглэхийг хэлнэ

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан,эрсдэлтхүчинзүйлсийн тархалтын IV судалгаа-ныдата боловсруулалт хийхсудлаачдыгбэлтгэх сургалтэнэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд НЭМҮТ дээр зохион байгуулагдаж байна. СургалтаарМонгол орон даяар 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хотын 8 дүүргийн 142 хорооны 161 хэсгийг хамруулан нийт 377 кластер буюу газар нутагт 15-69 насны түүврийн аргаар сонгогдсон нийт 6780 хүнийг хамруулан хийсэн үндэсний хэмжээний судалгааныдата мэдээлэлд статистик боловсруулалт хийх аргачлалыг судлаачдад зааж сургана. Сургалтыг удирдан явуулахаарДЭМБ-ын зөвлөх Др.Стефан Савин, ДЭМБ-ын НДББүсийн зөвлөхДр.Хожүүн Лийнар хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой ХБӨ зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Хүн амын дунд 2 болон түүнээс олон ХБӨ-тэй, эсхүл зарим ХБӨ-ий үр дагавар нь өөрХБӨ-ийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох үзэгдэлнэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал зүрх, бөөрний өвчлөл, сохрол зэрэг өвчний шалтгаан болдог чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг дангаар эзэлж, 45-65 насныхны дунд хамгийн өндөр тархалттай байна. Хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна.2016 оны байдлаар жилдээ 5900 гаруй хүн хорт хавдраар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношилогдсон бөгөөд урьдчилан тооцоолсноор 2025 он гэхэд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байна. ХБӨ, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг бууруулах чиглэлээролсон ололтоо бататгах, байгууллага, хамт олон, нийгмийн салбар, олон улсын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын оролцоонд тулгуурлан ХБӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдажбайна.

Эрүүл мэндийн зарим байгууллагуудын гадна тохижилтын ажлыг хүлээн авлаа

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хүлээн авч байна. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцов. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд гадна 5294 ам метр талбайд асфальт бетонон хучилт хийж, талбайн гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдэд зориулсан сандал, амралтын сүүдрэвч бүхий тусгай хашлагатай ногоон байгууламж, явган хүний зам, харуулын байр, дугуйн зогсоолоос гадна авто замын хэвтээ болон босоо тэмдэглэгээтэй тусгай зориулалтын дөрөв, мөн энгийн 136 автомашины зогсоол, орц гарцыг шийдэж өгснөөр иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Гадна зам талбайн тохижилтын зураг төслийг Мод арч ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр Жи Пи экспресс финанс ХХК ажиллажээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Эмнэлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын орчны аюулгүй байдлын асуудал нэн чухал. Энэ жил бид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон хэд хэдэн эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байна. Чанар стандартын шаардлага хангасан гадна зам талбайн тохижилтын ажлыг өнөөдөр хүлээн авч иргэд, олон нийт ая тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаад баяртай байна хэмээн ярилаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд мөн 852 ам метр талбайд асфальт бетонон хучилт хийсэн төдийгүй автомат хаалга бүхий төмөр хашаа, хяналтын камер, ханын болон гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зогсоол, амралтын сүүдрэвч зэрэг ногоон байгууламжтай болгон тохижуулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 7247 ам метр талбайг асфальт бетонон хучилттай болгож, тусгай зориулалтын 12 ба энгийн 50 автомашины зогсоол, авто зам болон явган хүний зам дагасан гэрэлтүүлэг, төмөр хайс хашлага, автомат болон буудаг хаалга, харуулын байр, явган замын хашлага, сандал, хогийн сав зэрэг амралтын сүүдрэвчтэй ногоон байгууламж, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. Эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.