Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэлэг

Эмэгтэйчүүдийн аарцагны булчин чангалах физик эмчилгээг Монгол улсад 2016 оноос нэвтрүүлсэн La Sante эмнэлэг дахин шинээр Францын Афнор группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Аарцаг үтрээний булчин сэргээн засах дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн энэхүү эмнэлэг нь Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл гэсэн сайхан уриатай ажилладаг. Тиймээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд монголын эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, өвчлөлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлүүдийн харилцаа, амьдралын чанарыг дээшлүүлэх, гэр бүлээс гадуурх харилцааг багасгах зорилтот эмчилгээг монголын хөрсөн дээр амжилттай буулгасан бөгөөд нөхөн үржихүйн эрхтэний эрүүл ахуй бэлгийн боловсрол урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшил суулгах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн салбар үнэтэй хувь нэмрээ оруулан хувьсал авчирсан хамт олон билээ. Энэ удаад дэлхийн хэмжээний Монгол эмнэлэг гэдгээ батлан чанарын менежмэнтийн iso 9001ийг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдэд үр дүнтэй, сэтгэл хангалуун, эрсдэлгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар, ёс зүйг олон улсын жишигт хүргэж, тав тух аюулгүй таатай орчинд бүх үйлчлүүлэгчидээ тэгш үйлчилж, хэрэгцээ шаардлагыг хангаж чадсанаараа манлайлагч эмэгтэйчүүдийг нэгтгэсэн хувийн хэвшлийн хамгийн анхны эмнэлэг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан дарах зорилтыг дэвшүүлэн ажилладаг аж. Үүнд: ҮР ДҮНТЭЙ Тусламж хүртэж болох хүмүүст шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан үр ашигтай тусламж үйлчилгээ үзүүлэх, /зөвхөн тус хүргэх төдий биш/ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ Үйлчлүүлэгчийн сонголт, хэрэгцээ болон чанарыг хүндэтгэн, өвчтөн хувь хүний асуудлыг шийдэж байх. ЦАГ ХУГАЦААНД НЬ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ ЧАНАРТАЙ ХҮРГЭХ Үйлчилгээ авч буй болон үзүүлж байгаа хүмүүсийн хүлээгдэл чирэгдлийг багасгах БҮТЭЭМЖТЭЙ Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүч хөдөлмөр, бодол санаа зэргээ дэмий үр ашиггүй зарцуулалтаас зайлсхийх ТЭГШ ШУДАРГА Хувь хүний шинж байдлаас үл шалтгаалан (хүйс, яс үндэс, газарзүйн байрлал, нийгэм эдийн засгийн байдал) тусламж үйлчилгээг хүргэх Ласанте эмнэлгээс үйлчлүүлэгч нартаа барьж буй ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛИЙН БЭЛГИЙН КАРТУУД-ыг танилцуулья.

Улирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна. Тухайлбал улирлын томуугийн эсрэг вакцинаарнийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм. Энэ сарын 21-ний байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 4600 хүнийг хамруулахаас 4445 хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн93.280хүүхдийг хамруулахаас 67.511 хүүхэд, эрүүл мэндийн 6150 ажилтныг хамруулахаас 4623 хүнийг хамруулжээ. Мөн Багануур, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 656 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нийт 77.235 хүнийг дархлаажуулаад байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНДАА ХАМРАГДААРАЙ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлын хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн ажилчид, нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах, мөн сайн дурын дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Тиймээс улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулж, эрүүл мэндэд нь анхаарал тавиарай. Хэрэв танай хүүхдэд дараах эсрэг заалт байвал эмчдээ хэлээрэй. Өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлаганд орсон аль нэг бодист мэдрэг Өмнө вакцин хийлгэсний дараа харшлын урвал болон анафилаксийн урвал илэрч байсан Халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй Товлолын болон бусад вакцин /менингит, хепатит В/-д хамрагдаад нэг сар болоогүй Сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалт болон хувийн хэвшлийн байгууллагаар улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан Эцэг эх, асран хамгаалагч нь вакцин хийлгэхээс татгалзсан хүүхэд Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн Уналт, таталтын эсрэг эм болон дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг гэх мэт. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийслэлийн Хүрээ амаржих газар "Алтан гадас”, “Хангарди одон”-гоор шагнууллаа

Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдэд эх барих, эмэгтэйчүүдийн цогц тусламж үзүүлэн, эх нялхасын эрүүл мэндэд анхаарч, эсэн мэнд амаржуулах эрхэм хүндтэй үйлсээрээ манлайлж яваа тус амаржих газрын хувьд энэ өдөр шагналын хур буулгасан олон баяр тохиож буй юм. Тухайлбал, тус газрын хамт олонд төрийн дээд шагнал Алтан гадас одон, нийслэлийн дээд шагнал Хангарди одонг гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааболлоо. Эх, нярайн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн он жилүүдээ дурсаж, ололт амжилтаа дүгнэж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс, тус амаржих газрын үе үеийн ахмадууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон юм. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх дөрвөн ортой төрөх тасаг нээгдсэнээр нийслэлийн Хүрээ амаржих газрын суурь тавигдсан түүхтэй ажээ. Харин өдгөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нөхөн үржихүйн насны нийт 68 мянга гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй тус амаржих газар нь 2020 оны эхний улиралд ашиглалтанд орох Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэгт шилжин байрлаж, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ өдөр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус амаржих газарт ЭМЯ-ны өргөмжлөлийг гардуулж өгсөн бөгөөд салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан юм. Мөн энэ хүрээнд нийслэлийн Хүрээ амаржих газар Эх барих, нярайн тусламж, үйлчилгээ MNS ISO 9001:2015 олон улсын чанарын стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авсныг нь гардуулж өгсөн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Амгалан амаржих газрын эмнэлзүйн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа

НийслэлийнАмгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээавлаа. Жилдойролцоогоор 84.000орчим эх,нярай, эмэгтэйчүүдэдшинжилгээ хийдэгтуслабораторийн тусламж,үйлчилгээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, олон улсын стандартын шаардлага хангасан чанартай,үнэнбодитойхийгдэж байна. Амгалан амаржих газрын хувьдлабораторийнхоо хүчин чадлыг бэхжүүлж, үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн 2017 онд эсийн шинжилгээ, 2018 онд эмнэлзүйн бактериологийн шинжилгээ,иммунологийн шинжилгээний өвөрмөц маркеруудыгнэвтрүүлэнэмнэлгийнтусламж,үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байгаа юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.