“Эх нярайн эрүүл мэнд-хамтын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо-ны 30 жилийн ойн баярын хүрээнд Эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна. Тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн үе үеийн шилдэг эмч, эрдэмтэн, судлаачаас гадна алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, гадаадын зочид төлөөлөгчид уригдан оролцож байгаа юм. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь залуу эмч нарын хийсэн судалгаа, эрдмийн ажил түлхүү орж ирсэн төдийгүй эх, нярайн тусламж, үйлчилгээнднэвтрүүлэх шинэ технологи, арга аргачлал бүхий чансаатай бүтээлүүд байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Дэлхий нийтээрээ эх, хүүхдийн эрүүл мэндийгсайжруулах, нярайн тусламж, үйлчилгээг чанаржуулах асуудалд анхаарч, зорилт тавин ажиллаж буй энэ цаг үед хамгийн оновчтой санал, бодит амьдралд нийцсэн судалгааны бүтээлүүд эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд хэрэгтэй гэдгийг нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал энэ үеэр онцолж байлаа. Энэ ч утгаараа, тус эрдэм шинжилгээний хурлын үр дүн нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж, судалгааны ажлын үр дүнг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлэх юм. Дашрамд дуулгахад, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн ортой төрөх тасаг нээгдсэнээр нийслэлийн Хүрээамаржихгазрын суурь анх тавигдсан түүхтэй. Харин өдгөө Сонгино-Хайрхан дүүргийн 22 хорооны нөхөн үржихүйн насны нийт 68.000 гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй нийслэлийн томоохон амаржих газрын нэг болоод байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн иргэдийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой Эрүүл иргэн аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй билээ. Энэхүү аяны хүрээнд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн үзлэг болон ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ хийх, мөн түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хэрэгжиж буй Эрүүл иргэн аяны явцтай танилцаж, иргэдийн хамрагдалт болон санал сэтгэгдлийг сонслоо. Аяны үйл ажиллагаанд тус хорооны Засаг дарга М.Эрдэнэчимэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ болон Дотны туслагч ӨЭМТ-ийн дарга Ч.Цэрэндолгор нар хяналт тавин ажиллаж байна. Иргэдийн хувьд ихэвчлэн нүд, чих хамар хоолой, сүрьеэ, зүрх судас, дотор, сэтгэц, хавдрын үзлэгт хамрагдаж, ЭХО болон зүрхний бичлэг хийлгэх, хепатитийн В, С вирус, БЗДХ илрүүлэх цусны шинжилгээ өгч байгаа аж. Тухайлбал тус хорооны иргэн Ч.Долгорсүрэн Би гурван жилийн өмнө хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээ өгч байсан. Тэрнээс хойш эмнэлэгт бараг үзүүлээгүй. Харин өнөөдөр Эрүүл иргэн аянаар дамжуулан энэ төрлийн шинжилгээг дахин өгч, сэтгэц болон нүд, чих хамар хоолойн үзлэгт хамрагдлаа. Одоо ЭХО, зүрхний бичлэг хийлгэх гээд хүлээж сууна. Ахмад настнуудын хувьд, эмнэлгийн олон төрлийн үзлэг, оношилгоог ойртуулж өгсөнд үнэхээр талархмаар байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн хорооны оршин суугч Б.Уранчимэг Сая хепатитийн В, С вирус, БЗДХ илрүүлэх цусны шинжилгээ өглөө. Бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд нь заавал хамрагдана. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь ахмад настнууд байна. Өсвөр үеийнхэн, залуучууд маань тун ховор харагдах юм. Төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог Өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байгаа учраас хорооны иргэд маань маш идэвхитэй хамрагдаж байгаа хэмээн ярилаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй тус аян нь хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Улирлын томуугийн эсрэг вакциндаа хамрагдаарай

Томуугийн эсрэг вакцин нь нэг жилийн турш хүний биед дархлаа тогтоож, томуугаас сэргийлдэг биологийн бэлдмэл юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Амь аврах “40 секундын үйлдэлд” нэгдэцгээе

Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийгАмь аврах 40 секундын үйлдэл-д нэгдэцгээеуриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах зорилготой юм. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа хорлон нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа хорлодог тухай ДЭМБ мэдээлсэн. ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол улс нь 7-рт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа3-рт, 100000 хүн амд амиа хорложнас барах тохиолдлын тоогоор 6-рт тус тус жагсаж байна. Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсангэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3% хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа хорлохявдал юм. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагдсан юм. Тиймээс амиа хорлолт нь нийгмийн тулгамдсан асуудал учир амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн олон салбар, түүний дотор эрүүл мэндийн салбар, боловсрол, хөдөлмөр, хөдөө аж ахуй, бизнес, шударга ёс, хууль эрх зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Эдгээр үйл ажиллагаанууд цогц байх ёстой ба зөвхөн эрүүл мэндийн салбар амиа хорлолтын асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх боломжгүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Амь аврах 40 секундын үйлдэлд нэгдэцгээе Хэрвээ чамд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ юу мэдэрч байгаа талаараа40 секунд ярьж харилцааг эхлэх. Хэрвээ чи хайртай дотны нэгнээ амиа хорлолтоос болж алдсан нэгнийг мэддэг бол 40 секундэд яриаг эхлүүлж одоо хэр зэрэг байгааг нь асуух. Хэрвээ та сэтгүүлзүйн салбарт ажилладаг бол, 40 секундынталаарх статистик тоо, ярилцлага, өгүүлэл зэргийг мэдээндээ онцлох. Хэрвээ та урлагийн салбар, мэдээллийн салбарт ажилладаг бол сэтгэл гутралболон амиа хорлолтоос сэргийлэх 40 секундын мэдээгнэвтрүүлэг бүтээлийнхээ дундуур гаргах. Хэрвээ та ажил олгогч буюу менежер бол 40 секундыгажлын орчин дахь буюу тухайн газарт сэтгэл зовоож буй асуудлын талаарх боломжит нөөц бололцооны тухайд ажилчидаа дэмжих эерэг зурвасыг бий болгох. Хэрвээта дээд удирдлагадаахийж байгаа үйл ажиллагааныхаа талаар хүсэлт уламжлахаар бол, сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар арга хэмжээ авахыг уриалсан40 секундынаудио клип буюу бичлэг хийх. Хэрвээ та олон сонсогчид, үзэгчтэй харилцдаг өөрийн сувагтай ( Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,зурагт, радио) тай бол сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хүмүүсийн түүх , мэдээлэлийг багтаасан 40 секундын хэсэгтэй байх. Хэрвээ та улс төрийн албан тушаал хашдаг бол, олон нийтэд40 секундын статистик тоо мэдээг онцлох,сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхталаар олон нийттэй харилцах.

Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өнөөдөр Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжбайгуулах нь сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд УГТЭ-ийн Зүрхний төв, Мэдрэлийн төв-ийн туршлагыгсудалж,мэргэжил арга зүйнзөвлөгөө, дэмжлэг авч, олон талын мэдээлэл солилцлоо. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2018 оны үзүүлэлтээр, хүн амын халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин орж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтын 23 хувийг эзэлсэн байна. Нийслэлд 2001 хойш оноос өнөөг хүртэл хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин байгаа бөгөөд 2018 оны байдлаар нийт нас баралтын 28.8 хувийг эзэлжээ. Тиймээс тус нэгжийг байгуулснаар дүүргийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх төдийгүй зүрхний шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээ, сэргээн засах эмчилгээний цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох юм. Мөн зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлснээр иргэдиийг зүрхний шигдээс, тархины харвалтын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зэрэг чухал үр дүнтэй ажил болж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.