Улирлын томуугийн эсрэг вакцинаар цэцэрлэгийн 87.130 хүүхдийг дархлаажуулна

Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу Дархлаажуулалтын 10 хоног-ийг Томуугаас сэргийлье уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна. Дархлаажуулалтын 10 хоног-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6.150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна. Түүнчлэн улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4600 хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6.010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм. Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ. Мөн улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад өдөр бүр 8:30-14:30 цагийн хооронд очиж хийлгэх боломжтой бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм. Дашрамд дуулгахад, вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлж байна. Хордлогын тусламж үйлчилгээг 28 хүнд үзүүлж, 15 хүн хэвтэн эмчлүүлснээс одоогийн байдлаар 8 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: НЭМҮТ-ийн ТЗШУА-ны дарга Р.Даваадорж, 99185473, ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Т.Амаржаргал 99179899. .

ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХҮНС

ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХҮНС ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХҮНС

ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 14-р бүлэгт зааснаар эмнэлгийн анхан шатны байгууллагууд тамхи татдаг хүмүүст тамхинаас гарах тусламж үйлчилгээг хүргэх, тамхинаас гарах зөвлөгөөг өгөхдөө богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадвартай байх талаар тусгасан байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр Тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургагч багш бэлтгэх сургалтыг энэ 2019 онд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн өрх, сумын эмнэлэгт амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд тамхинаас гарахад бэлэн байгаа мөн бэлэн бус үйлчлүүлэгчдэд тамхиа хаях сэдэл төрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, никотины хамаарлыг нь тогтоож 3-5 минутанд багтаан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, никотин орлуулах эмчилгээг санал болгох түүнчлэн нийгмийн дэмжлэг үзүүлэх зэргээр тамхинаас хурдан гаргах өндөр үр дүнтэй чадвар эзэмшсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.