НИЙТ 8325 ИРГЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХАМРАГДЛАА

Дэлхийн Хепатитийн өдөр 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 7-р сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдээс В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн үнэ төлбөргүй хамрагдсан бол 530 хүнд элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичиг олгогдсон байна. Үзлэг, шинжилгээ болон оношилгоонд нийт 8325 иргэд хамрагдаж, 600 гаруй иргэн шинээр эрүүл мэндийн даатгалтай боллоо. Эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох 5940 ширхэг тараах материал нийслэлчүүдийн гар дээр очсон байна.

Улаанбаатар хотод ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29 (0.1хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 50 (0.1хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499 (7.3хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 512 (7.4хувь)-оор буурчээ. Зураг 1. Амьд төрөлт, сараар, мянган хүүхэд Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521 болж, өмнөх оны мөн үеэс 9 (1.7хувь)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18 (2.8хувь)-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19 (19.6хувь)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11 (9.5хувь)-ээр тус тус буурчээ. Зураг 2. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл, сараар 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ. Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний хагас жилд 22.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 958 (4.4хувь)-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2141 (45.8хувь)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 97 (4.4хувь)-оор, гонококкт халдвараар өвчлөгчид 85 (3.2хувь)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 51 (2.5хувь)-ээр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1114 (53.4хувь)-өөр, трихомониазаар өвчлөгчид 270 (11.1хувь)-аар тэмбүүгээр өвчлөгчид 202 (6.2хувь)-оор буурчээ. Зураг 3. Халдварт өвчнөөр өвчлөгчид, сараар, мянган хүн Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна. Зураг 4. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт, 2019 оны эхний хагас жилийн байдлаар, сая төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 21.4 тэрбум төгрөг болжээ. Харин 6 дугаар сард 2.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 582.5 сая төгрөг (18.2хувь)-өөр буурсан байна. 2019 оны эхний хагас жилд 9.2 тэрбум төгрөгийн зүрх судасны эм борлуулагдсан нь нийт борлуулалтын 43.1 хувийг эзэлж байна. Эх сурвалж: ҮСХ

“АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Антибиотик эмийг дур мэдэн хэрэглэхийг зогсооцгооё уриатай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын аяныг зохион байгууллаа. Зорилтот аяныг нийслэлд төдийгүй баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвүүдийн иргэд олон нийт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд хамтран хэрэгжүүллээ. Энэхүү аян нь иргэд үйлчлүүлэгчдийн дунд нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийн зохистой хэрэглээний мэдлэг олгох, дадал хандлага эзэмшүүлэх, нянгийнтэсвэржилтээссэргийлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэхийн ач холбогдлын талаарсоён гэгээрүүлэх,сурталчилантаниулах ач холбогдолтой байсан. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайд, Хүнсхөдөөаж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2017 оны А/191, А/64 дүгээр тушаалаар баталсан Нянгийнтэсвэржилтээссэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө(2017-2020)-ний хэрэгжилтийг ханган ажиллахад байгууллага, хамт олны оролцоог ханган ажиллахын ач холбогдлыг тайлбарлан таниулах, Антибиотик эмийн зохистой хэрэглээ, Амбулаторийн практикт эмчийнзохистойхэрэглээг төлөвшүүлэх нь сэдэвт сургалтад тус эмнэлгийн тасаг,албадуудзохион байгуулсны зэрэгцээ эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, сургалт,сурталчилгаанытөв, бусад байгууллага хамт олон, иргэд үйлчлүүлэгчийг хамруулсан. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 2019 оны 07 сарын 18-ныөдөр хүртэлАнтибиотикийн даслаас урьдчилан сэргийлье сэдэвт үйл ажиллагааг хэрэгжүүлэн амбулаториор үйлчлүүлэгчид, эмчилгээний тасгуудад хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгч тэдний ар гэрийнхэн,сахиуруудадАнтибиотик эмийн зохистой хэрэглээ, Нянгийнтэсвэржилт, Антибиотикийнтэнцвэржилттэйтэмцэх арга Таны гарт сэдвээр мэдээлэл, сургалт зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдийн дундах халдвараас сэргийлэх ажлыгидэвхжүүлэхзорилгоор Зөв цагт гарын эрүүл ахуйг сахиж, тэсвэртэй нянгийн тархалтыг зогсоох нь, Өвчтөнийг халдвараас хамгаалах нь, Халдварын сэргийлэлт, гарын эрүүл ахуйг сахих нь сэдвээр мэдээлэл, сургалт явуулж 250 гаруй үйлчлүүлэгчийн гар угаалтын зөв техникийг ионжуулсан гэрлийн тусламжаар үнэлгээ хийж зөвлөгөө, зөвлөмж өглөө. Өдөрлөгт нийт 1200 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгч болон эмч, эмнэлгийнмэргэжилтнийгхамруулсан ба антибиотикийн зохистой хэрэглээний талаар 3 төрлийн 1500 ширхэг гарын авлага бэлтгэн тарааж, 100 хүнээс антибиотикийн хэрэглээний талаарасуумжсудалгаа авч, зөвлөмж өгсөн. Холбогдох мэдээллийгМҮОНТВ-ээр олон нийтэд хүргэж, мэдээллийн бусад сүлжээгээр олны хүртээл болгосон.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.