УИХ-ын гишүүн Б. Саранчимэг тойргийнхоо иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төвд дугаар авч , шаардлагатай үед эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг иргэдийн хувьд бэрхшээлтэй асуудлын нэг. УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн санаачлагаар Эрүүл иргэн- Эрүүл орчин- Эрүүл хөдөлгөөн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог 7-р сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Иргэдийн дунд зонхилон тохиолддог зүрх судас , дотор, шүд, ЭХО зэрэг 10 төрлийн өвчнийг мэргэжлийн эмч нар оношилж зөвлөгөө өглөө. Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд зүрх судас, ходоод, даралт ихсэх зэрэг өвчнөөр өвчилсөн тохиолдол зонхилж байна. Тиймээс өвчин нь хүндэрсэн зарим нэг иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай эмээр хангаж эрүүл амьдрах зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. УИХ-ын гишүүн Б. Саранчимэг Өнөөдөр бид эрүүл байхын тулд эрүүл орчин амьдарч ямар нэг зүйлээс урьчилан сэргийлэх нь хамгийн чухал. Ийм учраас хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож үзлэг хийж байна. Баянзүрх дүүрэг сүүлийн 20 жил эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байсныг нэг тэрбум таван зуун сая төгрөгний хөрөнгө орууллатыг улсын төсвөөс санаачилан тусгуулж 4d, 5d эхо аппарат, шүдний аппарат зэрэг тоног төхөөрөмжтэй болсон. Эдгээр тоног төхөөрөмжүүд ашиглалтад орсноор иргэд 45 хоног хүлээдэг байсан бол 3 хоногт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэлээ. Мөн БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж , иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа. Үзлэг оношилгоонд гурван хорооны 1000 гаруй иргэн хамрагдсан юм.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МОНГПЭН загвар төсөл СХД-ийн найман хороонд хэрэгжиж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ-ний түвшинд бэхжүүлэхэд чиглэсэн удирдамжаар хангахад оршиж буй юм. Төслийн нээлт өнгөрөгч баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны магадлан итгэмжлэгдсэн Энх-элбэрэл Өрхийн эрүүл мэндийн төвд болсон бөгөөд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх уг төслийн хүрээнд СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг гардуулж өгсөн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног-ийг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм. ДАРХЛААЖУУЛАЛТАД: ✅Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад; ✅Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд; ✅Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид; ✅Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад; ✅Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд магни дутагдаж буйг илтгэх 10 шинж

Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Чихрийн шижин Хэрэв та чихрийн шижинтэй бол магни дутагдсан байх магадлал өндөртэй. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар насанд хүрсэн 1400 хүн тутамд чихрийн шижин өвчтэй хүн байдаг нь батлагдсан байна. Цагаан сахарыг гаргаж авахдаа чихрийн нишингэнээс магнийн агууламжтай хар бурмыг тэр чигт нь салгаж авах хэрэгтэй болдог учраас тэр юм. Түүгээр ч зогсохгүй, элсэн чихэр нь биеийг бөөрөөр дамжуулан магниа гадагшлуулахад хүргэдэг. Ер нь, чихэрлэг хүнсийг эмч нар анти-нутриент буюу тэжээлийн дайсан гэж үздэг. Тиймээс чихэрлэг хүнс хэдий чинээ хэрэглэнэ, төдий чинээ магнийн дутагдалд орох магадлалтай юм байна. Ядаргаанд орох Магни нь бидний эсийн эрчим хүчний гол эх үүсвэр гэж ойлгож болно. Тиймээс хүний биед магни дутагдахад эрч хүч суларч, ядаргаанд орох шинж тэмдэг илрэх болно. Мериландын их сургуулийн эрдэмтдийн мэдээлж буйгаар хүн өдөрт 300-1,000 мг магнийг хоол хүнс, нэмэлт тэжээлээр авбал архаг ядаргаанаас гарна хэмээн зөвлөж байна. Толгой өвдөх Магни дутагдахад толгой маш ихээр өвддөг. Ялангуяа хоолны дэглэм барьж буй хүмүүст энэ элбэг тохиолддог. Эрүүл мэндийн судалгаагаар хүн эрүүл байхдаа өдөрт 360-600 мг магни хэрэглэвэл толгойны өвчинг 42 хувиар бууруулдаг болохыг баталжээ. Булчин чилж өвдөх Хаврын улиралд хөлний шөрмөс татах, булчин чилж өвдөх асуудалтай тулгардаггүй хүн үгүй. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл, эмчийн заавраар магни авч уугаарай. Магни бол булчинг амраах зориулалттай эрдэс бодис юм. Үүнгүйгээр булчин үргэлжийн агшилтын байдалтай байна гэсэн үг. Харин кальци бол булчинг агшаах дохиог өгдөг эрдэс бодис. Кальци, магни хоёр бол зоосны хоёр талаас өөрцгүй. Мөн магни нь шүд ясны бат бөх байдалд оролцдог. Нойргүйдэх Таны нойр хулжиж байна уу. Ихэнх хүмүүс нойргүйдэлтэй тулгарсан ч ямар нэг арга хэмжээ авдаггүй, ойшоодоггүй гэхэд болно. Эрүүл мэндийн шинжлэх ухаанд магнийн орцонд байдаг GABA гэдэг бодис нь хүний эд эсийн үйл ажиллагааг тайвшруулж, улмаар унтахад туслах, тархийг амраахад нөлөөлдөг гэж үздэг аж. Хэрэв та нойргүйдэх болсон бол унтахын өмнө эсвэл оройн хоолондоо 400 мг магнийг нэмэгдлээр хэрэглээрэй. Өглөө босоход бие хөндүүрлэх Нойргүйдэхгүй байсан ч шөнө дунд хөлний шөрмөс татах, өглөө босоход шөнөжин ажилласан мэт хамаг биеийн булчин өвдөж байвал өөртөө анхаарал тавих болсныг сануулж байна. Ер нь булчин өвдөх, бие буларсан байвал магни дутагдсан байх магадлалтай. Түгших Таны амьдралын хэв маяг тайван тогтуун байгаа боловч юунд ч юм сэтгэл түгших, айдас төрөх мэдрэмж төрж байвал магни уугаарай. Айдас бол хүний сэтгэлийн мөнхийн дайсан юм. Сэтгэл санааны хямрал, сэтгэл санааны гутралын үед магни танд маш их тус хүргэнэ. Цусны даралт ихсэх Магни дутагдснаар цусны даралт түвшинг нэмэгдэж, зүрхний үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж болзошгүй. АНУ-ын клиникийн тэжээлийн талаарх нэгэн сэтгүүлд Магни ихтэй хоол хүнс цусны даралт ихсэх, цус харвах эрсдлийг 8 хувиар бууруулдаг хэмээн онцолжээ. Таны цусны даралт мэт ямар ч шалтгаангүйгээр хяналтаас гарч эхэлсэн бол эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй магнийн дутагдлаас болж зовж шаналж байж болох юм. Ясны сийрэгжилт Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээгээр хүнд өдөрт дундажаар 25 грамм магни хоол хүнсээрээ авах ёстойг зөвлөж байна. Хүний биеэнд орших магниний ихэнх хувь нь ясанд оршдог аж. Ясны эрүүл мэнд хүн болгонд чухал боловч, ихэвчлэн ахмад настан, насанд хүрэгчид илүү тохиолддог. Хэрэв та яс сийрэгжилтэй бол магни, витамин D3 витамин K2 зэргийг хэрэглээрэй. Ходоод хямрах Магни дутагдалын анхны шинж тэмдэг бол ходоод гэдэсний хямралтай нүүр тулна. Өөрөөр хэлбэл, дотор муухайрах, хоолны дуршил алдагдах, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг танд илэрч байвал, та яаралтай эмчид үзүүлээрэй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.