“Авьяаслаг монголчууд”-ыг ухрааж, нөхөж  үзэх боломжгүй

Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлэг өнөөдрөөс эхэлнэ. Анхны шоуны маргаашаас бүртгэлээ эхлүүлж, хөдөө орон нутаг болоод нийслэлд анхан шатны шалгаруулалтаа явуулсан энэхүү шоуны хоёр дахь дугаарыг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа. Тэгвэл шоуг зохион байгуулагч Монгол HD телевизээс Юнивишн ХХК-д нэгэн хачирхалтай хүсэлт илгээснийг Юнивишн ХХК олон нийтэд мэдэгдэж байна. Энэ бол Авьяаслаг монголчууд шоу хөтөлбөрийг ухрааж, нөхөж, зогсоож үзэх боломжийг хязгаарлах тухай хүсэлт юм. Нэгэнт шоуг зохион байгуулагч Монгол HD телевиз хүссэн олохоор дээрх төрлийн үйлчилгээг зогсоохоос аргагүй гэдгийг Юнивишн ХХК онцолжээ.

С.Эрдэнэ гишүүний экс туслах мөнгөө өгч байхад “Тоса” төвийн захирлын найз нь нууцаар бичлэг хийн баримтжуулжээ

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.С нь Эль Хаус компаний сауны зөвшөөрлийг олгох нэрээр Тоса төвийн захирлаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдсон тухай манай сайт мэдээлсэн. Компаний захирал Тоса-гийн захирлын ахад хавар саун массажны газарт биеэ үнэлэгч нар байрлуулсан цагдаа нар шалгаад бөөн асуудал болсон тул саун массажны асуудлыг хөөцөлдөх ямар ч нүүр байхгүй та хөөцөлдөөд өгөөч гэж гуйжээ. Ингээд дүүдээ хандсан. Харин Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга нь захирал О-тэй дотно байсан гэж мэдүүлсэн. Харин дотно байсан хүнийх нь найз түүний авсан мөнгөө буцаан өгч байгаа бичлэгийг нууцаар хийсэн гэнэ. Энэ тухай О-гийн найз Л.Б нь Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга руу мөнгөө авмаар байна гээд яриад байсанүдээс хойш мөнгөө ав гэсэнөмнө нь Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхад нь сауны зөвшөөрөл гаргуулахаар 1.5 сая төгрөг өгсөн гэж өмнө нь надад ярьж байсан юм. Бид хоёртой хамт 10 жилийн ангийн найз өндөр Бямбаа гэх залуу явсанБаянгол дүүргийн ЗДТГ-ын 5-р давхарт очиход 500 мянган төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг баярын дараа өгье гэсэнби тоолж авсан. Энэ үед Бямбаа гар утсан дээрээ мөнгө өгч байх үеийн бичлэг хийсэн гэж байсан гэжээ. Харин ангийн найз нь би ямар хүн байдаг юм яагаад хүнээс мөнгө авчаад янз бүрийн ааш авир гаргадаг хүн юм бэ хамт очъё гээд Баянгол дүүрэг рүү хамт явсан юм. Тэгэхэд О-гийн найз нэг эмэгтэй хамт явсан. Баянгол дүүргийн 5-р давхрын хонгилд 50 орчим насны эмэгтэй гарч ирээд мөнгө өгөөд тоолоорой гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө гар утсан дээр тухайн болсон зүйлийн талаар бичлэг хийгээд найздаа хэрэг болох байх гээд өгсөн гэжээ. Уг нь Эль Хаус компаний захирал хоёр саяыг өгсөн боловч цаанаа 1.2 сая болж хасагдаж очжээ. Сауныг нь түрээслэдэг Отгонцэцэг Болорцэцэг нар уг мөнгийг нь аваачиж өгсөн гэнэ. Хахуулийн мөнгө өгсөн, зуучилсан хүмүүс эхэндээ хэргээ хүлээхгүй байсан боловч сүүлдээ баримтаар нотлогдоход Өршөөлийн хуульд хамрагдах зорилгоор гэм буруугаа хүлээсэн гэнэ. Мөн зарим нь АТГ-д сайн дураараа мэдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ. WORD.MN

“Моннис”-ын охин компаний захирлууд суудал булаацалдан зодолдож нэгнийгээ гэмтээжээ

Олонд алдартай Моннис групп нь олон охин компанитай. Эдгээрээс Эрчим Концерн-ий гүйцэтгэх захирал С.Ч болон Майнс АП компаний гүйцэтгэх захирал Ч.Ч нар Моннис бюлдингид оффисын өрөөнд суух байршил буюу ширээ сандал булаацалдан зодолджээ. Энэ зодооноос болж илүү гэмтсэн нь группын ТУЗ-ийн гишүүн Ч-гийн хүү гэнэ. Гаднаас нь харахад насанд хүрсэн хүмүүс суудал булаацалдан зодолдсон мэт боловч цаагуураа компаний удирдлагуудын хамаатан садангууд болон бусад ажилтнуудын хоорондох зөрчилтэй холбоотой бололтой. Ширээ сандал нь ердөө шалтаг биз. Зодуулсан гэх Ч.Ч нь бэртэл авч бүр Солонгосд эмчлүүлээд ирсэн бол нөгөө гүйцэтгэх захирал бас л гэмтэж бэртсэн гэжээ. Тухайн үед Майнс АП-ынхан нүүж ирсэн, эрчмийн компани нь тендерт орохоор бичиг баримтаа бэлдэж байсан гээд нэлээд бужигнаантай байжээ. Нэг өрөөнд хуралдах олон захирлуудын суудлын байршлийг Моннис Пропертиз-ынхан гаргасан ч Ч.Ч-г миний суудлыг чөлөөлж өг гэхэд эрчмийн захирал нь тэр хувиараа эхлээд үзүүлж харуул гэснээс маргаан эхэлжээ. Мөн эрэмбээрээ ч энд суух учиртай чи тэр Алтан, Ганзориг захирал нарын тэнд очиж суу гэжээ. Эрчмийн захирал нь насаар ахмад бараг аав шиг нь хүн гэнэ. Тэрээр Ч гэнэт уурлаад зөнөж байгаа хөгшин, мэдрэл муутай юм уу гээд дээрэлхүү өнгөөр бос гэсэнби өөрөөсөө ахмад хүнийг ингэж болохгүй, чамаас өмнө энэ компанид ажиллаж байсан гэсэн хэмээн мэдүүлсэн. Харин гэмтсэн захирал нь эрчмийн захирлыг эхэлж өшиглөсөн гэжээ. Тэд эхлээд өрөөнд зодолдоод дараа нь аваарын шат руу орж ахин зодолджээ. Зодооныг салгах үеэр хоёр компаний ажилтнууд өөрсдийн захирлуудаа өмөөрч бас гар зөрүүлэх дөхжээ. Эрчмийн Батбаатар нь Майн АПС-ын Ачитыг зүгээр байгаарай чамайг гараад зодно шүү гэсэн гэнэ. Зодооны маргааш нь ТУЗ-ийн гишүүний хүү эмчлүүлэхээр Солонгос ниссэн бол нөгөө захирал нь ч мөн эмнэлэгээр явжээ. Эрчмийн захирал нь Моннис-д ажилладаг удирдлагуудын хамаатнуудтай нэлээд тулдаг эр гэнэ. Өмнө нь дээд удирдлагад ажилладаг Баяраа гэдэг хүний хүүхэд болох ажилтан залууг машины урд талын суудалд суулаа хэмээн ухамсрын шанаа өгч байсан тухай яриа энэ зодооны дараа дэгдсэн байна. ТУЗ-ийн гишүүний дүү болох ерөнхий менежер лүү тооны машин шидэж байсан гэнэ. Ерөнхий менежер тэр дороо ахдаа хэлэхэд тэрээр эрчмийн захирлыг дуудан дахин ийм асуудал гаргаж болохгүй, та компанид өөрийн хүсэлтээр ажиллаж байгаа, бид хүчээр ажиллуулсан зүйл байхгүй. Үнэхээр хамт олонтойгоо нийлээд ажиллаж чадахгүй бол ажлаа өгч болно гэж хатуу сануулж байжээ. WORD.MN

МАН-ынхан япон нийтийн жорлонгоос санаа авч ОО-оо тохижуулна уу…

Засгийн эрхэнд залрагсадын тансаглал олон нийтийн урмыг хугаллаа. МАН-ын Ц.Энхтүвшингийн мэдэгдсэнээр албан газрынхаа нэг давхрыг тэр чигээр нь эзэгнэсэн дарга хүртэл байгаа аж. Тэр давхард нь алжаал тайлах, усанд орох мэдээж бие засах тансаг жорлон бий. Эрх баригчдад туслах үүднээс япон маягийн нийтийн жорлонгийн мэдээллийг хүргэе. Монголд ийм жорлонг зөвхөн дарга нар л бүтээж бас дүүргэж чадах нь мэдээж. Энэ нь Наран улсын Итахар хотын жирийн нэгэн нийтийн жорлон юм. Жорлон нь бяцхан цэцэрлэг дотор ганцаараа байрлана. Эргэн тойронд нь маш сайхан өнгөтэйн дээр маш анхилуун үнэртэй цэцэгсийг битүү тавьжээ. Ийм жорлонд ганцаараа тансаглавал гоё бус уу дарга нараа WORD.MN

 Ёс зүйтэй гэдгээ нотлооч М.Батчимэг гишүүн ээ!

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй холбоотой дуулиан дэгдээд хоёр ч долоо хоногийг үдлээ. Хэдийгээр энэ талаар гишүүн сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн ч хэтэрхий бүрхэг байсаар өнөөдөртэй золголоо. Асуудал үүссэн цагаас М.Батчимэг гишүүнийг ямар алхам хийхийг хэвлэлийнхэн төдийгүй олон нийт ч их харлаа. Гэсэн ч тэрбээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Уг нь түүнийг өндөр ёс зүйтэй улстөрч гэж үнэлэгсэд олон. Тэдий нэг нь ч би. Тиймдээ ч ийм асуудлын дэргэдүүр дуугүй өнгөрөх биш харин ч учир зүйг нь яаравчлан олох талаар анхаарна гэж харсан ч таг чиг. Эрхэм гишүүнд хандаж хэлэхэд, нэг талдаа гараач ээ. Юу болоод, чухам ямар ажиллагаа өрнөөд та болон таны зөвлөх гадаадын тагнуул болчихов. Таны хэлдгээр улс орны аюулгүй байдлыг хэн хүнгүй яриад байдаг ч үгүй байх. Гэтэл бүх зүйл ил болчихлоо. 20-иод жилийн турш шадарласан зөвлөх чинь тагнуул байсныг Тагнуулын байгууллага тогтоочихож. Тэр бүү хэл, хэргийг шалгаж дуусаад анхан шатны шүүхээс 16 жилийн ял оноочихож. Хэдийгээр зөвлөхийнх нь асуудал тухайн гишүүнийх биш ч гэлээ танд зөвлөж, тусалж явсан нөхөр чинь тагнуулч болчихоод байхад гишүүнийг хардах эрх хэнд ч бий Тиймээс ч эрхэм гишүүн энэ үйл явцыг цэглэх хэрэгтэй байна. Нэгэнт хэрэг ингэж өрнөсөн учраас таны зөвлөхийг зөвхөн орчуулга хийснийх нь төлөө улсын нууц задруулж, дамжуулсан гэх үндэслэлээр шүүхээс 16 жилийн ял өгнө гэж баймааргүй юм. Тиймээс энэ үйл явцад өөрийг нь хамааруулж ойлгохоос аргагүй нөхцөл байдал үүсчихээд байгааг эрхэм гишүүн мэдэх л учиртай. Тэр дундаа Төрийн тэргүүний Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр цөөнгүй ажил ажилласных нь хувиар бодоход ч зөвлөхийнх нь холбогдсон хэрэг гишүүнтэй холбоогүй байна гэж үгүй. Ийм л учраас иргэний бас хэн хүнээс илүү ёс зүй ярьдаг гишүүний хувьд бүрэн эрхээсээ татгалзаад холбогдох газруудад нь өөрийн хүсэлтээр шалгуулах алхмыг яагаад хийхгүй байна вэ. Уг нь түүнд энэ чинээний ёс зүй байх л учиртайсан. З.Пагмажавын орчуулга улсын нууцад халдсан хэрэг болж хувирсны учир юу вэ? З.Пагмажав нь 1984-1994 Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийг дүүргээд 1995-1999 онд МУБИС- ийн Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультет, хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн нэгэн. 2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Харин энэ цагаас эхлэн З.Пагмажав М.Батчимэгтэй холбогдсон болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний намтрыг сөхвөл урд хөршид ажиллаж, амьдарсан он цаг нь яг таарна. Тодруулбал, З.Пагмажавыг Бээжингийн Ардын их сургуульд сурч байхад М.Батчимэг гишүүн яг энэ үед буюу 2005-2008 онд Тайванийн Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газарт төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Харин үүнээс хойш эх нутагтаа ирсэн хоёрын зам нэгдэж, М.Батчимэгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Страте- гийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх байхад нь ч З.Пагмажав мөн л тус хүрээлэнд шин- жээчээр ажиллаж байсан байх юм. Ингээд М.Батчимэг 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй бай дал, гадаад бод логын зөвлөхөөр 2012 он хүртэл ажиллах хугацаанд зөвлөхөөр нь өнөөх л З.Пагмажав ажил- лаж байжээ. Үүний дараагаар М.Батчимэг УИХ-ын гишүүн болсон бөгөөд түүнийг төрийн түшээгээр ажиллаж эхэлсэн цагаас З.Пагмажав Тагнуулын байгууллагад шалгуулж эхлэх хүртлээ хамт байсан байгаа юм. Зөвхөн намтрыг нь сөхөхөд энэ хоёр бүсгүй төдийгөөс өдий хүртэл нэг л замаар замнасаар энэ хүрчээ. Хүний амьдралын 16 жил гэдэг бага хугацаа биш. Хэдийгээр нь нэг даргалж, нөгөө нь зөвлөж явсан ч энэ олон жилийн хугацааг үдсэн хоёрт хүн ёсны нөхөрлөл гэж үлдсэн баймаар. Хамгийн хачирхалтай нь, бас хар төрүүлээд байгаа нь зөвлөхийнхөө холбогдсон хэргийг М.Батчимэг гишүүн нэг өглөө л сонин хэвлэлээс харсан, бүр маш их цочирдсон гээд байгаа юм. Тэрбээр бидэнд тайлбар өгөхдөө Амьдралд тус болох болов уу гэдэг үүднээс зөвлөхийн ажлаасаа гадуур орчуулга хийж байсан гэсэн. Түүнтэй нь холбоотой юм билээ гэж байлаа. Өөрөөр хэлбэл, түүний зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажав гэгч нь нийгэмд тархсан дуулиантай хэргийнхээ талаар гишүүнд мэдээлэл өгөхдөө Хувиараа хийж байсан орчуулгатай холбоотой юм шиг байна л гэсэн гэнэ. Маш товчхон тайлбар байгаа биз. Төдийгөөс өдий хүртэл бүр тодруулбал, сүүлийн 20- иод жил хамтарч ажилласан, үе тэнгийн хоёр эмэгтэйн дунд энэ том хэргийн талаар иймхэн яриа өрнөлөө гэж үү. Итгэхэд бэрх ч гэлээ эрхэм гишүүн ийм л тайлбар хийгээд байгаа. Цаашлаад үүнээс арай дэлгэрэнгүй тайлбарыг М.Батчимэг гишүүн МҮОНТ- ээр ярихдаа Одоогоос хэдэн сарын өмнө Тагнуулын байгууллага туслахыг чинь шалгах хэрэгтэй байна, ажлаас нь чөлөөлж өгнө үү гэснийг би ёсоор болгосон гэдэг. Гэсэн атлаа гишүүн суурин дээрээ хэд эргээд байгаа юм. Ярьснаас нь үзэхээр хэчнээн сарын өмнөөс туслахыг тагнуулынхан шалгаж байгааг мэдсэн. Гэсэн атлаа л Хэвлэлээр мэдээлэл гараад ирэхээр цочирдож балмагдсан гэсэн. Аль хэдийнэ мэдэж байсан атлаа тэгж сандардаг нь ямар учиртай юм гэх мэтээр гишүүнийг буруутгаад бас хардаад байвал олон сэжүүр урган гарч байна. Нөгөө талаас Зөвлөхийнх нь ажил улсын нууцтай ямар ч хамааралгүй гэж гишүүн хэлсэн. Гэтэл огт хамааралгүй асуудлаар тагнуулынхан туслахыг нь шалгаж, шүүхээс ял өгчихнө гэж баймааргүй. Ямартай ч, З.Пагмажавын амьдралдаа нэмэр болох гэж орчуулсан орчуулга яагаад улсын нууц болж хувирсныг М.Батчимэг гишүүн мэдэж байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ. Ингэж хардах хүн олон байгаа учраас л эрхэм гишүүн нэр төртэйгөөр шалгуулчихмаар байгаа юм. М.Батчимэгийн өрсөлдөгчид тагнуулынхныг хөдөлгөчихлөө гэж үү? Өнөөдөр өрнөж байгаа нөхцөл байдлаас харахад гишүүн өөр дээрээ дуудчихсан. Учир нь тэрбээр, Миний зөвлөх тагнуул байсан нь надад ямар ч хамаагүй хэмээн тайлбарласан атлаа Сонгууль ойртсоны дохио юм уу гэж харж байна, тэр бүү хэл, өршөөлийн хуультай холбоотойгоор намаа эвслийн бүлгийн аманд орчихсон гэж ярьсантай холбоотой гэчихсэн. Товчхондоо, намынхаа эсрэг хүчтэй дуугараад байгаа тул миний амыг таглах гэж ингэлээ гэж хэлсэн. Тэр бүү хэл, түүнийг УИХ тарах хэрэгтэйгээс гадна намынх нь удирдлагууд болохгүй байгааг хэлснийх нь төлөө Гишүүнээсээ татгалз гэдэг шантааж хүртэл ирснийг нийтэд зарлачихсан. Түүнчлэн Орхон аймгаас нэр дэвшихээ эрт илэрхийлсэн нь буруу болчихов уу ч гээд байгаа. Өөрийнх нь тайлбарласнаар зөвлөхийнх нь асуудал гишүүнд ямар хамаатай билээ хэмээн өмөөрөнгүй бодож суутал хоёр үзүүртэй зүйл яриад эхэлсэн нь хардлага төрүүлээд байгааг нуух юун. Түүний хэлсэнчлэн сонгуулийн ажиллагаа үнэхээр л эхэлчихээд намынх нь акулууд өөрийг нь намнах гээд байгаа юм бол зөвлөхөөр нь оролдох хэрэг юун. Сонгуульд зөвлөх нь биш өөрөө өрсөлдөнө биз дээ гэдэг энгийн логик харагдана. Цаашлаад түүнтэй хамт Орхон аймагт нэр дэвших эсрэг намын нөхөд зөвлөхийг нь улсын нууц задалсан хэрэгт хутгатал хор найруулна гэж итгэхэд бэрх. Ингэж үзвэл тагнуулынхан хэн нэг улстөрчийн гарын үзүүрээр хөдөлж, өрсөлдөгчид нь16 жилийн ял өгтөл ажиллана гэж баймгүй. Тэгээд ч М.Батчимэг гишүүнтэй өрсөлдөх гишүүдийг харвал МАН-аас О.Содбилэг, Шударга ёс эвслээс О.Баасанхүү бий. Тэдэнд тагнуулынхныг хөдөлгөх хүч байдаг юм гэхэд бүхэл бүтэн тагнуулын байгууллага толгой- гүй болчихсон юм бол энэ нь М.Батчимэгийн зөвлөх ял авахаас хэд дахин аймшигтай хэрэг. Ийм л учраас, ингэж хардах сэжүүр харагдаад байгаа учраас эрхэм гишүүн нэг талдаа гармаар байна. М.Өнөржаргал Эх сурвалж: Монголын үнэн сонин

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.