Дуучин Г.Эрдэнэтунгалагын анхны хайр

Өвөрмөц сайхан хоолойгоороо олны танил болсон телевизийн чадварлаг хөтлөгчдийн нэг бол Г.Оюунбат билээ. Өөрийн бие даасан уран бүтээл Сэрж буй Монгол, Монголын нууц товчоог CD хэлбэрт оруулж худалдаанд гаргасан гээд үргэлж шинийг санаж сэдэж явдаг залуу. Сонирхуулж хэлэхэд хөтлөгч Г.Оюунбат СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа хотод хэсэг хугацаанд нэг ангид сурдаг байжээ. Зах зээлийн эдийн засагт хөл тавьж байсан 90-ээд оны дунд үе гэхээр тухайн үед амьдрал ямар байсныг бүгд санах биз ээ. Зүүн-Хараа хотын галт тэрэгний буудал дээр ирээдүйд нэг нь чадварлаг хөтлөгч нөгөө нь алдартай дуучин болохоо зүүдлээ ч үгүй хоёр тамхи ширхэглээд, хуушуур зараад гүйж явсан гэдэг. Хөтлөгч Г.Оюунбат тамхи ширхэглэдэг харин дуучин Г.Эрдэнэтунгалаг банштай цай зардаг байж. Галт тэрэг ирмэгц голоор нь явж бизнесээ хийх бөгөөд Эрка тэнд хуушуур авна гэж байна, Хүүе, тэр хүн тамхи авна гэнэ гэсээр зогсоолын 30 минут нүд ирмэхийн зуур өнгөрдөг байсан гэнэ. Юмаа зарж дуусаад вокзалын модон сандал дээр зэрэгцэж суугаад орлогоо тоолох 5-р ангийн хоёр өдгөө ч сайхан найзууд хэвээрээ. Дашрамд дурдахад дуучин Г.Эрдэнэтунгалагын анхны хайр нь хөтлөгч Г.Оюунбат бөгөөд банштай цайгаа зарахаар явахдаа түүнд зориулан амихандаа гоёдог байсан гэнэ лээ. Өдгөө ард түмний хайр хүндэтгэлийг хүлээн гялалзаж яваа хоёр одын өвөрмөц сайхан хоолой тухайн үед Зүүн-Хараа өртөөн дээр түр амсхийх галт тэрэгний зорчигчдын чихэнд цангинаж байсныг хэн тааварлах билээ. Амьдрал гэдэг баян, хичээсэн хүнд өгөөмөр юм даа. WORD.MN Ш.Хишгээ

"Номин талст"-ын Хаянаагийн хайрын бэлгэдэл

Урлагын салбарын сайхан хосуудын нэг бол яах аргагүй дуучин Хаянаа гэр бүл. Хоёулаа дуучид тэднийхэн гэр бүлээрээ аялах дуртай бөгөөдтэрээр гэргийтэйгээ Итали улсаар аялаж байхдаа өөрсдийн хайрынхаа бэлгэдэлийг бөгжинд мөнхөлжээ. Хос бөгж үүрдийн хайрыг илтгэдэг бол,өөрсдийн нэрсээ шивүүлсэн хайрын бөгж нь үүрд тэдний хайрыг халуун байлгах биз ээ. WORD.MN Ш.Хишгээ

Ээжийг нь хэн гэнэ

2016-05-03 10:59:37 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Ээжийг нь хэн гэнэ

Морины буюу МУ-ын Гавъяат Г.Батбаяр морины тухай олон сайхан дуугаараамонголчууд биднийгээ олон ч жил уярааж яваа нэгэн. Залуу халуун насны дурдатгал өөртэй нь өвчсөн юм шиг адилхан төрж өөгүй сайхан дуулж яваа залуу дуучин СТА А.Анхбаярыг түүний нууц хүү гэлцдэг. Мань Гавъяат маань ч энэ тухай маргаж бултаад байдаггүй хүү А.Анхбаярынхаа тоглолтон дээр хүртэл ирж ая дуугаа өргөөд, олон түмэнд миний хүү хэмээн зарласан жудагтай эр. Анх тэрбээр А.Анхбаярыг өөрийнхөө хүү гэж мэддэггүй байж л дээ. Залуу дуучин А.Анхбаяр ч ам ангайдаггүй, ах аа гээд л явдаг байж. Гэтэл нутгийн дуучин С.Жавхлан нэгэн тоглолтын үеээр тайзны ард энэ тэрхэн ярин хөгжилдөж байсан дуучдын дунд Батбаяр ах аа, энэ дуулж байгаа Анхбаяр чинь таны хүү шүү дээ гээд шулуухан хэлээд тавчихаж гэнэ. Гэтэл Гавъяат маань бүр гайхаж байснаа юу яриад байна энэ тэр ч гэсэнгүй Ээжийг нь хэн гэнэ гэж асуусан гэдэг. Түүнээс хойш аав хүү хоёр халуун дотно харицаатай болсон бөгөөд дуучдын дунд Ээжийг нь хэн гэнэ гэдэг хошинол нэлээд газар авсан гэнэ лээ. WORD.MNБ.Бүжүүлэй

 МУГЖ Л.Болдбаатар хулгайчид “баярлажээ”

Дуучин Л.Болдбаатар залуу халуун, ганц бие байхдаа нэлээдгүй балгачихдаг нэгэн байж. Нийтийн дууны од болохоосоо өмнө тэрбээр нутгийн хэдэн залуустай нийлэн нэгнийдээ дарвижээ. Шөнө орой болж цасан шуурга нүүр нүдгүй шуурч байхад ихэд согтсон тэрбээр гэртээ харина гэж бусдыгаа сандаргажээ. Цасан шуурганд мотоциклтой явж болохгүй хэмээн ятгаад дийлээгүй нөхөд нь гаргаж өгөхөөр гадаа гартал мань хаширын мотоциклыг эзэн нь таньчихсан байж. Мотоциклоо хулгайд алдаж унах унаагүйн эрхээр айлд хоноглоод маргааш нь харин Ямар буянтай хулгайч нь мотоцикл аваа вэ. Тэгээгүй бол хээр осгож үхэх байж хэмээн учиргүй баярласан гэнэ. WORD.MN Ш.Хишгээ

Тэгээд байвал “шээсээ” өгөхгүй шүү“

Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би хэмээн дуулдаг нийтийн дуучин Бурмаа гурван настай эрэгтэй хүүхдийн шингэн бие эрүүлжүүлдэгийг сонсоод хүүгийнхээ шингэнийг уудаг байж .Харин шингэнээ ихэд хэрэгтэй гэдэгт итгэсэн хүү нь ээжийгээ зэмлэх үед нь тэгээд байвал шээсээ өгөхгүй шүү хэмээн боож аав ээжийгээ баахан инээлгэсэн гэдэг . WORD.MN Ш.Хишгээ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.