Дөрвөн жил унасан нэр хүндээ дөрөв хоногийн дотор босгохоор зүтгэж явна

Сүүлийн өдрүүдэд Ё.Отгонбаяр Булганд нэр дэвшинэ гэсэн мэдээ цахим ертөнцөөр дүүрэн гарч байна. Тэр яагаад гэнэт амь ороод эхлэв гэдэг нь сонин. Ниргэсэн хойно нь хашгирав гэж мөн ч үнэн үг юм. Булганчууд нэр дэвшигчээ тодруулаад аль хэдийнэ сонголтоо хийчихсэн байхад Ё.Отгонбаяр гишүүн тойргоороо яваад эхлэж буй сурагтай. Өнгөрсөн дөрвөн жил тийшээ зүглэсэн нь тоотой. Мань хүн эхэндээ жагсаалтанд орчих юм чинь гээд булганыханг тоогүй байх. Ямар сайндаа л Булганы улстөрчдийн жагсаалтад эхний тавд ч багтаж чадахгүй цохьж явсан. Нам дотроо хор найруулсаар байгаад ирэх сонгуульд Булганд дэвших эрхээ авдаг юм байж. Гэтэл дөрвөн жил шилээ ч харуулаагүй түүнийг булганчууд сонгох уу. Эргэлзээтэй л юм. Тос түрхээд торгоор ороосон ч Ё.Отгонбаярыг булганчууд гадарлахтайгаа болсон. Ямар сайндаа л Эхнэрийнхээ дансаар төрийн мөнгө идсэн анхны хүн булганых гээд нэг хэсэг шуугиа биз дээ. Уг хэрэг Хохирогчгүй гэсэн үндэслэлээр хаасан байдаг. Уг нь хохирогч нь Монголын ард түмэн, мөн булганчууд л даа. Ингэж нутгийнхаа нэрийг шороотой хутгасан нөхрийг яаж булганчууд тоох билээ. Харин Ардын нам Ё.Отгонбаярыг дэвшүүлбэл Ардчилсан намаас дэвшиж буй О.Амартүвшинд зөөлөн боорцог ирлээ л гэсэн үг. Хоёр том нам нууцаар ямар тохироо хийснийг хэн ч мэдэхгүй. Хэрэв О.Амартүвшинд Ёоок гэсэн зөөлөн боорцгыг хаяж өгсөн бол ирэх дөрвөн жилд Булганд цэнхэр туг намирна. Ё.Отгонбаяр ч гэсэн УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй гэдэг харьялалаас гарч хэрэг нь задарч дээлээ нөмрөх нь тодорхой биз. Ц.Мишээл Эх сурвалж: Тоншуул.мн

 Ард түмний мисс Д.Ариунцэцэгийн гайхамшигт аз жаргал

Алтны магнат Ц.Мянганбаяртай амьдралаа холбож, охиныг нь төрүүлж өгсөн Д.Ариунцэцэг түүнээс салснаас хойш багагүй хугацаанд ганц бие амьдарсан. Ийнхүү ганц бие ээжийн амьдралаар амьдарч байсан Д.Ариуцэцэг Алтайн хүдэр-ийн Базараатай амрагийн холбоотой болсон тухай мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. Үүнийгээ ч баталж, Д.Ариунцэцэг хөл хүнд болж, хоёр дахь хүүхдээ өлгийдсөн тухай мэдээлэл түгсэн. Тэгвэл Д.Ариунцэцэг шинэ хүнтэйгээ хамт байгаа аз жаргалтай зургаа цахим хуудасны найзуудтайгаа хуваалцлаа. Тэр энэхүү зургаа Эмэгтэй хүн болж, хорвоод мэндэлсний хамгийн гайхамшигт аз жаргал гэжээ.

 Э.Одгэрэлийн жингээ барьдаг нууц

Эмэгтэй хүний нэг зовлон бол жин нэмэх. Жин нэмэхгүй байхын тулд хүүхнүүд юугаа ч хайрлахгүй зүтгэж хортой хоргүй баахан эм залгилахаас ч буцдаггүй. Эмэгтэйчүүдийн энэ хүсэл дээр суурилсан энэ төрлийн олон бизнес байдаг бөгөөд тэдний ихэнх нь үр дүн муутай. Тухайн үед жин хаялаа эргээд таргалах магадлал өндөр байдаг. Харин хавиргаа хадуулах буюу хамгийн сүүлийн богино хавиргаа мэс заслын аргаар авахуулахаар ахиад таргалахгүй найдвартай төдийгүй бэлхүүс нарийсдагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн богино хавирга нь энгийнээр хэлэхэд дороо өөхөн давхарга ихээр хуримтлуулдаг тул уг хавиргыг нь хадаад авчихаар бэлхүүсэн тус газар өөх хуримтлагдахгүй найдвартай турдаг байна. Иймээс энэ аргыг сүүлийн үеийн анагаах ухаанд өргөнөөр ашиглаж бэлхүүс нарийсгаж хүүхнүүд ч ихээр хийлгэх болжээ. Энэ аргаар манай энэ цагийн сайхан бүсгүй Э.Одгэрэл бэлхүүсээ нарийсгасан түүхтэй аж. WORD.MN Ш.Хишгээ

 Топ модель Д.Пүрэвсүрэн хэн шиг болохыг мөрөөддөг гээч

Топ модель Д.Пүрэвсүрэн өдийг хүртэл амьдралын олон саад бэрхшээл, сайхан бүхнийг туулсаар одоо аз жаргалтай нам гүмхэн амьдарч байгаа. Түүний нөхөрийг Ганбаяр гэдэг бөгөөд мөн л алтны уурхайн эзэн аж. Пүүжээг хэлье гэснээ хэлчихдэг, шударга зантай гэдэг. Тэрээр Анжелина Жоли шиг болохыг мөрөөддөг ба түүн шиг адал явдалтай хүчирхэг эмэгтэйн дүрд тоглох, Дэлхийн 7 гайхамшгийн нэг Египетийн Пирамид, Энэтхэгийн Таж Махалыг үзэхийг мөрөөддөг гэнэ. Мөн голын эрэг дээр очин усны чимээ сонсч суух дуртай бөгөөд сэтгэлийн таашаал авдаг хамгийн очих дуртай газар нь аж. Тэрээр хэн ч харсан хатуужилтай, үргэлж сэргэлэн цовоо явдаг бүсгүй. Цээжинд нь нэг юм бөглөрчихсөн үед л нулимсаа тэвчиж чаддаггүй гэнэ шүү. WORD.MN Ш.Хишгээ

 Жүжигчин Г.Ундармаагийн хайр чигчий хуруунаас эхлэлтэй

Хошин урлагын шаггүй жүжигчин Г.Ундармаа гэр бүлийнхээ хүнтэй нэг байгууллагад ажилладаг байж. Анхандаа тэд бие биенээ нэг их сонирхдоггүй байсан гэнэ. Сүүлд гэр бүл болсон хойноо Г.Ундамраа нөхрөөсөө Чи хэзээнээс намайг эр хүний нүдээр харж эхэлсэн бэ гэж асууж л дээ. Гэтэл нөхөр нь Нэг удаа чиний хөл рүү харсан чинь чигчий хуруу чинь сандаалныхаа улнаас илүү гараад шалан дээр гишгэж байсан. Тэгээд их эгдүүтэй санагдаад, тэрнээс хойш л өөрийн мэдэлгүй хараад байдаг болчихсон гэж хэлсэн гэдэг. Хүнд тааламжтай мэдрэмж төрөх нь заавал том зүйлээс эхэлдэггүй гэдгийн жишээ юм даа. WORD.MN Ш.Хишгээ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.