Улсын харцага А.Бямбажав их бичгийн хүн Бямбын Ринчентэй хамт бөх үзсэн гэнэ

Бөхийн өргөөнд бөх үзэж суусан Улсын харцага А.Бямбажавыг хажууд нь суусан найз нь явуулж гэнэ. Цаах нь талд сууж байсан зохиолч Урианхай руу заагаад Цаад талд чинь Бямбын Ринчен гуай сууж байна гэсэн аж. Харцага А.Бямбажав Д.Урианхай гуйаг харчихаад Тийм л байна гэж хээвнэг хэлээд нээрээ л их бичгийн хүнтэй цуг сууж байгаа янзтай их л маадгар суусан гэдэг. Тэсгэлгүй инээд алдсан найзыгаа хараад учрыг гадарласан харцага Үгүй ээ, Б.Ринчен гуай чинь юу яачаагүй билүү гэж хэлээд найзыгаа бүр их инээлгэсэн гэнэ лээ. WORD.MN Ш.Хишгээ

АН-ынхан сайд нарынхаа нэрсийг тодруулжээ

Зургаан сайдыг томилох ажлын хэсгийг МАХН-ын дарга Н.Энхбаярт АН-ын дарга З.Энхболд хариуцуулаад байгаа. Тэгвэл АН-ынхан дотооддоо асуудлаа ярилцаж дөрвөн сайдынхаа нэрийг нам дээрээ тохиролцсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Эх сурвалжаас авьсан мэдээллээр борл АН-аас Хөдөлмөрийн яамыг УИХ-ын гишүүн Г.Баярсайханд, Зам тээврийн яамыг Л.Эрдэнэчимэгт, Барилга хот байгуулалтын яамыг Я.Санжмятавт, Сангийн яамыг Н.Батбаярт хариуцуулахаар шийдвэр гаргасан байна. Харин Шударга ёс эвсэлд Шадар сайд, БОНХАЖ-ын яамыг өгөхөөр хэлэлцээ хийжээ. Хэлэлцээ удаж буй шалтгаан нь Н.Энхбаярын тавьсан шаардлагаас үндэслэлтэй бөгөөд Хуульзүйн яамаа манайд өг, харин бид Эрүүл мэндийн яамыг танайд өгье гэсэн саналыг З.Энхболд даргад тавьсан гэх мэдээлэл бий. Ингэсэнээр Хуульзүйн яамыг О.Баасанхүүд, БОНХАЖ-ын яамыг З.Баянсэлэнгэд, Шадар сайдад Н.Энхбаяр дарга өөрөө юу, эсвэл хүүгээ юу гэдгээ ярилцаж байгаа учраас асуудлыг ийнхүү сунжруулж байгаа бололтой. Хэрэв асуудал Н.Энхбаярын хүссэнээр болж эргэвэл Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг унагааж, харин Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа очино гэх. Эх сурвалж: www.medeelne.mn

“Томчууд”-ыг хог түүх аянд дуудсаар л...

Монголын фэйсбүүкийн хэсэг бүлэг залуусын санаачилгаар хоггүй цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор эхлүүлсэн #ХогBucketChallenge аян эхлээд өнөөдөр нэг сар болж байна. Аяныг санаачлагч залуус анх Маршалын гүүрний доод хэсгийн хогийг цэвэрлээд энэхүү аяныг бүх нийтийг хамруулснаар хот хөдөөгүй харагддаг хогноос салах зорилго тавьсан аж. Гол зарчим нь нэг хүн #ХогBucketChallenge ийн хүрээнд гурван шуудай хог цэвэрлэж, гэрэл зургаар баталгаажуулан өөрийн фейсбүүк хуудсандаа байршуулна. Дараа нь уг аянд гурван хүнийг нэр цохон уриалан дуудаж, тэдгээр хүмүүс нь уриалгыг хүлээн авснаа мэдэгдэж, хог түүсэн зургаа баримтжуулах, дараагийн гурван хүнээ дуудах зэргээр олон нийтийг хамарч байна. Тэгвэл энэ удаад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат, Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчын ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарыг Монголын залуучуудын санаачлагыг дэмжин аянд оролцохыг урьж дууджээ. Нийслэлийн хотын өнгө үзэмжинд санаа тавьдаг дээор эрхмүүд аяныг хүлээн авч хэзээ хог түүх нь тодорхойгүй байна. Учир нь эрхэм хотын даргыг аян эхэлсэн өдрийн дараахан дуудсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул дахин дуудаж байгаагаа мэдэгджээ. Дашрамд дуулгахад, өдрөөс өдөрт улам олон хүнийг хамрах болсон энэхүү аянд УИХ-ын эрхэм гишүүд дуудагдаад буй. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс М.Зоригт, С.Дэмбэрэл, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан нар уг аянд дуудагдаад байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Болор нар энэ аяны хүрээнд дуудлага хүлээн авснаа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хог түүсэн тухайгаа хэн нь ч мэдээлээгүй байгаа юм.

Экс ерөнхийлөгчид зориулан шүлэг тэрлэжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн шөнө эх орондоо эргэн ирэв. Түүнийг ирсэн тухай мэдээлэлтэй зэрэгцэн Монгол Улсын шадар сайд болох нь гэсэн бор шувуу Төрийн ордонд нисэх болов. Харин тэрбээр Би өнөөдөр ямар нэг албан тушаал авах хүсэлгүй байна. Өнөөдөр эвсэлдээ, АН-д туслаад Засгийн газрыг байгуулахад миний ямар туслалцаа хэрэгтэй байна, тусална. Дахин хэлэхэд Монгол Улс хөгжиж чадна. Монгол хүн хэнээс ч дутуугүй сайхан амьдрах бололцоотой. Энэ бүхэнд миний тусалж чадах зүйл юу байна. Тэр бүхэнд тусалъя гэдэг чин сэтгэлтэй байна хэмээн даруухан мэдэгдээд буй. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз. Энэ өдөр харин фейсбүүк цахим хуудсаар ийм нэгэн шүлэг олны анхаарлыг татаж байх юм. ХААН ЭРГЭН ИРЭВ /Бүр ийм шүлэг гарчихаж шүү........... Тэр ирэв Тэнгэр бүрхэв Төрийн ордонд Түгжрэл үүсэв Өршөөлийн хуулиар Өндийж босов Өшөө авахаар Өндөлзөж эхлэв Бүлгийн нөхөд нь Бүгд баярлав Бүдүүн дарга нар Бужигнаж эхлэв Бусдын мэхэнд орсоныг бодохлоор Бүжин туулай шиг хүчгүй гэлтэй Бужигнуулж буйг нь харсан болохоор Бусдаас илүү хүчтэй гэлтэй Алс газар одсоныг бодохлоор Амаа үдүүлсэн зарга гэлтэй Алсаас удирдаж чиглүүлдэг болохоор Айхтар нөлөөтэй дарга гэлтэй Баахан хэрэгт холбогдсоныг бодохлоор Барьж хоримоор гэмтэн гэлтэй Ирэхэд нь томчууд сандарсаныг харахлаар Эрх нь хэмжээлшгүй хаан гэлтэй Хаан эргэж ирэв Хамаг төр бужигнав Солонгос улсаас ирээд Сонгуульд бэлдэж эхлэв Итгэл хүлээлгэх эсэх нь Иргэдийн шийдвэр болов Ирэх сонгуулиар ялах нь Энхбаярын зорилго болов Дахин хэлэхэд хаан ирэв Дарга нар эмээж эхлэв Ард түмэн эргэлзэв Ахуй төр бужигнав....Үнэндээ Н.Энхбаяраар өнөөдөр амьсгалсан өдөр байлаа...............

АТГ-ийнхан “сул зогсолт” хийх уу

Өршөөлийн хууль батлаглагдсанаар АТГ-т шалгагдаж байсан 55 хэргээс 45 нь өршөөлд хамрагдах талаар яригдаж байсан бол өнөөдөр тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан бүх хэрэг өршөөгдөхөөр болжээ. Учир нь хуулийн төсөлд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн есдүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгахдаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг /Хээл хахууль зуучлах/-т заасан гэмт хэргийг оруулсан байсан гэнэ. Гэвч хууль батлагдах үед дээрх хоёр төрлийн гэмт хэргийг өршөөлд хамааруулахаар шийдвэрлэсэн аж. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгадаг авлига, албан тушаалын 10 төрлийн гэмт хэрэг бүгд хамрагдахаар болсон байна. Тиймээс авлига хээл хахуулийн хэргийг илрүүлнэ гэж ажлаа эхлүүлсэн энэ байгууллага дараагийн авлигач тодортол сул зогсолт хийх нь тодорхой болжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.