Цагаан сарын өмнө Дундговьд хүн барьцаалсан хэрэг гарчээ

Дуу хуурын өлгий нутгаас янз бүрийн гэмт хэрэг дуулдах болжээ. Энэ жилийн цагаан сарын өмнө хүн барьцаалж тарчлаасан аймшигт хэрэг гарсан гэнэ. Гурван сайхан сумын нутаг Хүрэн цохио гэдэг газар 59 настай эмэгтэй С.Даариймаа, 50 настай С.Цэцэгбадам болон Д.Нямдорж гэдэг залуутай нийлэн экс хүргэнээ гар хөлийг нь хүлж нулимах, шороогоор булах, газар мөргүүлэх, толгойд нь өмд углах, үсдэх нүүрийг нь маажиж самардах, чулуугаар цохих, шээсээ уулгах зэргээр тарчлаан зовоосон гэмт хэрэг үйлджээ. Манай хүргэн байсан С.Ганхуяг нь охиноос маань салаад ердөө хоёрхон хоногийн дараа шинэ эхнэр авчихаар нь уур хүрээд байсан юм хэмээн 59 настай С.Даариймаа цагдаад мэдүүлж. Ингээд иргэний үнэмлэхээ авахаар ирэхэд нь хамжиж байгаад болгож тавьжээ. Гэхдээ өмнө ирээд ална тална гэж заналхийлж байсан тул ахиад агсан согтуу тавих байх гээд урьдчилан сэргийлж барьж хүлсэн гэж биеэ өмөөрчээ. Хохирогчийн мэдүүлгээр гэрийх нь гадаа иртэл яасан сайхан үстэй юм хэмээн Дариймаа эгч заамдаад автал араас Нямдорж ирээд хойш нь татаж унаган хүлжээ. Тэгээд хүлээд зоджээ. Сүх/шинэ хадам бололтой/-ийн хоолыг ингээд ид чи гээд ам руу нь хуршсан өөх чихэж. Ундааны саванд шээсээ хийгээд уугаад бай хэмээн ам руу нь цутгаж. Ингээд сайхан шинэлээрэй гээд нүүрийг нь урсан гэнэ. Энэ мэтээр оройн 18 цаг хүртэл тамлан зовоожээ. Харанхуй болоход толгойд нь шуудай углаад туусаар гэрт нь хүргэж өгсөн нь яг л америк киног санагдуулам үйл явдал болж. Сум дундын шүүх экс хүргэнээ барьцаалж тарчлаасан хадмуудад 1.6 жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзаж. Хохирогчид нөхөн төлбөрт нь 1.3 сая төгрөг өгчээ. Энэ мэтээр хөдөөний хүний зан ааш эвдэрч хотынхноос дутахгүй зэрлэгшсэн бололтой. NUUTS.MN

 Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт”-ын барилгаас хоригдол оргосон түүх

Зам тээврийн сайдад нэр дэвшигч МАН-ын Н.Төмөрхүү Өндөр буянт холдинг гэдэг барилгын компанитай, намынхаа байрыг барьсан гээд буянтай ажил их хийсэн. Гэсэн ч бас буянгүй зүйл зөндөө бий. Түүний нэг нь хямд төсөр өртөгтэй гээд хоригдол ажиллуулдаг явдал юм. ШШГЕГ-ын хорих 421-р ангинд ял эдэлж байсан А.Дашзэвэг нь энэ оны 6-р сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байсан Өндөр буянт холдинг компаний барилгаас зөвшөөрөл авалгүй явсан буюу оргосон гэмт хэргийг үйлдсэн. Тэрээр мэдүүлэхдээ би Өндөр буянт холдинг компаний Хаппи таун хорооллын барилга дээр 2014 оны 5-р сарас эхэлж ажилласан, тэр өдөр би барилгын хашаанаас гарч яваад 1-р хороолол хүртэл алхсан, тэнд танил Ариунболдтой уулзан 20 мянган төгрөг аваад буцах санаатай явж байгаад баригдсан, надаас өөр хүмүүс ийм байдлаар явдаг л байсан, тэднийг ердөө гурав хоног сахилгад суулгадаг байтал намайг 34 хоног суулгасан гэж мэдүүлжээ. Харин хорих ангийнхан оргосон гэж үзэж. Хорихын удирдлага хоригдлуудын ажиллаж байсан Өндөр буянт холдинг компаний Хаппи таун хорооллын барилгыг хориотой бүс гэж зарлажээ. Ажиллаж байсан хоригдлуудад хэрвээ энэ хориотой бүсээс гарвал оргосонд тооцно хэмээн урьдчилан хатуу сануулж. Оргосон хоригдол тэр оройдоо Москва хороолол хавиас баригджээ. Өндөр буянт холдинг компаний барилгаас хоригдол оргосон нь бөөн шуугиан дэгдээж. Хорих ангиас нь гадна цагдаагийн эрлийн бүлэг хүртэл томилогдон ажиллаж эрж хайжээ. Энэ ажиллагаанд нийт 200 мянган төгрөгний зардал гарсныг ялтан ажлын хөлснөөсөө төлөхөөр болж. Хоригдол оргосон нь харуул хамгаалалт муугаас гадна Өндөр буянт холдинг-ын Н.Төмөрхүү ихээхэн дархан эрхтэй байсныг харуулж байна. Энэ хэрэгтээ ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Өдгөө энэ хүн төрийн сайд болох нь. Бизнесмэн хүн төрийн албанд орсон нь урьдын зангаа хаяхгүй бизээ. Хоригдол ажиллуулдаг эрх нь ахин сэргэх биз. Мөн энэ оны эхээр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээр нь хөдөлмөр аюулгүйн журам ноцтой зөрчигдсөнөөс П.П нь паарны хий авах гэж байгаад амиа алдсан хэрэг гарч байжээ. NUUTS.MN

 “Неrо” Баатарын 512 сая төгрөгийн оруулалттай сургуулийг Э.Бат-Үүл нийслэлийн өмчид авчээ

Төрийн өмчийн газарт улсын болон хувийн өмч холилолдсон сургууль байдаг нь Монгени гэнэ. Тус сургууль нь хичээлийн гурван байртайгаас А байр нь нийслэлийн өмчид бүртгэлтэй бол хичээлийн Б байр болон спорт соёлын төвийн барилга нь Монгени сан ТББ-ын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Энэ сургуулийн түүх нь бүр 1991 оноос эхэлдэг. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан боловсролын салбарт хийх шинэчлэлийн загварыг сонгох уралдаан зарлахад иргэн Н.Лхагвын боловсруулсан Монгени төсөл шалгарчээ. Уралдаанд шалгарсан төслийг амьдралд хэрэгжүүлэхээр тухайн үеийн хотын гүйцэтгэх захиргааны тогтоол гарч цэцэрлэг сургуулийн анхны цогцолборыг байгулсан ч 1996 онд татан буулгажээ. Олон хүхэд сургуульгүй болж төсөл нь зогсоход иргэн Б.Лхагва 20 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тэр үедээ том мөнгө байж. Ингээд анхны төр иргэний хамтарсан холимог өмчийн сургууль байгуулагдсан гэнэ. Захирал Н.Лхагва нь сургуулийнхаа дэргэд сургууль хөгжүүлэх зорилготой Монгени сан-гаа үүсгэн байгуулаад авч. Гэхдээ сургууль улсын төсвөөс санхүүжиж жилд 400 гаруй сая төгрөг авч иржээ. Төрөөс цалин авдагийн хувьд захирал Н.Лхагва нь төрийн албан хаагч юм. Монгени төсөл хэрэгжээд 20 гаруй жил болоход сургуульд хоёр ч барилга нэмэгдсэн нь НЛхагвын оюуны хөрөнгө оруулалт болох сургалтын нэмэлт төлбөр болон Неро энтертэйнмэнт- ийн Баатарын оруулсан хувь хөрөнгөөр баригджээ. Энэхүү өргөтгөл болох Б корпус болон соёл спортын төвийн өмчлөгчийн гэрчилгээг Монгени сан ТББ-ын нэр дээр авчээ. Соёл спорт цогцолборын барилга нь 1.3 тэрбумын өртгөөр баригдсанаас Монгени сан 862, харин Херо энтертэйнмэнт-йин Баатар 517 сая төгрөгийг нь гаргасан гэнэ. Дээрх барилгыг Н.Лхагва өөрийн үүсгэн байгуулсан сандаа авах бүрэн эрхтэй гэнэ. Нэгд тэрээр сургуулиа байгуулахад тэр үеийн ханшаар их мөнгө болох 20 мянган төгрөгний биет хөрөнгө оруулснаас гадна зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж улмаар 182 саяар үнэлэгдсэн Монгени төсөл нь гол зүйл нь гэнэ. Энэ төслийн үр дүнд сурагчдаас нэмэлт төлбөр авах болж түүнийг нь өргөтгөлйн ажилд зарцуулсан гэнэ. Харин багш нар нь өргөтгөл болон спорт цогцолборыг зээлийн хөрөнгөөр барьсан гэж мэдүүлжээ. Монгени сан ТББ-ын нягтлан бодогч Ж.Чулуунцэцэг нь хоёр барилгыг барихын тулд Капитрон банкнаас 933 сая төгрөг зургаан үе шаттайгаар зээлсэн гэжээ. Саяхнаас хотын дарга Э.Бат-Үүл энэ сургуулийг бүхэлд нь нийслэлийн өмчид авах гэснээс иргэн Н.Лхагва, Неро энтэртэйнмэнт-йин Баатар нартай түнжин хагараад байгаа гэнэ. Хотын удирдлагуудын баталж байгаагаар Монгени цогцолбор сургууль нь 185 сая хөрөнгийн дүрмийн сантай хотын өмч гэнэ. Улсын төсвөөс 2004-2010 оны хооронд нийтдээ 4.7 тэрбумын санхүүжилт авсан, харин Монгени сан нь улсын сургуулийн хөрөнгийг хууль бусаар өөрийн болгосон, сургалтын төлбөрийг хувьдаа ашигласан тул АТГ-д шалгуулахаар өгсөн гэж мэдүүлжээ. Ингээд Э.Бат-Үүл дарга захирамж гаргаад Монгени цогцолбор сургуулийг 100 хувь нийслэлийн өмчид авсан нь бөөн маргаан тэмцэл дэгдээгээд байгаа гэнэ. WORD.MN

 Ашиг сонирхолын зөрчилтэй Т.Батжаргал хэрхэн “ашиг сонирхолын зөрчилгүй” болсон бэ ?

ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн нь охиноо улмын зардлаар сургах тушаалаа яаран хүчингүй болгосон. Тэгвэл 2012 онд охиноо гадаадад сургуулж чадсан Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал тушаалыг нь хүчингүй болгохоос нэгэнт өнгөрч. Тэрээр дээлээ нөмрөөд байгаа С.Батмөнхийн үед ИНЕГ-ын удирдлагад ажиллаж байсан. Байсан гэхийн учир нь тэрээр ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн АТГ-ын албан бичгээр ажлаасаа халагдаад байсан ч заргалдсаар байгаад хуучин суудалдаа сууж авсан. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга нь ИНЕГ-аас ашиг сонирхолын мэдүүлэг гаргаж өгөх удирдах албан тушаалтны тоонд ордог. Үүний дагуу Т.Батжаргалын гаргаж өгсөн мэдүүлгийг АТГ шалгахад маш ноцтой олон баримт илэрчээ. Тэрээр ашиг сонирхолын хамаарал бүхий этгээдүүд хэмээн хуулийн хэллэгээр хэлэгддэг хамаатан саднаараа ИНЕГ-ыг дарах шахсан байж. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргалын төрсөн эгч Т.М нь ИНЕГ-ын музейд жижүүрээр, төрсөн эгч Т.Отгонжаргал нь ИНЕГ-ын харьяа Сэргээн засал, сувилалын цогцолборт сувилагчаар ажилладаг болох нь илэрчээ. Мөн эхнэрийнх нь төрсөн дүү болох Н.О нь ИНЕГ-ын Аж ахуйн тасагт мужаанаар түр ажиллахаар орсон боловч гэрлийн хурдаар дэвшиж ердөө хоёрхон сарын дараа аж ахуйн няраваар дэвшин цалин хөлсийг нь 1-р зэрэглэлээс 3-р зэрэглэл руу шууд ахиулсан болох нь баримтаар тогтоогдож. Төрсөн эгч Т.Отгонжаргалын ажилладаг Сэргээн засах сувилал нь Т.Батжаргал даргын удирддаг Захиргаа, удирдлагын газарт шууд харьяалагддаг гэнэ. Эрхэм даргын нэг төрсөн охин нь ИНЕГ-ын Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албанд бүсийн нислэгийн хяналтын удирдагчаар ажилладаг. Тэгвэл аавынх нь даргалдаг Захиргаа, хүний нөөцийн газар нь ИНЕГ-ын нийт ажиллагсадад орон сууц олгох, сургуульд суралцуулах, цалин хөлс нэмэх, хасах, цагийн бүртгэл хянах зэрэг байгууллагын ажилтнуудтай холбоотой нийгмийн бүх асуудлыг шийддэг тул хянагч охин нь эцгийнхээ нөөлөгт байдаг нь явдаггүй гэж маргахгүй байх. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал нь сургуульд суралцуулах, сургалтын гэрээг сунгах, сургалтын төлбөр төлөх зэрэг эрх мэдлээ гэр бүл, хамтаатан садныхаа төлөө гайгүй сайн ашилгасан гэдэг. Түүний бас нэг охин нь ОХУ-д олон улсын харилцааны чиглэлээр сурч байснаа гэнэтхэн л суралцах орноо өөрчилөн өдгөө Америкт тэс өөр мэргэжил болох агаарын хөлгийн засвар үйлчилгээний техникч мэргэжлээр суралцах болж. Мэдээж сургалтын зардлыг нь ИНЕГ-аас гаргасан. Т.Батжаргал дарга охиноо байгууллагын зардлаар суралцуулах тушаалыг бүр 2012 оны 8-р сарын 1-ний өдөр гаргуулаад жин тан болгоод авчээ. Тэгвэл охиныхоо асуудлыг шийдэхээс нэг жилийн өмнө эхнэрийх нь төрсөн ах болох Н.Төмөрийн хүү Т.А-г Америкийн Калифорни мужийн Сан-Франциско хотод Аламеда нисэхийн коллежид агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техинкч мэргэжлээр сургахаар гэрээ байгуулж байжээ. Уг гэрээнд ИНЕГ-ын зардлаар АНУ-д суралцах болсон Т.А-г Н.Төмөр батлан дааж гарын үсэг зурсан бөгөөд суралцагч болон батлан даагчийн гэрийн хаяг ижил байсан нь эцэг хүү болохыг батласан гэнэ. Үүний дараахан Т.Батжаргал даргын хүү Б.Наранбаатар, эхнэрийнх нь төрсөн дүү Т.Ашидмөнх, Б.Ариунболд, жолооч нь болох Алтансүхийн хүү А.Баянмөнх нарыг жилийн 70 мянга хүртэлх долларын төлбөртэй нисэхийн сургуульд ИНЕГ-ын зардлаар суралцуулж байна. WORD.MN

 А.Гансүх сайд ажлаа мэддэггүй

Чингис бондын хөрөнгө оруулалтаар хийгдэх зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох ажил бас л бүтэхгүй талдаа оржээ. Зургаан аймгийг энэ зундаа багтаагаад замтай болгоно гэж том амласан салбарын сайд бэлтгэл ажилаа ч эхлэж чадалгүй цаг алдан мунгинаж байаагаас харвал хугацаандаа амжихгүй нь тодорхой болов. Харин энэ хэрэгт А.Гансүх сайдтан газрын дарга нараа буруутгаж сууна. Тэд л болно бүтнэ гээд байсан, тэгэхээр нь л би энэ зундаа амжина гээд зарлачихсан хэмээн амаа барьжээ. WORD.MN Б.Бүжүүлэй

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.