Улаанбаатар хотын хэмжээнд дизель түлшний 40 хоногийн нөөцтэй байна
2022-01-25 09:43:37 Нийтлэгдсэн: Эдийн засаг Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139.479 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11.845 тн, АИ-92 автобензин 38.425 тн, ДТ 83.337 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 71, Дизель түлшний 30 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74.494 тн буюу АИ-92 автобензиний 23, Дизель түлшний 40 хоногийн буюу хэвийн нөөцтэй байнагэж УУХҮЯ-наас мэдээлэв.
Эрчим хүчний салбарын бодлогын уялдаа холбоог хангаагүйгээс ахиц дэвшил гараагүйг тогтоожээ
2022-01-17 08:57:37 Нийтлэгдсэн: Эдийн засагҮндэсний аудитын газраас Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Аудитаар эрчим хүчний салбарын бодлогын уялдаа холбоог хангаагүйн улмаас уг салбарт бодитой, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүйг тогтоожээ. Тодруулбал, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр-ийг 2015 онд боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр заасан. Гэсэн ч уг хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталж, гурван жилийн хугацаа алдсан гэдгийг аудитын тайланд дурджээ. Мөн төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны уялдаа холбоо хангагдаагүй байна. Тухайлбал: Улаанбаатар хотод дулааны шугамын байршилд норм, стандарт зөрчиж шугам дээр 53, 0.5-3.0 метрийн зайд барьсан 147, нийт 200 байгууламж барьсан, Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам-ыг баталж, нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэж, үр дүнгээр 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн. Энэхүү өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна гэжээ. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2020 онд 10,705.0 мянган гКал болж өмнөх оноос 3.8 хувиар, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 7,145.6 сая кВт.цаг болж өмнөх оноос 4.7 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8,851.2 сая кВт.цаг болж, дотоодын үйлдвэрлэл дутаж, 1,705.6 сая кВт.цаг цахилгааныг импортолсон байна. Цаашид эрчим хүчний хэрэглээ энэ хурдаар өсвөл 2024 онд цахилгаан эрчим хүч 10,488.0 сая кВт.цаг, дулааны эрчим хүч 12,794.9 мянган Гкал болох тооцоолол гарч импортлох цахилгаан эрчим хүч 3.3 дахин өсөхөөр байна. Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 МВт чадал хүссэн 6,851 иргэн, ААНБ-д техникийн нөхцөл олгоогүй байна. УБДС ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76.0 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24.0 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна. Үндэсний аудитын газраас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад 8 зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ. Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантайЭНДдарж танилцах боломжтой
2006 онд үйлдвэрлэсэн 20,000 төгрөгийн дэвсгэртийг гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татна
2022-01-12 09:28:50 Нийтлэгдсэн: Эдийн засаг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татна. Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ. Тодруулбал, уг дэвсгэрт нь ямар нэг цонхгүй, туузгүй бөгөөд ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой юм. Иймд 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож,дээрх дэвсгэртийг эзэмшиж буй иргэдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой байхаар зохицуулсан байдаг. Тухайн хугацаа энэ оны гуравдугаар сарын 1-нд дуусгавар болж буй тул 2006 онд үйлдвэрлэгдсэн, хуурамч бус 20,000-тын дэвсгэрт эзэмшиж буй бол банканд хандан солиулахыг санууллаа. Эх сурвалж:Монголбанк
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг ирэх сарын 15-ныг хүртэл хүлээн авна
2021-12-31 09:46:55 Нийтлэгдсэн: Эдийн засаг УИХ-ын өчигдрийн /2021.12.30/ нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сарын хугацаагаар сунгалаа. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм. Тус арга хэмжээний хүрээнд: Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах; Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны нэгдүгээр сарын 15-ны дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны аппликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттайэнд даржтанилцана уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй