Хонконг, Лондонд байрладаг олон улсын судалгааны ECA international байгууллагын судалгаагаар аялал жуулчлал, бизнес аялал, цагаачлал зэргээр эх орноосоо холд очсон хүмүүст хамгийн таатай буюу амьдралын зардал багатай хотоор Улаанбаатар шалгарчээ. Хэдийгээр манай улс хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй бага, Ази тивдээ сарын дундаж цалин 200 ам.доллар хүрдэггүй Вьетнам, Эритрей зэрэг орнуудын өмнө гишгэж, дотоодын иргэддээ хамгийн өртөг өндөртэй улсад ордог ч гадаадынханд хамгийн өртөг багатай хотоор шалгарчээ. Тус байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн болон Ази дахь хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Токио тэргүүлсэн байна.
ЖДҮ-ийн 7 хувийн хүүгээс давсан зөрүүг улсын төсвөөс шийднэ
2012-06-14 07:37:23 Нийтлэгдсэн: Эдийн засагШинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байсан юм. Үндсэн зээлийн хүү, Хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү, үйл ажиллагааны зардал болон валютын ханшны зөрүүнээс болж зээлийн хүү жилийн 12-13,5 хувьд хүрэхээр байна. Энэ нь төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлийн жилийн 7 хувийн хүүтэй байх бодлоготой нийцэхгүй байгаа юм. Иймээс Засгийн газар 7 хувийн хүүгээс давсан зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхаар тогтлоо. Ингэснээр энэ онд 5580 ажлын байр шинээр нэмэгдэн, 2600 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 2 хувиар өсөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна. WORD.MN Б.Инжир
Үйлчилгээний байгууллагын хэрэглэгчдээ хаанд өргөмжилсен үнэлгээ Орхон аймаг дахь Хас банкинд хасах хэмийг заахад хүрээд байна. Учир нь өнөөдөр тус банкаар үйлчлүүлэхээр ирсэн хүмүүс бүтэн нэгээс хоёр цаг хүлээсний дараа гүйлгээ хийж, теллертэй харьцаж байна. Тус банкны Орхон аймаг дахь ганц салбар нь Сэлэнгэ ресторан дотор байрладаг. Уг салбарын үйлчилгээний зааланд долоон цонхоор теллер ажиллахаар байрласан ч гурван теллер үйлчилгээ үзүүүлж байлаа. Энэ үйлчилгээгээ тэд Манайхан цайндаа яваад одоо л ирж байна. Юун сүртэй юм бэ гэсэн байдлаар харьцаж байгаа нь Хөгжпийн алтан сан гэсэн гоё нэртэй Хадгаламж зээлийн хоршооноос Хас банк болтлоо томорсон тэдний хувьд хариулт биш баймаар. Аль эсвэл Хас-ын Г.Ганхуяг захирал дэд сайд болон дэвшээд алга болсон болохоор харилцагчаа хүндлэх, эрхэмлэх явдал зүгээр л нэг шоу байсан уу. Эрдэнэтийнхэн эртэч. Ажил еглөе 08.00-д эхэлдэг. Цайны цаг нь 12.00-14.00. Гэтэл Хас банкны теллерүүд 15.26 цаг гэхэд цайндаа яваад ирээгүй байгааг харахад дуртай үедээ хооллодог юм байна гэсэн ойлголтод хүрч байна. Тасалбар авсан хүмүүс заалаар пиг дүүрэн зогсоод багтахгүй болохоор аргаа бараад гадаа гарч сууж байв. Дулааны улирал тулдаа тэд юм хэлэхгүй байгаа. Өвел бол арай ч гадаа гарч чадахгүй л дээ. Хоёр цаг ажпаа алдаж, хариуцлагагүй банкаар шийтгүүлсэн иргэд бухимдаж Энэ банк хэтэрхий монополь байдлаар ажилладаг. Хүчин чадал нь хүрэлцэхгүй байвал болих хэрэгтэй. Үгүй бол дахиж нэг салбар нээх хэрэгтэй шүү дээ. Зах явмааргүй байна аа гэж ярьцгааж байсан. Эдний нэг салбар нь бараан зах дээр байдаг аж. Эсвэл гаднаа Теллерүүд цайндаа явсан тул баруун зах дээр очиж үйлчлүүлнэ үү гэсэн зар тавих хэрэгтэй. Наанадаж энэ нь иргэдийн цагаас хулгай хийхгүй соёлтой үйлчилгээ болох бус уу. Аливаа банк харилцагчдаа л дээдэлдэг. Түүнээс биш Бид цайндаа явсан, сургалттай байгаа. Үйлчлүүлэх гэж байгаа бол гадаа хүлээж байгаад орж ир гэсэн шаардлага энэ цаг үе, нийгэмд арай л баймааргүй юм. Миний хувьд гэхэд 15 цаг 26 минутад 254 тоот тасалбар авсан ч 16 цаг 16 минутад теллерийн царайг харсан. Иргэд энэ хариуцлагагүй үйлдэлд нь шаардлага тавихад ахлах теллер нь Манай теллерүүд сургалтанд сууж байгаа гээд үл тоож, хүмүүсийн асуултад хариулахгүй гүрийгээд байсан нь дэлхийд ховорхон соёлтой банк гэдгээ харуулсан юм. Ийм бүдүүлэг, хариуцлагагүй байдал байнга давтагддаг гэж үйлчлүүлэгчид ярьж байсан. Иргэд нэмэгдсээр хамгийн сүүлд ирсэн хүн 40 гаруй хүний дараа байна гэж ярьсаар хоцорсон юм.
Зургаан хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос олгоно
2012-05-31 11:02:23 Нийтлэгдсэн: Эдийн засагОССК-ийн мэдээлж буйгаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дагуу жилийн зургаан хувийн хүүтэй зээл авахаар материалаа ирүүлсэн 1000 гаруй хүн зээлд хамрагдах боломжтой болжээ.Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журам батлагдаад удаагүй байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн бондыг гаргасан. Эхний 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдэж Төрийн банканд шилжсэн байна. Тиймээс иргэд энэ долоо хоногоос зээлээ авч эхлэх юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй