Ажилтнуудынхаа цалинг хадгалж, оновчтой санал гаргасан ажилтнуудаа урамшуулна

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний орлогч захирлууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр сэтгүүлчдийн сонирхсон дараах асуултад хариуллаа. Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨДИЙГҮЙ МОНГОЛЧУУД ТА, БИД БҮГД ОНЦГОЙ ДЭГЛЭМД АЖИЛЛАЖ БАЙНА -ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХЭМЖЭЭНД ЗАРЛАСАН ОНЦ БАЙДАЛ ДУУССАН УУ? -Эрдэнэт үйлдвэрийн эрх зүйн чадамжтай холбоотой, тулгамдсан, төр засгийн түвшинд авч үзэх асуудлууд байсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож 6 сар ажилласан. Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газар асуудлыг УИХ-д тавьж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунган ажиллалаа. Ийм горимоор Эрдэнэт үйлдвэр нэг жил орчим хугацаанд ажиллахдаа их зүйл бүтээсэн. Онцгой дэглэм тогтоож ажилласан, коронавирусын тархалтаас үүдсэн эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бэлтгэлтэй байхад бид зохих хувь нэмрээ оруулсан гэж ойлгож байна. Хэдийгээр хуулийн хүрээний Онцгой дэглэм дууссан ч коронавирусын тархалт болон дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас үүссэн нөхцөл байдал нь Онцгой дэглэм бус, Онцгой-гийн онцгой дэглэм болж, энэхүү нөхцөлд улс орон, тив дэлхий үе шаттайгаар шилжин ажиллаж байна. 2019 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож байсан бол өнөөдөр Монголчууд та, бид бүгдээрээ Онцгой дэглэмд ажиллаж байна. -2020 ОН СОНГУУЛИЙН ЖИЛ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ГАДНААС ХАЛДАХ БАЙДАЛ АЖИГЛАГДАЖ БАЙНА. СОШИАЛ ОРЧИНД МЭДЭЭЛЛИЙГ ЦЕНЗУРГҮЙ ХҮРГЭЖ БАЙГАА ҮЙЛДЛИЙН ЭСРЭГ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХ ВЭ? -Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд улс төрөөс ангид ажиллаж байгаа гэж ам бардам хэлнэ. Биднээс шалтгаалсан улс төр байхгүй. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас шалтгаалаагүй улс төр байхыг үгүйсгэхгүй. Бид аль болох улс төрөөс ангид байх зарчмаа баримталж ажиллахыг хичээж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг улс төржүүлж, ямар нэг байдлаар гоочлоод байвал яалтай билээ. Гэвч ийм зүйлд эмзэглэх хүмүүс нь уурхайчид биш. Ийм ажлаар хөөцөлдөж явах цаг нар үйлдвэрийн удирдлагад байхгүй. Тэр ажил руу манай ажилтнуудыг, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийг турхирах, уруу татах зүйл байдаг байх. Энэ удаагийн сонгууль амаргүй нөхцөл байдалд явагдах нь. Тиймээс улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн хүчнүүд нөхцөл байдлыг ойлгож, монгол ухаанаар өөр сонгууль хийгээсэй, бие биеэ бага муулаасай, ямар нэг улс төрийн хөөрөлд бага автаасай гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага төдийгүй уурхайчид хүсэж байна. Бид баялгаа бүтээж сайхан ажиллах юмсан, уурхайчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх юмсан, үйл ажиллагааныхаа үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийнхээ эдийн засгийн цар хэмжээг өсгөж, тэр хэмжээгээр Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах юмсан, Эрдэнэтчүүдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юмсан, улс орон нутгийнхаа төсвөөр дамжуулан улс орныхоо төдийгүй бүс нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж хүсэж байна. Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан энэ удаагийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байлгах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Тодорхой жишээ нь миний орлогч захирлууд юм. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлаар намайг улиран томилогдоход, Өөрийн орлогчийг үйлдвэртээ ажилладаг, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бүрдүүлэн ажиллаарай гэсэн. Энэ зарчмын дагуу би ажиллаж байна. Дөрвөн орлогчоос гадна газар, хэлтэс, цех, нэгжийн дарга нар бүгд тухайн ажилдаа мэргэшсэн, дадлага туршлагатай хүмүүс бий. Шударга зан чанар, ажил үүрэх, ачаалал даах чадварыг нь бодолцон ажиллуулж байна. Үйлдвэр аж ахуйн газар улс төрөөс ангид байх хэрэгтэй юм байна. Эрдэнэт үйлдвэр сүүлийн 3 жил үйлдвэрлэл, үр ашиг нь өссөн. Уурхайчид мэдлэг боловсрол, чадварынхаа хүрээнд өсөж дэвжээд явах боломж бүрдсэн. Энэ зарчмыг ярьсаар 3 жил болоход 400-аад инженер залуучуудыг дэвшүүлэн ажилласан дүн гарч байна. Цаашдаа ингэж ажиллах боломж олдох байх. Бидний сүүлийн жилүүдэд ажилласан нөхцөл байдал Эрдэнэт үйлдвэр төдийгүй уул уурхайн салбарт хэв маяг болон үлдэх байх. Бусад салбарт ч мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүн хийдэг зөв голдрилд ороосой гэж хүсэж байна. -ЦААШИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ ХЭРХЭН АВЧ ЯВАХ ВЭ? -Хямралтай, өвчин эмгэг тахлын түвшинд яригдаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хүнийхээ төлөө шаардлагатай бүхнийг зориулж байна. Эрдэнэт үйлдвэр анхнаасаа хүний төлөө байгуулагдан, үеийн үед хүний төлөө ажилласан. Цаашдаа ч үйл ажиллагааныхаа чиглэлийг хүндээ шилжүүлнэ. Миний нэг зарчим бий. Хүн сайн ажиллавал ажил сайн явна, үр дүн гарна. Мэдлэг боловсрол, дадлага, туршлагаас их зүйл хамаардаг. Тэр ч утгаараа өнгөрсөн 3 жилийн хугацаанд цалингаа 45 хувиар нэмсэн нь өнөөгийн хямралын үед тус нэмэр болж байна. Эрдэнэт үйлдвэр 1300 гаруй айлын орон сууцыг барих ажлаа эрчимжүүлнэ. Урьдчилан батлуулсан хуваариар ихэнх нь энэ ондоо ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тендертэй холбоотой цаг нар алдаж байгаа зүйл байх ч бид хичээж ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон. Энэ онд 12,5 тэрбум төгрөг гарган, аймагтаа хөрөнгө оруулалт хийж байна. Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: -ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД УУРХАЙЧДЫН АЖЛЫН ХУВЦАС, ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА ВЭ? -Үйлдвэрлэл явж байгаа учраас ажилчдын ажлын хувцас, багаж хэрэгсэл хязгаарлагдахгүй. Ганц асуудал нь, бусад улс орнуудын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр бараа материалын хомсдол үүсэж болзошгүй байна. Энэ мэдээллийн дагуу урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Бодлогын чанартай ажлын дүнд бид ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг бэлтгэж чадсан. Хүндрэл үүсэхгүй. Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.ДЭЛГЭРБАЯР: ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ИЛҮҮ АНХААРЧ БАЙНА -НИЙГМИЙН ЦЕХҮҮДЭД СУЛ ЗОГСОЛТ ХИЙЖ, АЖИЛЧДЫГ 65 ХУВИАР ЦАЛИНЖУУЛАХ ТАЛААР ЯРЬЖ БАЙСАН. ЭНЭ ТАЛ ДЭЭР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ? -Уурхайчдынхаа орлогыг бууруулахгүй боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн 2-3 цехийн үйл ажиллагаа зогссон ч бүх ажилтныг цаашид ажилтай байлгах тал дээр олон ажил төлөвлөж байна. Энэ үед зарим төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд ажилчдаа татан оролцуулах тал дээр судалж, 4 дүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Бусад үйлдвэрийн газар Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингийн 40-60 хувийг өгч, ажилчдаа амрааж байна. Бид энэ жишгийг дагаж мөрдөхгүй байхаар шийдвэрлэж, хүмүүсээ ажилтай, орлоготой байх тал дээр илүү анхаарч байна. Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.ҮҮРИЙНТУЯА: ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ ИРНЭ БАЙХ -МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАОАТ-ЫГ 4 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН 6 САРЫН ХУГАЦААНД ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ШИЙДВЭРЛЭСЭН. ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ ХЭРЭГЖИХ ҮҮ? -Монгол Улсын Засгийн газар 03 дугаар сарын 27-ны өдөр санхүү, эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр гаргасан. ХАОАТ-аас болон бүх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлууд яригдсан. Ямар нэг байдлаар Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж ялгасан шийдвэр тухайн мэдэгдэлд хийгдээгүй. Хийсэн мэдэгдлийн дагуу төр захиргааны байгууллагаас тодорхой шийдвэр гарч, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж, чиглэлүүд ирнэ гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэр энэ зөвлөмж, чиглэлийн дагуу бусад аж ахуйн нэгжийн хамтаар хамрагдана гэж ойлгож байна. Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: БИДНИЙ БАРИМТАЛЖ БАЙГАА ГОЛ ЗАРЧИМ БОЛ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛООД ХЯМРАЛААС ҮҮДЭН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГСОХ, БУУРУУЛАХ АЛХАМ БАЙХГҮЙ Эрдэнэт үйлдвэр 2020 оны зорилтот түвшин, төлөвлөгөөг өндөр түвшинд баталж өгсөн. Төлөвлөгөө шахуу байгаа хэдий ч үүссэн нөхцөл байдлыг давж гарахын тулд хүдэр боловсруулалтын хэмжээг 300 мянган тонноор нэмэгдүүлж байна. Мөн зэс, молибдены металл авалтыг боломжит хэмжээгээр өсгөх шийдвэр гаргасан. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлт, технологи үзүүлэлтийн сайжруулалтаар нэмэлт орлого болох юм. Бидний баримталж байгаа гол зарчим бол эрсдэлтэй нөхцөл байдал болоод хямралаас үүдэн Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл зогсох, бууруулах алхам байхгүй. Харин ч үйлдвэрлэлээ хөгжүүлэх болно. Хамгийн гол ажилтнуудынхаа цалинг хадгалж, хямралтай байдлаас гарахад оновчтой санал гаргасан, санаачилгатай ажилтнуудаа урамшуулах, хянахад чиглэсэн тусгай журам гаргаж байна. Өөрөөр хэлбэл, зардал хэмнэсэн урамшууллыг бид хянана. Эрсдэл хямралаас бид салах учиртай. Тэгж гэмээнэ цаашдаа ашигт малтмалын гаралтай түүхий эд дэлхийн зах зээл дээр өснө. Бүтээн байгуулалтын ажлаа хийнэ гэдгээ гэж нүүр бардам хэлж байна. Гарах зардлаа аль болох хэмнэж, хэмнэлтийн тууштай бодлого явуулна. Хөрөнгө оруулалтаа эрэмбэлнэ. Тиймээс зөв сэтгэлтэй, ажлын төлөө хүн энэ хямралаас гадна байх боломжийг бид бүрдүүлж байна. Хямралыг давахад хувь нэмэр оруулсан хүн оруулсан хувь хэмжээгээр шагнал урамшуулал авах ёстой. Ингэж ажилласан цех, нэгжийнхнээ бид урамшуулна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нар өчигдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн үүсээд буй хямралыг даван туулахад гол хөшүүрэг болж байгааг онцлон хэллээ. Тэрээр уулзалтын эхэнд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй тул өнгөрсөн оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээ товч дурдах нь зүй хэмээв. Эрдэнэт үйлдвэр 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи хайгуулын ажил хийснээр үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасган, улмаар 60 жил ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн онд баялаг бүтээгч уурхайчдынхаа хүч хөдөлмөрөөр 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 1,2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж түүхэн дээд амжилт тогтоосон. Ийнхүү улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүллээ. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг бүрэн эзэмшиж, үйлдвэрийнхээ нийт эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг дотоодоосоо ханган, төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад зохих хувь нэмрээ оруулсаар байна. Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 410 тэрбум төгрөгийн төсөв баталснаас 260 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн, зарим тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулсан юм. Ингэснээр, элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрийн найдвартай ажиллагааны түвшингээ дээшлүүлж чадсан билээ. Худалдан авалттай холбоотой асуудлыг ил тод, нээлттэй болгон, хуулийн дагуу, зохих дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахад онцгойлон анхаарснаар 65 тэрбум төгрөг хэмнэсэн бөгөөд 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхлээд байна. 2019 онд гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон нь өнөөдрийн хямралын үетэй нүүр тулахад зохих ёсны бэлтгэл болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон тэмдэглэлээ. Тэрээр Стандарт банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээс олж авах асуудал байгааг дурдаад, Балхашмыс компаниас авсан 20 сая ам.доллараа хямралын жилүүдэд бүтээн байгуулалтдаа зарцуулах, хямралт байдлаас гарахад далайд дусал нэмэр болж байгаа гэдгийг хэллээ. 2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил. Учир нь Эрдэнэт үйлдвэр энэ онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд түүхэндээ байгаагүй 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд баталж, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлалгүйгээр энэ онд орлого өсгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдээ урагшлуулна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн хэмжээнд Төв штаб ажиллаж байгаа бөгөөд 4 салбар штабыг үйлдвэрийн орлогч захирлууд хариуцан ажиллаж байгаа юм. Ерөнхий захирал хэлсэн үгэндээ Коронавирусын тахал дэгдсэн, түүний уршгаар бий болсон эдийн засгийн хямралын үед хамтын оюун ухаан, эв нэгдэл, цех нэгж бүрийн эмх цэгц, зохион байгуулалтаар эрсдэлийг зайлуулж, хамт олон, үйлдвэрээ хамгаалах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн Онцгой дэглэмийн хугацаа дууссан ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ч бүсээ чангалан, хямралыг даван туулах болно, ингэхдээ ажлын байрыг хадгалж, хүрсэн түвшингээ бууруулахгүй байхад анхаарна гэдгээ мэдэгдлээ. Эрдэнэт үйлдвэр оны эхний 3 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-107.8 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд гүйцэтгэлээ ханган ажиллаж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс

ЦАХИМ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД УРИАЛЖ, БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЛАА

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20% бууруулахаар боллоо. Тус арга хэмжээг Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна.

Монголбанк бодлого, зохицуулалтын арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлнэ

Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкуудаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсээд байна. Үүнээс 65.1% нь буюу 2.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35.0% нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна. Монголбанкнаас Covid-19 цар тахлын банк, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг бууруулахад шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр арга хэмжээ нь зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлагдахгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг хамаарууллаа. Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Ингэснээр банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, банк хоорондын захын хүүгийн хэлбэлзлийг сааруулах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ. Эдгээр багц арга хэмжээний дүнд банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарч байна. Банкуудад мөрдүүлж буй Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам, Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам-ын зарим зохицуулалтад түр хугацаанд өөрчлөлт орууллаа. Тухайлбал, зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байна. Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаарэргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 25 хувь байсныг 20 хувь болгож бууруулах, өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаар банкуудын санхүүгийн чадавхид эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдлээ. Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1,069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлээд байна. Хэрэв зээлдэгч хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүгээ хуваарьт заасны дагуу төлж чадахгүй нөхцөл үүсэн бол өөрийн үйлчлүүлдэг банканд хандан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой юм. Монголбанк цар тахал хэдий хугацаанд үргэлжлэх, санхүүгийн салбар болон бодит секторт үзүүлэх нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай хамтран бодлого, зохицуулалтын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх болно. Эх сурвалж: Монголбанк

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.