Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц хоёр жилийн өмнөөс Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлсэн. Диспетчерийн Үндэсний төвөөс өнгөрсөн онд 324 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх горим төлөвлөгөө өгснийг манай галын бурхад 100,1 хувиар биелүүлжээ. Харин энэ жил үүрэг хариуцлагыг дахин таван кВт/цаг-аар нэмэгдүүлж 329 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн түгээх даалгавар өгснийг амжилттай биелүүлэхээр ажиллаж байна. Харин дулаан үйлдвэрлэх төлөвлөгөө нэмэгдүүлээгүй. Тус хамт олон, тоног төхөөрөмжийн урсгал болон их засварыг чанартай гүйцэтгэж, нүүрс нөөцлөлт болон гуравдугаар зуухны их засварт анхаарал хандуулан ажилласны үр дүнд төлөвлөгөөт хугацаанд нь галлаж өвлийн ид ачаалалд ажрахгүй байх нөхцөл бүрдлээ. Одоогоор станц 52000 тонн нүүрсний нөөцтэй байгаа нь 50 хоногийн хэрэглээ юм. 2019 оны төгсгөлд IV цахилгаан станц доголдож, цахилгаан эрчим хүчний нэг трубин зогссоноос ижил төстэй станцуудын ачаалал нэмэгдсэн. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц таван зуухны горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эрчим хүчний салбарт дэм үзүүлэв. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс
Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна
2020-01-14 12:11:27 Нийтлэгдсэн: Эдийн засагХувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 2-ноос авч эхэлсэн. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг. 2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Ингэхдээ орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө. 2019 оны тайлан хүлээн авч байгаа учир үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эрхийн гэрчилгээ нь 2019 онд болон түүнээс өмнө бүртгэгдсэн татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх ба 2006 онд батлагдсан хуулийн дагуу орон сууц худалдан авсан буюу барьсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг чөлөөлүүлж 3.0 хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авна. Жич:Бүрдүүлэх материалын жагсаалтад байх Иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг татварын албанд дээр ирээд ХУР системээс авах боломжтой тул иргэд заавал авчрах шаардлагагүй. ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ ШИНЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a),ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /ebarimt.mn системд бүртгүүлсэн баримт/ Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт АШИГЛАЛТАД БАЙСАН ОРОН СУУЦЫГ ХУВЬ ХҮНЭЭС ХУДАЛДАН АВЧ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a),ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ОРОН СУУЦ БАРЬСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a),ТТ-06 (б)/Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/ Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a),ТТ-06 (б)/Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх Хэрвээ та 2019 онд орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан бол 2021 онд тайлангаа өгч шинэчилсэн хуулийн дагуу 6сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ ТӨРСӨН БУЮУ ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх Сургалтын төлбөр төлсөн баримт / Сургалтын төлбөр төлсөн үндсэн баримт, ebarimt.mn системд бүртгүүлсэн баримт / Суралцагчийн сургуулийн тодорхойлолт Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт ӨӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх / Сургалтын төлбөр төлсөн баримт / Төлбөр төлсөн баримт болон ebarimt.mn системд бүртгүүлсэн баримт Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Харин2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ. Эх сурвалж:Татварын ерөнхий газар
Дарханы шинээр барих хоёр эгнээ замын төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк санхүүжүүлнэ
2020-01-13 10:53:02 Нийтлэгдсэн: Эдийн засагЭнэхүү уулзалтад тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко болон албаны бусад хүмүүс оролцов. Уулзалтаар хоёр тал ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн явц байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид Монгол Улсын зам, тээврийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцэв. Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих 2 эгнээ авто замын Зам барилгын ажлын гүйцэтгэгч болон зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих Зөвлөх, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан анх удаа онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Энэ нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга явуулах шинэ жишиг болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв. Зам, тээврийн хөгжлийн яам Европын сэргээн босголт, хөгжлийн банк Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих авто замын барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа хамтарч эхлүүлэхээр ажиллаж байна. Сангийн яам, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр-ийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор Зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлагдсан билээ. Мөн уулзалтаар талууд Зам, тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаад, тээвэрлэлтийн нөхцөл боломжийг сайжруулах шаардлага тулгарч байгааг онцлов. Энэ хүрээнд Дархан-Алтанбулаг, Говь-Алтай-Завхан болон бусад чиглэлийн авто замын төслүүд дээр хамтран ажиллах, үе шаттай хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийг эрчимтэй өсгөх талаар санал солилцлоо
2020-01-13 09:57:52 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2020.01.11) бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Салхитын мөнгөний ордын үр өгөөж болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас эдийн засгийг эрчимжүүлэх, системтэй загварчлалын үндсэн дээр хөгжүүлэх саналуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол улсын хувьд эдийн засгийг эрчимжүүлэн, цар хүрээг нэмэгдүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд Эдийн засгийн өсөлтийн экспоненциал загвараар улсын эдийн засгийг хөгжүүлэх боломжтой. Энэ хөгжлийн загвараар хөгжих хамгийн гол урьдач нөхцөл нь төр, хувийн хэвшил хамтран томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэн, дараа дараагийн өсөлтийг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна. Төрийн зүгээс хувийн хэвшлийн санал санаачлагуудыг сонсдог ч тухайн чиглэлийн мэргэжлийн холбоодын нэгдсэн байр суурьгүй байдлаас үүдэн шийдэлд хүрэхэд хүндрэл дагуулдаг. Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар УИХ-аас Мэргэжлийн холбоодын тухай хуулийг төслийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар тухайн салбарын мэргэжлийн холбоод төрийн бодлогод тусгах саналаа нэгдсэн байдлаар гаргаж, хамтын шийдвэр гаргадаг болох юм хэмээн онцлов. Салхитын мөнгөний ордын үр өгөөжийн талаар Эрдэнэс силвер ресурс ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр товч танилцуулав. Тэрбээр, Тус ордын геологийн нийт нөөцийн хэмжээ 2,5 сая тонн бөгөөд мөнгө 808 тонн (цэврээр), алт 181 тонн (цэврээр) нөөцтэй. Хүдрийн дундаж агуулга 500-600 грамм гэж тооцсон. Цаашид хөгжих нөөц боломжтой. Хөгжүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж таван жилийн дотор 1 ихнаяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж тооцоолж байгаа гэдгээ танилцуулав. МҮХАҮТ-ын ахалсан эдийн засагч, математикчид, судалгааны мэргэжилтнүүдийн баг 2019 онд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, улстөрийн нөхцөл, төр засгийн тогтворгүй байдлаас үл хамаарах хөгжлийн цогц загварыг боловсруулахаар ажиллажээ. Судалгааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмаар эдийн засгийн үр өгөөж бүхий салбарууд, орд газар түшиглэсэн томоохон төслүүд, Улаанбаатар болон 21 аймгийн бүсчлэл гэсэн гурван чиглэлд хийсэн байна. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулахдаа Бид сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольсон байна. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эргээд эдийн засагт нөлөөлж байна. Цаашид энэ хэвээрээ байвал 2025 он гэхэд эдийн засаг 13 тэрбум ам.доллараар өснө. Харин бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбум ам.доллараар өсөх бүрэн боломж байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм гэв. Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, бизнесийн таатай тогтвортой орчныг бүрдүүлэх, Мэргэжлийн холбоодын тухай, Хөдөлмөрийн тухай, МҮХАҮТ-ын тухай, Өрсөлдөөний тухай зэрэг нэн шаардлагатай хуулиудын яаралтай батлах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал болон Салхитын мөнгөний ордын талаар асууж тодрууллаа. Авлигачдын халаасанд байсан мөнгийг ард түмний мэдэлд аваад, үр ашигтай ашиглаж болохын байна гэдгийг мэргэжлийн судлаач, эрдэмтэд судалгаа тооцооллыг нь хийсэн. Тэтгэврээ барьцаалсан иргэдэд орлого байхгүй болж байна. 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг 330 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэнд өгөх боломжтой байдаг. Тэтгэвэр барьцаалсан зээлийн өсөлт 8,9 дүгээр сард оюутны сургалтын төлбөр төлөхөд, 1,2 дугаар сард сар шинийн баяр болоход нэмэгддэг нь судалгаагаар гарсан. Үнэндээ энэ зээлийн мөнгө эргээд бизнесийн орчинд л эргэлддэг. Боломжтой хүмүүс зээл авахгүй. Энэ бол бэлэн мөнгө тарааж байгаа хэрэг биш. Үүгээр бид хоёр том шинэчлэлийг хийж байгаа юм. Нэгдүгээрт, өмнө нь хийж чадахгүй байсан тэтгэврийн реформыг хийнэ. Нийгмийн даатгалын сангаас ил, далд хууль бус үйлдлүүд явсаар ирсэн. Инфляцтай уялдуулж тэтгэврээ нэмж, зарлагаа хэт хяналтгүй өсгөснөөс болж алдагдалд хүрч, хоосорсон. Тиймээс тэтгэврийн сангийн шинэчлэл хийгдэх бололцоогүй болсон. Хоёрдугаарт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах зарчмаар Үндэсний баялгийн сан байгуулж байгаа. Үүний эхлэл бол Салхитын мөнгөний ордын үр өгөөж юм. Эрдэнэс МЖЛ гэдэг бол Үндэсний баялгийн сан болно гэсэн үг. Энэ хоёр реформыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулаад хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бодлогын тогтвортой байдлыг бий болгохыг зорьсон. Төрийн тогтвортой байдлыг дагаад төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Ингэснээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдэнэ. Хөгжлийн урт хугацааны логик дэс дараалалтай, тогтвортой төрийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа. Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэсэн эдийн засгийг эрчимжүүлэх хөгжлийн загварыг хэрэгжүүлэх саналуудаа УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Тэрбээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Д.Оргил: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 169 тэрбум төгрөгөөр буурсан
2020-01-10 09:12:22 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкныХэвлэлийн төлөөлөгч Д. Оргилоос тодруулга авлаа. - Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрээр тэтгэврийн зээлийг тэглэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тооцоог нь гаргасан гэж байна. Үүнд тайлбар өгнө үү? - ҮАБЗ-ийн гишүүд буюу Монгол Улсын төрийн 3 өндөрлөгийн шийдвэр гарч, улмаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраас өргөн бариад байна. Төв банкны тухай хуульд заасанчлан Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк судалгаа, тооцооллуудыг хийж ажилладаг. Монголбанкинд банкуудын зээлийн мэдээлэл байршдаг бөгөөд энэ чиг үүргийнхээ хүрээнд холбогдох судалгаа, тооцооллуудыг хийдэг. - Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь гэнэтийн байсан боловч арван хоёрдугаар сард тэтгэврийн зээл өссөн эсэхийг хэлэлцэж байна. Тэтгэврийн зээл олголт оны төгсгөлд нэмэгдсэн үү? - Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэтгэврийн зээл огцом өссөн эсэх талаар яригдсан байгаа. Гэхдээ бидэнд байгаа статистик тоонуудаас харвал арай өөр байгаа юм. Тухайлбал, 2018 оны 12-р сард тэтгэврийн зээл 925 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 14 тэрбум төгрөгийн өсөлттэй байсан байна. Тэгвэл 2019 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 757 тэрбум төгрөгт хүрч 19 тэрбумаар буурсан. Тухайн сард шинээр олгосон зээл 55 тэрбум төгрөг байгаа бол төлөгдсөн зээлийн хэмжээ нь 73 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх саруудад ажиглагдаж байсан хэвийн түвшин гэсэн үг. Харин ч шинээр олгосон зээлийн хэмжээ 2018 оны 12-р сарын дүн болох 91 тэрбум төгрөгөөс даруй 37 тэрбум төгрөгөөр бага байна. Түүнчлэн 2018 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 925 тэрбум байсан бол энэ нь 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч нийт 169 тэрбум төгрөгөөр буурсан дүр зурагтай байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй