Сэхээний орон дээр хэвтэж буй эрчим хүчний салбар

​​ Дэлхий нийтэд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Нүүрсний үнэ тэнгэрт хадаж, газрын тосны үнэ баррель нь 100 долларыг давсан хямрал дэлхийн олон оронд үргэлжилсээр... Өвлийн улирал дөхөж, халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд цахилгааны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэн хяналт тавьж байгаа ч үнийн хязгаарлалтыг цаашид барьж чадахгүй хэмээн түгшиж байгааг олон улсын хэвлэлүүд нийтэлсээр байгаа юм. Эрчим хүчний хямрал одоогоор Европын бас Азийн хэд хэдэн оронд нөлөөлж эхэллээ. Тухайлбал, БНХАУ оршин суугчдынхаа цахилгааныг хязгаарлаж, хүнд үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй тулгарсныг CNN агентлаг мэдээлэв. Энэтхэг улсад нүүрс ховордож өнөөдрийн байдлаар нүүрс түлдэг 135 цахилгаан станцын 63 нь ердөө ганц өдрийн нөөцтэй үлдээд байна. Энэтхэгийн Эрчим хүчний захиргааны төвийн мэдээлснээр 17 цахилгаан станц огт нөөцгүй болжээ. Нүүрсний хомсдолд орсон эдгээр цахилгаан станцууд тус улсын 70 орчим хувийг эрчим хүчээр хангадаг байна. Солонгосын Цахилгаан эрчим хүчний компани есдүгээр сарын 23-нд цахилгаан эрчим хүчний үнийг сүүлийн найм орчим жилийн хугацаанд анх удаа нэмнэ гэдгээ мэдэгджээ. Азид нүүрсний хомсдол, тээвэрлэлтээс үүдсэн эрчим хүчний хямрал бий болоод байгаа бол Зүүн Азид байгалийн хийн үнэ есдүгээр сараас хойш 85 хувиар өсч, газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 204 доллар болж, сүүлийн 13 жилд тохиолдоогүй өндөр үнээр борлуулагдаж эхлэв. Харин Европт байгалийн хий нэг баррель нь 230 долларт хүрсэн нь есдүгээр сарын эхэн үеэс 130 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. ОХУ-ын хийн экспорт буурч, салхин станцууд нь салхи нөөцөлж чадахгүй байгаа нь Европын эрчим хүчний хямралд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Их Британид л гэхэд эрчим хүчний үнэ нэмэгдсэний улмаас хэд хэдэн ханган нийлүүлэгч хаалгаа барихад хүрчээ. Бразилын өрхүүдийн төлөх эрчим хүчний төлбөр нэмэгджээ. Пакистан, Бангладеш зэрэг улс түлш авах боломжгүй болж эдийн засгийн хувьд зогсоход ч хүрч болзошгүй байна. Пакистанд байгалийн шингэрүүлсэн хийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай зардлаас үүдэн улс төрийн маргаан үүсээд байгаа бөгөөд сөрөг хүчний улстөрчид төрийн өмчит импортлогчийн худалдан авалтыг нарийвчлан шалгахыг шаардаж байна. Америкийн Аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглэгчдийн холбоо хийн нөөц хэвийн хэмжээнд эргэн очих хүртэл экспортыг бууруулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавьсан нь хилийн чанадад үүсээд буй хомсдолыг улам дордуулж магадгүй байна. Дээрх баримтууд дэлхий нийтээр эрчим хүчний салбар хямралд нэрвэгдэж байгааг илчилж байна. Тэгвэл Монголд ямар байна вэ? Монголын эрчим хүчний салбар энэ хямралын гадна үлдэж чадах уу гэсэн асуултад бид хариулт олохоор сурвалжилсан юм. Монголд Эрчим хүчний хэрэглээ огцом өсчээ Өнгөрсөн 2020 онд Монгол Улс 7.1 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан байна. Импортын эрчим хүчний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Оюутолгой ХХК нь БНХАУ-аас импортоор авчээ. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2018 онд 118 МВт-аар, 2019 онд 25 МВт-аар, 2020 онд 65 МВт-аар, 2021 онд 124 МВт-аар нэмэгдсэн байна. Гэвч үүнийг дагаад хэрэглээ ч бас өссөн байна. Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 5-6 хувиар өсдөг байсан бол 2021 онд 13 хувиар өссөн гэдэг тоо баримтыг Диспетчерийн Үндэсний төвөөс өгч байна. Өвлийн сар гараагүй, эрчим хүчний оргил ачааллын үе эхлээгүй байхад цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 орчим хувиар огцом өсч, 100 гаруй МВт-аар нэмэгдсэн нь өнөөдөр эрчим хүчний салбарынхны хувьд түгшүүрийн харанга дэлдэж байна. Үүнээс харахад дэлхий нийтийг хамраад байгаа эрчим хүчний хямрал Монголчуудыг ч бас тойрохгүй, дайрах нь гэсэн болгоомжлол төрж байгаа юм. Насны доройтолд орсон техник тоног төхөөрөмж Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрчим хүч, дулаан, хий, усны үнийг төрөөс даах шийдвэр гарсан. Үүний дараа хэрэглээ огцом өсч зарим газруудад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авч байсныг бид мэднэ. Тэгвэл энэ өвлийн хэрэглээ өмнөх оныхоос улам л нэмэгдэх нь тодорхой байна. Дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх байгууллагууд энэ ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Харамсалтай нь бас л сайн мэдээ эндээс дуулахгүй. Өнөөдөр гал зулгуулж байгаа дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх шугам сүлжээний насжилт 32-62 жил, шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Өөрөөр хэлбэл аль социализмын үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бид ашиглаж, засч сэлбэж, амь торгоож гал залгаж байна гэсэн үг. Монголчуудын ганц найдвар, амь зуулга болсон ДЦС-4 ТӨХК хамгийн залуу үйлдвэрүүдийн нэг. Гэвч тус үйлдвэрийн Зуухны экран хоолойг 1997 онд сольжээ. Энэ экран хоолойн ажиллах нормт хугацаа 100 000 цаг. Гэвч өнөөдөр 114 180 цаг ажиллаж байна. Энэ бол ганцхан жишээ. Ашиглалтын хугацаа нь дууссан, ажиллах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан маш олон техник, тоног төхөөрөмж өнөөдөр эрчим хүчний салбарт үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ хэрээр эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаа алдагдаж байна. Засвар, шинэчлэлийн ажлуудыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байгаагаас нэг хэрэглэгчид ногдох тасалдлын давтамж 20-30 хувиар нэмэгдэж байна гэжЭрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Р.Ганжуурбидэнд ярьж байсан юм. Үнэ цэнэтэй хэрнээ үнэ тарифтаа чөдөрлүүлсэн эрчим хүч Монголд зарагдаж байгаа хамгийн хямд бараа бүтээгдэхүүний нэг нь эрчим хүч. Тодруулбал 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 175 төгрөг. Өнөөдөр 175 төгрөгөөр бид захын дэлгүүр ороод ганц хайрцаг шүдэнз ч авч чадахгүй. Хоёрхон жилийн өмнө 50 төгрөгөөр зарагддаг байсан нэг хайрцаг орос шүдэнз өнөөдөр дэлгүүр, ТҮЦ-нд 200 төгрөг. Бид 175 төгрөгөөр ганц иштэй чихэр ч авч чадахгүй. Чупа чупс гэдэг иштэй чихрийн үнэ гэхэд л 250-450 төгрөг байгаа. Гэвч Монголчууд эрчим хүчний үнийг үнэтэй байна гэж маргадаг. Үнэгүй байх ёстой гэж боддог. Ихэнх улстөрчид хямд үнээр бөөн бөөнөөр нь зарж байгаа нүүрсээ өөрсдөө шатааж эрчим хүч гаргаж авах хэрэгтэй гэж том том илтгэл, лоозон бичдэг. Харамсалтай нь эрчим хүч гэдэг өөрөө нарийн шат дамжлагатай, үйлдвэрлэлийн асар өндөр зардалтай гэдгийг ихэнх нь мэддэггүй, мэдсэн ч ярихыг хүсдэггүй. Эрчим хүчний үйлдвэрлэл гэдэг нүүрсний уурхайн хөрс хуулалтаас эхэлдэг. Уурхайн хөрсийг хуулж, нүүрс гаргаж авч, вагонд ачиж, төмөр замаар тээвэрлэж станцууд дээр буулгаж, эрчим хүч үйлдвэрлэн дамжуулах шугамаар дамжуулж, тэрийг нь хэрэглэгч рүү түгээдэг. Нэг кВт.ц эрчим хүчний үнэ буюу 175 төгрөгөнд дээрх бүхий л зардал, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, орлогын татавар шимтгэл бүгд багтсан байдаг. Тиймээс өнөөдөр эрчим хүчний салбар үнэ тарифандаа чөдөрлөгдөж, урагш хөгжиж чадахгүй байгааг бүгд ярьж байна. ДЦС-4 ТӨХК-ийн захирал Ү.ТөмөрхуягСүүлийн үед хөрөнгө санхүүтэй холбоотой томоохон хүндрэлүүд тулгарч гарч ирж байгаа. Манай дулааны IV цахилгаан станц нийт нийлүүлж байгаа эрчим хүчний 60 гаруй хувийг энергиэрээ нийлүүлдэг атлаахамгийн бага үнээр эрчим хүчээ борлуулдаг. Монголдоо хамгийн бага өртөгтэй нийлүүлэгч гэсэн үг. Дулааны цахилгаан станцуудын зардал байнга өсч байна. Татвар, шимтгэл, валютын ханш, нүүрс тээврийн зардал, төмрийн үнэ огцом нэмэгдлээ. Зардал өсч байгаа учраас бидэнд бүтээгдэхүүнийхээ үнийг ч бас нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан бүрэн засвар үйлчилгээ хийх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх нь битгий хэл сүүлийн үед Хөгжлийн банкнаас авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байнахэмээн ярьж байна. Монгол Улсын эрчим хүчний үнийг гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоѐр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар, бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байдаг гэнэ. Мөн Монгол Улсын нэг өрхийн сарын хэрэглээний 6 орчим хувийг эрчим хүчний төлбөр эзэлдэг гэдэг тооцоог Үндэсний Статистикийн хорооны судалгаа харуулж байна. Эрчим хүчний салбар сэхээний орон дээр байна Хүнээр бол Монгол Улсын эрчим хүчний салбар ядарч туйлдсан өвчтөн шиг болжээ. Эрчим хүчний цохилох зүрх нь болж байгаа дулааны станцууд ачааллаа даахаа байж, судас шөрмөс нь болсон дамжуулах, түгээх сүлжээ элэгдэж хуучирч мууджээ. Гол амин тэжээлийг нь залгуулж байгаа нүүрсний уурхайнууд хөрс хуулалтын алдагдалтай, өртгөөсөө бага үнээр нүүрсээ станцуудад нийлүүлж байна. Хэрэглээ өсч, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг станцууд хангаж чадахгүй болж ОХУ-аас авдаг эрчим хүчний чадлаа нэмэгдүүлэхээр албаны хүмүүс хэлэлцэээрийн ширээний ард сууж байгааг ч зарим эх сурвалж нуухгүй байна. Эрчим хүчний салбарыг эдгээх ганц зүйл бол хөрөнгө оруулалт. Ядаж бодит өртөгтөө хүрдэг үнэ тариф энэ салбарт байж байж, уурхай, станц, дамжуулах түгээх сүлжээ хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх нь. Үнэндээ Монголчууд бид тун удахгүй эрчим хүчний хямралд өртөхөөр байна гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.

Хотын дарга барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалтад Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын Ипотекийн корпораци ХХК, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн төсөл, Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төслийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтыг нээж Ковид-19 цар тахалд барилгын салбар хамгийн их өртсөн. Энэ цаг үед та бүхэнтэй ярилцаж, тулгарч буй асуудлыг сонсох нь нэн чухал. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулсан. Хувийн хэвшлийн байгууллагууд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд оролцох, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлыг шийдэх үүднээс цахим системд шилжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг багасгах, авлига хээл хахуульгүй болгох механизмтай болохоор ажиллаж байна гэв. Түүнчлэн нэг жилийн хугацаанд эрх зүйн реформ хийж чадсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн тухай хууль болон бусад хуульд шаардлагатай гэсэн зүйл, заалтуудыг тусгаж чадлаа. Цаашид хөгжлийн түр хороодоор дамжуулан бодлого боловсруулахад санаачилгатай ажиллана гэдгээ онцоллоо. Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл санал сэтгэгдлээ илэрхийлэв. Бат Хэрэйд ХХК-ийн захирал Д.Байгальмаа: -НИТХ-аар ирэх жилийн төсвийн төлөвлөгөө хэлэлцэж байгаа цаг үед бидэнтэй уулзаж, санал солилцсон нь сайшаалтай. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол барилгын салбар дотроо хамгийн хүнд нь. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн асуудлыг Нийслэлийн Засаг дарга анхааралдаа авч явдаг нь сайн хэрэг. Цаашид энэ уулзалтыг жишиг болгон зохион байгуулж, бидний дуу хоолой нийслэлийн төр захиргааныханд, Засаг даргад хүрэх болсонд баяртай байна гэлээ. Баганат-Өргөө ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан: -Бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа компаниудад тулгамдсан асуудлууд маш олон байдаг. Үүний гарц, шийдлийг гаргахын тулд хэлэлцүүлэг хийлээ. Би Төлөөлөн удирдах хороо байгуулах тухай Хотын даргад санал орууллаа. Төлөөлөн удирдах хороо байгуулснаар компаниудын тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж, бололцоо бүрдэнэ гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хуралд таван орны эрдэмтэд оролцож байна

​ Монголын Хүүхдийн ордон,НЗДТГ-тайхамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж,чанар, үр дүнг сайжруулах үүднээс Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтэдНЗДТГ-ынНийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хүрэлцэн ирж, баяр хүргэн үг хэллээ. МөнХНХЯ-нысайд А.Ариунзаяа баяр хүргэн мэндчилгээ илгээжээ. Энэ удаагийн Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, ОХУ, БНСУ, Япон, Монгол зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож байна. Шинжлэх ухаан, судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай орчинд амьдрах орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой тус хуралд 78 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл иржээ. Харин дээрх бүтээлүүдээс үндсэн болон салбар хуралдаанд нийт 38 илтгэлийг хэлэлцүүлэх аж. Эрдэм шинжилгээний хурлын үеэрНЗДТГ-ынНийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү Төрөөс хүүхдийн хөгжил хамгааллын талаарбаримтлах бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлсэн. Тодруулбал, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн хөгжлийг дэмжин, болзошгүй эрсдэл, осол гэмтэл, цахим орчны сөрөг нөлөө, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоогнэмэгдүүлнэгэж тусгасан. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй байдлаараа ямартүвшиндявж байгаад судалгаа, шинжилгээ хийн, индексийг тогтоох бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид ч хүүхэд хөгжил, хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх оновчтой судалгаа, шинжилгээний ажлын идэвхийг нэмэгдүүлэх болно. Түүнчлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн уялдаа холбоог сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана хэмээн үг хэлэв. Мөнтэрбээр Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан, хүүхдийг хөгжүүлэх үйлсдээ шинжлэх ухаанч, судлаач сэтгэлгээгээр хандаж байгааг сайшааж, хуралд оролцож буй нийт зочид, судлаачдад талархал илэрхийлж байлаа. Харин Монголын Хүүхдийн ордны захирал Б.ЦэнгэлмааЮуны өмнө ирээдүйхойчийнхоотөлөө хичээн зүтгэж буй их үйлсэд удирдлага арга зүйгээрөдөр тутамдаа хамтран ажиллаж, биднийг үргэлж дэмжиж байдаг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,НЗДТГ,НИТХ-ынхамт олонд гүн талархал илэрхийлье. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал танхим болон цахим хэлбэрээр хосолж байгаагаараа онцлогтой. Ингэснээр оролцогчдын цар хүрээг тэлж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцох боломж нээгдлээ. Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлэн, хэлэлцэж буй эрдэмтэн судлаачид та бүхэндээ талархал илэрхийлэхийн сацуу, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье хэмээнсэтгэгдлээхуваалцсан юм. Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх 2018 онд санаачлан зохион байгуулж байсан. Тухайн үед хүүхэд багачуудын ирээдүй хөгжил хамгаалал, эрүүл мэнд, сурч боловсрох таатай орчин нөхцөл, хүүхдийн асуудлыг нарийвчлан судлах нь зүйтэй хэмээн санаачилсан тус хуралд найман улсын 70 гаруй эрдэмтэн судлаачид бүтээлээ илгээж байжээ. Энэ жилийн хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж, хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж, судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгохоор ажиллаж байна. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” олгоно

Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлэх монгол гэрийн халаалт, дулаалга, дотор агаарын чанарыг сайжруулах багц нэвтрүүллээ. Тус ЧИП багцыг Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт туршсан бөгөөд хэрэглэгчдийн судалгаагаар тухайн багцыг ашигладаг өрхийн 90 гаруй хувь нь гэр доторх агаарын чанарыг сайжруулсан гэх хариу өгсөн. Түүнчлэн 89 хувь нь гэр бүлийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлсөн хэмээн дүгнэжээ. Улаанбаатар хот 2030 он хүртэл айл өрхүүдийн түлшний хэрэглээнээс үүсэх 599 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах үүргийг Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хувь нэмрийн зорилт-ын хүрээнд хүлээсэн байдаг. Иймд Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн Нийслэлийн ногоон сангаас хэрэгжүүлж буй ЧИП төслийн санхүүжилтийн эх үүсвэрт Жи Эс Би капитал ББСБ-д хөрөнгө оруулж, эхний ээлжинд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд Ногоон зээл санал болгож, сонирхсон айл өрхүүдэд олгоно. Цаашид бусад дүүргийнхэнд нээлттэй байдлаар төслийг хэрэгжүүлэх боломжтой юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.