Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй
2021-10-15 09:01:06 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа. Уг А/785 тоот захирамжид соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна. Түүнчлэн холбогдох хууль, журам, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хотын дарга ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзлаа
2021-10-15 08:58:49 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Хотын дарга нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг урагшлуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд Их Британийн холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаа онцлов. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн менежмент, хотын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын ухаалаг шийдэл зэрэг хотын тулгамдсан асуудлын хүрээнд Лондон хоттой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийллээ. ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун Улаанбаатар хот болон Их Британийн муж, хотууд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахаа онцлоод, Хотын даргын уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна
2021-10-14 17:10:44 Нийтлэгдсэн: НийгэмНОК-оосдолоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийгНЭМГ-ындарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат,НЗДТГ-ынхэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. Энэ үеэр нийслэлийн иргэдээсPCRболон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн зэрэг бүх тохиолдлыг нэгтгэн, хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг онцолсон юм. Мөн НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат Халдварын нөхцөл байдалтай уялдуулан бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд зайнаас ажиллах боломжийгсудалжбайгаа. Энэ асуудлын талаарУОК-ынхурлаар ярьсан. Эцсийн шийд гараагүй байна хэмээсэн юм. Б.Бямбадорж: Олон ажилтантай албан байгууллагуудад захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна НЭМГ-ындарга Б.Бямбадорж хэвлэлийн хурлын эхэнд Ковид-19-ийн халдварын тохиолдол 37 дахь долоо хоногт хамгийн өндөр тархалттай байсан бол аажмаар буурч 40 дэх долоо хоногт өдөртдунджаар3446 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 11 хувийг жирэмсэн эх эзэлж байна. Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа иргэдийн тоо 28.195 болж буурсан үзүүлэлт гарсан. Харин эмнэлэгт хэвтэнэмчлүүлэгсдийнтоо 6554 болж нэмэгдэх хандлагатай байгаа бол тусгаарлах байранд 350 ороор эмчилгээ хийж байна.Ковид-19 шалтгаант насбаралт39 дэх долоо хоногт 10 байсан бол 40 дэх долоо хоногт долоо болж буурлаа. Эмнэлэгт хэвтэнэмчлүүлэгсдийнхүнд, нэн хүнд хүмүүс нэмэгдэж байна. Хөнгөн оноштой ч цаашид эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо эмнэлэгт байгаа иргэдийн 18 хувийг эзэлж байгаа. Вакцинжуулалт 35-39 дэх долоо хоногт тогтвортой байсан. Вакцинжуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар эрсдэлээс хамгаалах хувь нэмэгдэнэ гэдгийг дахин хэлье. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх эрчимжүүлсэн төлөвлөгөө гарсан. Үүний дагууНЭМГ-аасдархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, явуулын баг ажиллуулах арга хэмжээ авч байгаа. Коронавирусийн халдвартай зэрэгцэн улирлынтомуугийндэгдэлтийнүе ирсэн. Үүнээс сэргийлжтомуугийндархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийгээд байна. Өнөөдрийн байдлаар 2-11 насны хамрагдвал зохих 163.620 хүүхдээс 97.5 хувь, жирэмсэн эхчүүдийн 93.3 хувь ньтомуугийнэсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны наймдугаар сараас эхлүүлсэн. Сүүлийн долоо хоногт нэмэлт дархлаажуулалтынхамрагдалтидэвхжиж байгаа нь сайн үзүүлэлт юм. Бид оюутнуудыг дархлаажуулахын тулд оюутны дотуур байранд явуулын баг ажиллуулж байгаа. Нийт найман сургуулийн 3635 оюутныг хамруулахаас 51.6 хувийг хамруулаад байна. Тиймээс оюутнуудыг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Нийслэлийн хэмжээнд суурин 49, явуулын 21 цэгт 80 багийн 303 эмч, ажилтан ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс зөвхөн бүтэн сайнд л амарна. Тиймээс иргэд та бүхэн өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой. Бид мөн олон ажилтантай албан байгууллагуудын захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна хэмээв. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. -Хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ ямар байна вэ? -14 хоногийн өмнөөс ор зохицуулах Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Аравдугаар сарын 13-ныбайдлаар дүүргийн тандалтын багаас 511 хүнийг хэвтэх шаардлагатай гэж үнэлсэн учир эдгээр иргэнийг 35 эмнэлэгт хэвтүүлсэн. Улбар шар эрэмбэд 455 хүнэрэмбэлэгдсэнээс435 хүнийг, шар эрэмбэд 51 хүн байгаагаас 30 хүнийг, ногоон эрэмбийн гурван хүн, нийт 485 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бол 46 хүн өчигдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй, өнөөдрийн төлөвлөгөөнд орж хүлээгдсэн байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж17ор, эрчимт эмчилгээний хоёр орыг бэлтгэл байдлаар ажиллууллаа. Мөн хэвтэн эмчлүүлэхшаардлагатай57 жирэмсэн эхийг 100 хувь хэвтүүлэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Хариу арга хэмжээний 62 багт эмнэлгийн 248 ажилтан 62 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Хариу арга хэмжээний багт 239резидентэмчхуваарилагдсанаас73 нь ажиллаж байна. Глобал сангийн дэмжлэгтэйгээр 207 сайн дурын идэвхтэн ажиллахаас 93 буюу 44.9 хувь нь, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 187 сайн дурын ажилтан ажиллахаас 77 нь ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр төрийн албан хаагчид коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахаар болсон. Өнөөдрийн байдлаар 119 төрийн албан хаагч хариу арга хэмжээний багт ажиллаж байна. Хувийн машинтай, сайн дурын 39 жолооч мөн ажиллаж байгаа. -Нийслэлийн хэмжээнд сүүлийн 24 цагт хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ? -Сүүлийн 24 цагт 3591 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт6429 иргэн хэвтэн эмчлүүлж, тусгаарлах байранд 330 хүн, гэрээр 28.023 иргэн эмчлүүлж байгаа. -Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудад халдвар ямар байна вэ? -Сургуульбүрдсургалтадхамрагдсантандалтын баг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 13-нымэдээгээр нэг сургууль, нэг цэцэрлэг бүрэн цахимд, мөн нэг сургууль, нэг цэцэрлэг хагас цахимд шилжсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан нь батлагджээ. Бидвирусийнэсрэг эмийн нөөц, хангалтын судалгааг гарган ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 24 цагаар болон уртасгасан цагаар ажилладаг эмийн сангуудын мэдээллийг Нийслэлийн мэдээпэйжхуудсанд байршуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 28 эмийн сан уртасгасан цагаар, есөн эмийн сан 24:00 цагаар ажиллаж байна. Эдгээр эмийн сангийн утас, байршлын мэдээллийг Нийслэлийн мэдээпэйжхуудаснаас авч болно. -Ковид-19-ийн дараах сэргээн засах эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү? -Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээ тулгамдсан асуудал болоод байна.Сэргээн засах эмчилгээний удирдамж заавар гарах ёстой. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд зааврын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлаа хангасан. Эрчимт эмчилгээ болон бусад нэгдсэн эмнэлгээр эмчлүүлж байгаа өвчтөнүүд сэргээн засах эмчилгээг эмгэг жамын эмчилгээтэй зэрэгцүүлэн аль болох эрт эхлүүлэх нь үр дүнтэй. Эмнэлэгт байхдаа сэргээн засах эмчилгээ хийлгэсэн ч гэрээр мөн эмчилгээ хийлгэх ёстой. Сэргээн засах эмчилгээнд тэд хоногийнкурсгэсэн хугацаа заахгүй. Нийгэм болон гэр бүлд түшиглэн урт хугацаанд эмчилгээг хийх хэрэгтэй. -Оюутны байранд халдварын тохиолдол бүртгэгдвэл ямар арга хэмжээ авах вэ? -Бид боловсролын байгууллага хариуцсан мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа. Оюутны байранд халдварын тохиолдол батлагдвал тусгайлан түр хяналт хийх, бусдаас тусгаарлах тасаг нээн, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Халдвар авсан оюутнуудын зарим нь гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа.НЭМГнийслэлийн иргэдийн тусламж, үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллага. Бид аль болох богино хугацаанд олон хүнийг дархлаажуулалтад хамруулж, технологи горимыгбаримталжажилладаг. Дархлаажуулалтын цэгүүд зөвхөн бямба гарагт 15:00 цаг хүртэл, ажлын таван өдөр 17:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Н.Сугар: Энэ долоо хоногт гэрийн насбаралтбүртгэгдээгүй НЗДТГ-ынхэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:-Өдөрт дунджаар 720 хүн эмнэлэгт хэвтэж, 670 хүн эмнэлгээс гарсан байна. Энэ нь орны эргэлт удаашралтай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 6443 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 6429 хүн болж буураад байна. Хэвтэнэмчлүүлэгсдийнтоо буурч байгаа ч хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хүнд өвчтөнүүдийн тоо 1458 байсан бол өнөөдрийн байдлаар 1522 болж нэмэгдсэн. Энэ долоо хоногт гэрийн насбаралтбүртгэгдээгүй. Нэмэлт тунд 189.317 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 17.6 хувь юм. Мөн 1412 оюутан III тунгийн вакцинд хамрагдсан. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл. Тиймээс та бүхэн дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж халдварын эрсдэлээс өөрийгөө болон хайртайдотнынхүмүүсээ хамгаалаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй
2021-10-14 17:09:13 Нийтлэгдсэн: НийгэмКоронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ынЭмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм. -Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, хөнгөн болон хүндэвтэр хүмүүсийг эмчлэх гэсэн хоёр тусдаа асуудал бий. Нэн хүнд, хүнд өвдсөн, амьсгалынаппаратадорсон хүмүүс эрчимт эмчилгээний тасгаас гараад тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналтад сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой. Тухайн хүнд сэргээн засах эмчилгээг үзүүлэхдээ ачааллыг тохируулж, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй. Эрчимт эмчилгээний тасгаас гарсан иргэд амьсгаадах, ядрах тохиолдол их байгаа. Тиймээс эдгээр хүнийг мэргэжлийн эмчийнхяналтадзургаан минутын алхааны сорил болон бусад сорилоор алхам алхмаар сэргээх ёстой юм. Харин хөнгөн болон хүндэвтэр байдлаар өвдсөн,уушгины хатгалгаагаар хүндрээгүй, гэрээр эмчлэгдсэн иргэд заавал эмнэлгийн байгууллагад сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Дэлхий нийтэд гэр бүл, хамт олноо түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэж бий. Гэр бүл, нийгэмд түшиглэсэн сэргээн засах эмчилгээг зөв зохистой хийхийн тулдНЭМГ-аастелемидциний аргаар эмчлэх байдалд сургая гэж байгаа. ИргэдКовид-19-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө биш. Иргэд ямар нэг сүлжээний эм, бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж байна. Мөн бие биедээ аман зөвлөгөө өгөхөөс гадна дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэйнэмснээсболж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэлсульдлынхамшинж даамжирч байна. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зааврыгЭМЯ-наас батална.Ковид-19-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар дэлхий нийтэд ч судлагдан, түр заавар гарч байгаа. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэдКовид-19-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийг эмчлэхдээ мэргэжлийн байгууллагын эмч нарын заавар, зөвлөгөөг дагаж, зөв зохистой эмчилгээ хийлгэхийганхааруулъя гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
М.Мөнгөнтулга: Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд явагдана
2021-10-14 17:08:08 Нийтлэгдсэн: НийгэмНЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа. -2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ? -Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна. 2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаасан цэрэг дайчид маань өнөөдрөөс эхлэн халагдаж байгаа. -Энэ удаагийн цэрэг татлагын онцлог юу вэ? -Энэ удаагийн цэрэг татлага ихээхэн онцлогтой. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, коронавирусийн халдварын улмаас 2021 оны нэгдүгээр ээлж буюу хаврын цэрэг татлага явагдаагүй. Дэлхий нийт, улс орны хэмжээнд халдвар тархсан ийм нөхцөлд цэрэг татлагыг зохион байгуулахын тулд нэлээд олон ажлыг өвөрмөц байдлаар зохион байгуулна. Есөн дүүргийн цэрэг татлагын товчооны байранд цэргийн зарлан дуудах авсан иргэд биечлэн очих ёстой. Ингэхдээ нарийн зохион байгуулалттайгаар, халдвар хамгааллын дэглэмийг барьж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд бүртгэх юм. -Оюутнууд цэрэг татлагад хэрхэн хамрагдах вэ. Оюутнууд суралцаж байхдаа хугацаат цэргийн албанаас чөлөөлөгддөг гэсэн ойлголт түгээмэл байгаа нь зөв үү? -Хуучин бол Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан. Одоо бол энэ заалт хүчингүй. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар оюутныг чөлөөл гэсэн заалт байхгүй. Тиймээс оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой. Цэргийн татлагын байрандаа очиж, эрүүл мэндийн үзлэгээр орох юм. Харин гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэдийг цэрэг татлагын байранд урьдчилсан байдлаар хүлээн авч, уулзаж байгаа. -Оюутан цэрэг хөтөлбөр цаашид үргэлжлэх үү? -Оюутан цэрэг хөтөлбөр цар тахлын улмаас хойшлогдсон. Цаашид үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газраас шийдвэрлэнэ. Одоогоор энэ тухай ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй