Хотын дарга Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар элэг нэгт ахан дүүстэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Улаанбаатар хотод тухлан саатахыг хүслээ. Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголын ард түмэнтэй бид түүхийн салшгүй нягт холбоотой. Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн 2009 онд Сүхбаатарын талбай дээр Дэлхийн шатрын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 200 гаруй оронд шууд дамжуулж байсныг дурсахад таатай байна хэмээв. Улаанбаатар хот ньБүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хоттой 2010 онд ах дүүгийн харилцааг тогтоож байсан. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хорооны ажилтнууд цахимаар туршлага солилцох, суралцах боломжтой боллоо

​ Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төвөөс хорооны ажилтнуудыг чадавхжуулах Харилцан суралцах арга зүй (ХСАЗ)-н хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ХСАЗ-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Харилцан суралцах арга зүйн цахим систем-ийн нээлтийг цахимаар зохион байгууллаа. Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейниг, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, хороо хариуцсан мэргэжилтнүүд, 171 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд болон сургалт, судалгааны төвийн ажилтан, сургагч багш нар нийт 300 хүн оролцлоо. ХСАЗ нь практик үр дүнд суурилсан, ижил түвшний байгууллага, албан хаагчид харилцан бие биеэсээ суралцаж, сайн туршлагаа солилцох замаар өөрсдийн чадавхыг бэхжүүлж, тасралтгүй сайжрах, хөгжих арга барил юм. ХСАЗ нь маш сайн дасан зохицох, хувирах чадвартай аргачлал бөгөөд Харилцан суралцахуй гэдэг бол Монгол Улсын хувьд ижил түвшний орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хоорондоо холбоо тогтоож, сүлжээ үүсгээд, нэгнийхээ сайн туршлагыг давтан хэрэгжүүлж, чадавхаа бэхжүүлж, бодлогын түвшинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан суралцах үйл явц билээ. Ийнхүү цахим системийг хөгжүүлснээр хорооны ажилтнууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахимаар сайн туршлагаа хуваалцах, харилцан суралцах болон суралцах арга зүйн үйл явц бүрийн үр дүнг хэмжих боломжтой болж байна. Нийслэлийн хороодын сайн туршлагатайwww.manaikhoroo.mnцахим хуудсаар зочлон танилцах боломжтой юм. Түүнчлэн харилцан суралцах арга зүйг зөвхөн хороодын түвшинд биш салбарын түвшинд хэрэгжүүлэхээр санаачилгууд гарч, өөрсдөө хүсэлтээ гаргаж Аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар сургалтад танхимаар хамрагдсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна

​ Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгнө. Харин хороон дээрээ очиж санал өгөх иргэдийн хувьд харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөснөөр саналаа өгнө. Санал авч эхэлснээс хойш аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Ulaanbaatar2040.mn, Manaikhoroo.mn цахим хуудсаар 2000 гаруй иргэн саналаа өгсөн байна. Эдгээр иргэнээс ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, судалгааны урьдчилсан үр дүнг графикт үзүүлэв. Графикт үзүүлснээр цэцэрлэгийн хүртээмж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, цар тахал гэсэн хүчин зүйлс иргэдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал болж байна. Иргэд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд авто зам, дугуйн зам, явган зам, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг үе шаттайгаар инженерийн шугам сүлжээнд холбож барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, спорт, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэсэн санал өгчээ. Цаашид цахимаас гадна хороодоор дамжуулан өгсөн саналын судалгааны үр дүн бүхий статистик мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд түгээх болно. Ташрамд, цахим санал хураалтад идэвхтэй оролцож буй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэддээ талархсанаа илэрхийлье. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотын дарга БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росатотой уулзлаа

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улс(БНИУ)-ынпарламентынТөлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч ЭтторэРосато, тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдЛаураБоттатэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Хотын даргаБНИУ-ыгУлаанбаатар хотын найдвартай хөрөнгө оруулагч, хамтрагч орнуудын нэг гэдгийг онцлоод цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ хэмээв. Тэрбээр Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухайхуулийн шинэчилсэн найруулгын төслийг 27 жилийн дараа амжилттай батлуулсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хот маань нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж байгаа. Улмаар хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. ТиймээсБНИУ Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна хэмээв. БНИУ-ынпарламентынТөлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч ЭтторэРосатоХоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт амжилттай хэрэгжиж байгаа. Түүнчлэнмонголынолон чадварлаг дуучин Итали улсад ажиллан, ур чадвараа гайхуулж яваа. Иймд хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэнчлэн нийгэм, эдийн засаг, соёл урлагийнсалбарт анхааран ажиллах болно хэмээн онцоллоо.МөнБНИУ-ынзүгээс хотын гэрэлтүүлэг, замын хөдөлгөөний зохицуулалт, хот зохион байгуулалтын тал дээр дэмжин ажиллах боломжтойг онцолж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Олон улсын иргэний нисэхийн байгууллагынхан цар тахлын дараа хэрхэн ажиллахаа хэлэлцэж байна

Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас зохион байгуулж буй Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах нэг үзэл баримтлал сэдэвт дээд хэмжээний онлайн хурал энэ сарын 13-нд эхэллээ. Хуралд ICAO-ын гишүүн 193 улсын, агаарын тээвэр хариуцсан сайд, дарга нар оролцож аялал жуулчлал, худалдааны салбарыг эргэн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэх нисэхийн салбарыг хэрхэн аюулгүй, хурдацтайгаар эргэн сэргээн, хөгжүүлэх талаар хоёр долоо хоногийн турш хэлэлцэх юм. Тус хуралд Монголоос ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн ерөнхийлөгч Сальваторе Шиачхитано тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас олон улсын агаарын тээвэр хүнд байдалд орлоо. Дэлхийн эдийн засгийн цаашдын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд энэхүү хурлын үр дүн ихээхэн үзүүлнэ гэж онцлон хэлжээ. Мөн Хуралдааны эхэнд Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Карлос Салазар агаарын тээврийн эргэн сэргэх үйл явцын тогтворгүй байдал нь зөвхөн дотоодын аялал жуулчлал, худалдааны зах зээлээр хязгаарлагдахгүй байгааг мэдэгдлээ. Түүнчлэн улс орнууд цар тахлын шуургыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Гишүүн улс орнуудын олон талт хамтын ажиллагаа, хамтын оролцоог улам бэхжүүлэх, цар тахлын дараах агаарын тээвэрт авч хэрэгжүүлж буй бодлогыг илүү оновчтой болгох, аюулгүй ажиллагаа, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд зохистой саналуудыг хурлын төлөөлөгчид гаргах байх хэмээн хурал зохион байгуулагчид хэллээ. Дээд хэмжээний цахим хурлын төгсгөлд Тунхаглал гаргана хэмээн ИНЕГ-аас мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.