Цогтцэций-Чойрын замд ЗТХ-ийн сайд, малчид, тээвэрчид уулзаж ярилцахаар болов
2021-10-15 11:34:25 Нийтлэгдсэн: НийгэмЦогтцэций-Чойрын замын нөхцөл байдалтай ЗТХЯ, малчид, тээвэрчид хамтарч танилцахаар болов Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгойн ордоос Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Малчид,Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцэж байна. Шороон замаар хийж буй тээвэрлэлтийн улмаас газар нутаг, ус бэлчээр доройтохоос гадна мал, малчдын эрүүл мэнд, ан амьтан, өвс ургамал бүгд сүйдэж байна. Говийн малчин ард түмэн хүнд даацын машины замын шороо тоосон дунд байх болчихлоо. Холын бараа харагдахгүй шахам тоосон тунд төөрөхөөс наахнуур малаа адуулж байна. Хойноос салхилсан ч, урдаас салхилсан ч битүү тоос шороо. Үүнийг дарга, сайд анхааралдаа авч, бодит байдалтай танилцаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 10 дугаар сарын 2-нд гаргасан Цогтцэций-Чойрын чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг бид дэмжиж байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Баянзам тээвэрчдийн холбооныхон Сүхбаатарын талбайд шалаанзтай эсэргүүцлээ илэрхийлснийг бид дуулаад нийслэлд ирсэн. Сүхбаатарын талбай дээр зогсоосон тийм том шалаанз манай нутгаар өдөрт 100-200-гаараа цувж байна. Баянзам-ынхан 4 тэрбум төгрөгөөр зам тавьж, янзалсан гэж ярьж байна билээ. Огтхон ч тийм зүйл байхгүй. Газрын хөрсийг хуссаныгаа зам гээд байна гэлээ. Сайд Л.Халтар,Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойрын зам дагуу хамгийн ихдээ 10 орчим км-ийн өргөн зурвастай олон салаа зам гаргаж, хөрс сүйтгэсэн. Төв суурин газраар их явж шороо тоосоор дарсаар суурин газрын иргэд оршин суухад хүндрэлтэй болсон. Айлын өвөлжөө хаваржааны хажуугаар явдаг. Том даацын машин мэдээж эвдэрч, саатна. Тэгэхдээ тос масло асгаж, орон нутгийн зам дагуу хогоо үлдээгээд явдаг гэх мэт олон бэрхшээл тулгардгийг нутгийн иргэд мэдээлдэг. Тиймээс энэ чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гаргасан. Одоо хэн нэгэн рүү бурууг чихэх биш, Зам, тээврийн хөгжлийн яам, Цогтцэций-Чойрын чиглэлд шороон замаар нүүрсний тээвэр хийж буй Баянзам тээвэрчдийн холбоо, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөл хамтарч нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг хамт явж үзэж танилцахаар тогтлоо.
М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна
2021-10-15 11:00:17 Нийтлэгдсэн: НийгэмТэрбум мод үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөнэхэлснээсхойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг суулгаад байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатайярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХүрэлсүхТэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд нийслэл хэрхэн оролцож, нэгдэж байна вэ? -Монгол УлсынЕрөнхийлөгч Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг зарласан. Уг хөдөлгөөний нээлтийг нийслэлийн хэмжээнд үндсэн дөрвөн байршилд зохион байгуулсан байгаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Ногоон хэрэм төслийн талбай, Налайх дүүргийндолоодугаархорооны Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн,Сонгинохайрхандүүргийн 24 дүгээр хорооны Бумбатынбулаг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БаянголАгропарк гэх байршлуудад Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлтийг хийж, мод тарьж эхэлсэн. Тус байршлууд ньхашижхамгаалсан, арчилгаа хамгаалалт өндөртэй, мал амьтан орж, мод сүйтгэхгүй, талбайг хариуцах эзэнтэй юм. Иймд тус дөрвөн байршлыг сонгон энэ намрын мод тарих арга хэмжээг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан зохион байгууллаа. -Тус үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээсхэчнээнмод тарьж,ургуулахаартөлөвлөсөн бэ. Одоогийн байдлаар хэдэн мод суулгаад байгаа вэ? -Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий 116 мянган га талбай байдгаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай гэж Ой зохион байгуулалтын тайланд тусгасан байдаг. Тэгэхээр уг 17 мянган талбайн байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд зөвхөн нэг га талбайднормативындагуу800-1000 модтарих хэрэгтэй юм. Нийслэл нэлээд тооны мод тарих шаардлагатай ньүүнээс харагдаж байгаа байх. Одоогийн байдлаар 13.399 мод, бут, сөөгийг тарьсан гэсэн тоон мэдээ гарсан. Ойн тухай хуулиараа иргэд хавар, намартаа мод тарих үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ дагуу иргэд, олон нийт өөрсдийн эзэмшлийн хашаа, байр сууцны гадна талбай, ажлын байрны ойр орчимд мод тарих, ногоон байгууламжийг бий болгох зэргээр уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна. Иргэдийн тарьж буй модны тоон мэдээлэл албан ёсоор нэгтгэгдээгүй байгаа.Цаашиднийслэлийн хэмжээнд цөлжилтөд өртөж буй, ойжуулалтгүй талбайг сонгон, зурвасхэлбэрээройжуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Шууд хүссэн газраа мод тариад байж болохгүй. Ногоон массыг бий болгохын тулд холбогдох газруудаас санал авч, судалгаа хийдэг. -Модны суулгац,үрслэгээг хаанаас бэлтгэн нийлүүлдэг вэ? -Улсын хэмжээнд хэд хэдэн аймаг, орон нутаг, ойн ангиудадүрслэгээнийталбай, мод үржүүлгийн газрууд бий. Хавар, намрынулирлынмод тарих арга хэмжээний үеэрүрслэгээнийталбай, мод үржүүлгийн компаниуд дүүрэгбүрдүзэсгэлэн гаргадаг. Тэгэхээр тус аж ахуйн нэгжүүд модны суулгацын нөөцийг бүрдүүлэх тал дээр дор бүрнээ ажиллаж байгаа. Тэрбум мод бол маш их хэмжээний тоо шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний үр суулгац,үрслэгээгтарих, бий болгох тал дээр дээрх байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Цаашид нийслэл өөрийн ойн ангийг бий болгохоор судалгаа хийж байгаа. -Нийслэлийн төрийнзахиргаа, үйлчилгээний байгууллага болоод албанхаагчдыгТэрбум мод үндэсний хөдөлгөөнд ямар зохион байгуулалтаар оролцуулж байна вэ? -Нийслэлийн төрийн болоод орон нутгийн захиргааны албан хаагчид дээр дурдсан дөрвөн байршлаас сонгон мод тарих боломжтой. Тус байршлуудад модны суулгацын тодорхой хэмжээний нөөц бий. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарихмоднысуулгацаа авч очиж байгаа. Түүнчлэн тэндээсээ суулгацаа худалдаж аваад, тусгайлан бэлтгэсэн нүхнүүдэд модоо тарих боломжийг бүрдүүлж өгсөн. -Мод суулгаад өнгөрөх биш, тарьж,ургуулахнь хамгийн чухал. Арчлалт, хамгаалалтыг хэрхэн хийх вэ? -Нийслэлийн Байгаль орны газрын чиг үүрэгт нийслэлийн ногоон бүс буюу ойн сан бүхий талбайн үйл ажиллагааг хариуцахыг тусгасан байдаг. Харинсуурьшлынбүсийн ногоон байгууламжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан, арчилгаа хамгаалалтыг хийдэг. Мөн иргэд тарьсан модоо өөрсдөө хариуцан арчилж, хамгаалах нь илүү үр дүнтэй. Зүгээр мод тариад орхих биш, түрүүн хэлсэнчлэн өөрсдийн тарьсан модоо арчилж, хамгаалан, ургуулах нь нэг насны буян гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хавар, намар, зундаа нэг, нэг удаа тарьсан модоо усалчихдаг байхад л тэр мод ургаад байна. Тиймээс мод тариад орхих биш, арчилж хамгаалан, ургуулаарай хэмээн иргэддээ уриалъя. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Б.Ууганбат: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 94 төрлийн үйлчилгээг үзүүлж байна
2021-10-15 10:51:51 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон Ковид 19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Аравдугаар сарын 7-13-ны хооронд дээрх тусгай дугаарт нийт 1795 дуудлагад хариу өгсөн байна. Мөн тус хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 38 иргэн хандаж, 11 иргэн автомат хариулагчаас, 27 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авчээ. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа. -Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа вэ. ? -Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259, 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг цахимжуулах, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. -Төрийн байгууллагын хэдэн үйлчилгээ цахимжаад байна вэ? -Өнөөдрийн байдлаар нийт 55 байгууллагын 555 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр үзүүлж байгаа. Оператор хэлбэрээр 29 байгууллагын 258 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж эхлээд байгаа юм. Үүнээс нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагын 94 нэр төрлийн төрийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба-29 Нийслэлийн Эрүүл мэндийн газар-8 Нийслэлийн Соёл урлагийн газар-6 Нийслэлийн Аялал жуулчлалын газар-6 Нийслэлийн Авто замын хөгжлийн газар-3 Нийслэлийн Байгаль орчны газар-6 Нийслэлийн Онцгой байдлын газар-1 Нийслэлийн Цагдаагийн удирдах газар-1 Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар-5 Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар-1 Хот байгуулалт, Хөгжлийн газрын-5 Нийслэлийн Архивын газар-14 Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв-1 Ус сувгийн удирдах газрын-7 Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын 1 үйлчилгээ үзүүлж байна. -Цахим системээр хэдэн иргэнд үйлчилгээ үзүүлсэн бэ? -2021 оны аравдугаар сарын 7-13-ны хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс нийт 29.549 үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр 986 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна. -Аж ахуйн нэгж олон шатлалт үйлчилгээг хэрхэн авах вэ? -Олон шатлалт үйлчилгээг аж ахуйн нэгж нь тоон гарын үсэг уншуулан, өөрийн мэдээллийг баталгаажуулж эрх бүхий төрийн байгууллагын үйлчилгээг авна. Тоон гарын үсгээ авч, төрийн мэдээлэл солилцооны Хур системд аж ахуйн нэгжийн мэдээлэл орсноор үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тоон гарын үсэг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх шаардлагатай гэсэн мэдээлэлгүйгээс олон дахин ирэх зэрэг хүндрэл үүсэж байна. -Тоон гарын үсэг авах үйлчилгээг хаанаас авах вэ? -Улсын хэмжээнд албан ёсны эрхтэй тоон гарын үсэг олгогч МонПасс, Трейдум кей, Нью компас, Ви эс эм гэсэн дөрвөн байгууллага байгаа бөгөөд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт хоёр, Драгон салбарт нэг тоон гарын үсэг олгогч байгууллага үйлчилгээ үзүүлж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдахад хариуцлагыг нь хүлээж чадах уу?
2021-10-15 09:47:56 Нийтлэгдсэн: НийгэмЦахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах ёстой 17.2 тэрбум төгрөгийг эргүүлж өгнө үү, сайдаа- Улаанбаатар хот төдийгүй, улсын хэмжээнд агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж, амьсгалах агаарынхаа төлөө иргэд чамлахааргүй тэмцэл хийж, төр засгаас ч олон арга хэмжээ авсан. Үүний нэг нь шөнийн тарифын хөнгөлөлт. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам үр дүнгээ өгч, жилээс жилд гэр хорооллын айл өрхүүд шөнө, оройн цагаар халаалтын асуудлаа цахилгаанаар шийдэх болсон учраас энэ журамд 2020 онд өөрчлөлт оруулж байлаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт мөрдөгдөх учиртай. Гэвч өнөөдөр энэ хөнгөлөлтийг гэр хорооллын иргэдэд үзүүлж, орой, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь чөлөөлөх асуудал маргаан дагуулаад байна. Учир нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөнгөлөлт үзүүлсэн төлбөрөө эрчим хүчний салбар олж авч чадахгүй өнөөдрийн байдлаар 17.2 тэрбум төгрөгийн авлага үүсчээ. Эрчим хүчний компаниуд мөнгөө нэхэхээр Сангийн яамныхан Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн багцад суулгаж өгсөн та нар тэндээс мөнгөө олж ав гэдэг хариу өгдөг гэнэ. Харин Н.Уртнасан сайд энэ мөнгийг халаасандаа хийж, хэтэвчиндээ дарчихаад Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэндчилгээ илгээсэн шигээ сууж байна. Эрхэм сайдаа, өнөөдөр Монголчуудын хувьд озоны давхаргын цоорлоос илүүтэй онд мэнд бүрэн бүтэн өвөлжиж чадах уу гэдэг асуудал тулгараад байгааг танд сануулъя. Учир нь эрчим хүчний салбар чинь элгээрээ хэвтэж, энэ улс орон дулаан цахилгаангүй гал алдах эрсдэл үүсчихээд байна. Гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд олгох тарифын зөрүү улсын төсөвт бүрэн тусгагдахгүй, эрчим хүчний үйлдвэр компаниудад олгогдохгүй байгаагаас 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа насжилт өндөртэй дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх компаниудын орлого 17.2 тэрбум төгрөгөөр дутаж, цаашлаад эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлож байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнуудад өгөх өр төлбөр нэмэгдэж, хэвийн найдвартай ажиллагаа алдагдахад хүрчээ. Н.Уртнасан сайдын халаасанд байгаа 17.2 тэрбум төгрөг санхүүгийн хямралд өртөөд байгаа эрчим хүчний салбарт бас л чамлахааргүй дэмжлэг болох учраас бүгд л энэ мөнгийг хүлээж байгаагаа нуухгүй байна. Эрчим хүчний салбарын энэ хүндрэлтэй асуудлаас гадна иргэдийн асар их хүлээлт байгааг мартаж болохгүй. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Статистик мэдээллээс харахад энэ хөнгөлөлтөд 2017 онд 101,326 айл өрх хамрагдаж байсан бол 2021 оны эхний улиралд 170 мянга гаруй айл өрх хамрагджээ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулахад дэм болж, ая тухтай өвөлжихийг хүсч байгаа 170 мянган өрх цахилгаан халаагуур суурилуулж, зарим нь тоолуураа хүртэл сольж, арваннэгдүгэээр сарын 1-ний өдрийг тэсэн ядан хүлээж байгааг танд сануулъя. Н.Уртнасан сайдаа, таны балгаар Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдах дээрээ тулаад байна. Хэрвээ станцууд доголдож, Монголчууд гэрэл, дулаангүй болбол, хэрвээ шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжүүлж өгөх боломжгүй болж 170 мянган айл өрх дахиад л нүүрсний яндангаа зоож эхэлбэл та хариуцлагыг нь хүлээж чадах уу?
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2021.10.14/
2021-10-15 09:06:39 Нийтлэгдсэн: НийгэмХалдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 42.452 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 120 объектын 36.611 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 7 цэгт хяналт шалгалт хийхэд иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй, сорьц шинжилгээ авах багийн бүрэлдэхүүн дутуу, түр тусгаарлах өрөөгүй зөрчил дутагдал нийтлэг илэрчээ. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зөрчил дутагдал илэрсэн байна. Түүнчлэн орон нутагт, сумдын вакцинжуулалтын цэгт задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгасан байна. Иймд олон хүн тунгаар савлагдсан вакцинуудыг аль болох хүний тоо гүйцсэний дараа задлаж хэрэглэх, вакцины устгал гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр 930 тээврийн хэрэгслээр орсон 917 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 65 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 737 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 1110 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна. Алтанбулаг боомтоосУлаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 19 тир автомашинаар 257.8 тн бараа бүтээгдэхүүн /13.7 тн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 20.1 тн гахайн мах, 70.6 тн гоо сайхан, ахуйн бараа, 125.7 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр бараа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1173.92 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн /979.8 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 20.2 тн мал эмнэлгийн гаралтай бүтээгдэхүүн, 104 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 8 тн эм эмнэлгийн хэрэгсэл, 61.77 тн гоо сайхан ахуйн бараа зэрэг/ импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд 14 авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд 23 албан хаагч хяналт тавин ажиллаж байна. Лабораторийн шинжилгээ: Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа лабораториудад 174 дээж шинжилгээнд хүлээн авч, 86 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, улсын байцаагчаас ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 4, Орчны усны шинжилгээний 3, Албан хүсэлтээр ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, нийт 9 дээж шаардлага хангаагүй байна. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж нийт 166 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав. Шалгалтаар Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 25 зөрчил, дутагдлыг илрүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Оршуулах үйл ажиллагаа: Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй 2 цогцос шилжүүлэх, 18 цогцос оршоох, 11 цогцос чандарлах, нийт 31 үйл ажиллагаа, 4,826 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй