ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох зөвшөөрөл, мэдэгдлийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх IGOV.mn цахим системийг ашиглалтад оруулснаар мэдээллийн нэгдсэн сантай болох, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, цаасгүй болгох боломж бүрдээд байгаа билээ. Гэвч систем ашиглалтын явцад өргөдлийн маягт буруу бөглөх, материалын бүрдэл хангалтгүй зэрэг алдаа нийтлэг гарч байгаа нь шийдвэрлэлтийн явцад хүндрэл үүсгэж байна. Иймд МХЕГ-аас цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хэрэглэгчдэд хүртээмжтэй удирдамж зөвлөмжийг багтаасан зайн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад рентген оношилгооны чиглэлээр аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн эмнэлгийн байгууллагууд хамрагдлаа. Сургалтын хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг www.igov.mn цахим системээр олгох, сунгахтай холбоотой аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж буй хүсэлт, материалын бүрдэлд тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий Цахимаар ААНБ-ыг хэрхэн бүртгүүлэх, хүсэлт илгээх заавар, Цахимаар хүсэлт илгээхэд түгээмэл тохиолдож буй хүндрэл, асуудлууд, Байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөө, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, ослын төлөвлөгөөний талаарх зөвлөмж болон Цацрагтай холбоотой үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийхэд анхаарах зүйлс сэдвээр мэдээлэл мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зарим оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих You can be Hero нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ. Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй уриан дор зохион байгуулж буй уг өдөрлөгт есөн дүүргийн 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгнө. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлдэг. Тухайлбал, 43 мянган аж ахуйн нэгжид 700 мянган хүн ажилладаг. Цар тахлын нөлөөнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь өртсөн гэдэг судалгаа гарсан. Тиймээс хамгийн их ажлын байр хадгалж байгаа, эдийн засгийн эргэлтийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж, урам өгөх ёстой хэмээв. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Цар тахлын улмаас захиалагч нар багасан, үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед ийм үйл ажиллагаа маш их хэрэгцээтэй байгаа. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна гэдгээ хэлж байв. Мөн тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн хамтран ажилладаг олон улсын HIS Mongolia ХХК, Монгол-Японы төв зэрэг байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр нээсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Салбарын стратеги болон нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн уялдааг хангана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөө болон Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах ажлын явцын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга нар, харьяа агентлагийн удирдлагуудад мэдээлэл хийж, ажлыг эрчимжүүлэх, уялдуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар удирдан явуулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 50 дугаар тушаалаар Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах дэд ажлын хэсэг-ийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг-ийг тус тус байгуулсан бөгөөд дэд сайд С.Зулпхар ахлан ажиллаж байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих Хүний хөгжлийн, Нийгмийн хөгжлийн, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн зэрэг 7 зорилтот хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхээр заасан билээ. Энэ хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас эдгээр зорилтот хөтөлбөрийг боловсруулахад шаардлагатай нөхцөл байдлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Эдгээр ажлын явцыг эрчимжүүлэх, Салбарын стратеги болон нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн уялдааг ханган ажиллах талаар ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараас удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Эх сурвалж: ХНХЯ

Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж байна

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгонгараашийгбуулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Голденпарк хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Голденпарк хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж байна. Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсангараашнаасболж тус орчмын хотхонуудруутүргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ. ӨМНӨ НЬ ОДОО 25 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.АлтанцэцэгГолденпарк-1 хотхоны ард байрлах 43 гараашийг буулган, газрыгчөлөөлснөөрхоёр эгнээ авто зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг цогцоор нь шийдэж байна. Өмнө нь тус хотхонуудрууорж, гарахад хүндрэлтэй, оршин суугчид маш бухимдалтай байдаг байсан. Уг хэсгийн газрын зөрчлийг арилган, бүтээн байгуулалт хийж байгаад 25 дугаар хороо, тэр дундаа Голденпарк хотхоны оршин суугчид маш сэтгэл хангалуун, хүлээлттэй байгаа гэв. Голденпарк хотхоны оршин суугчид ч хотхон руу орох орц, гарц хүндрэлтэй байсныг хэлээд тус бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Гарааш чөлөөлсөн байршилд 1.5 метр өргөнтэй явган хүний зам, хоёр урсгалтай авто зам, 120 машины авто зогсоол, борооны ус зайлуулах шугамын бүтээн байгуулалтууд хийж байна. Одоогийн байдлаар борооны ус зайлуулах шугамын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчээр ажиллаж буй DYKB ХХК-ийн замын инженер А.Мөнх-Эрдэнэ ярьж байв. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2021 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 500 орчим тоосгон гарааш, төмөр чингэлгүүдийг буулган, тохижилтын ажлыг хийж байгаа. Гараашнуудыг буулгахдаа эзэмшигчдэд нь хоёр болоод түүнээс олон удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.Голденпарк хотхоны газар чөлөөлөлттэй ижил төстэй хэд хэдэн байршлууд бий. Тухайлбал, дөрөвдүгээр хорооныАрктайшар байрны урд буюу 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг буулган, хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил зогсоолын хучилт, тохижилтын ажлыг хийж дуусгасан. Мөн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гараашийг буулгасан. Ийнхүү авто замын зорчих хэсгийн өргөнийг зургаан метр хүртэл тэлж, хоёр метр өргөнтэй явган хүний замыг шинээр тавин, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн 10 дугаар хорооны 141 дүгээр цэцэрлэгийн урд байрлах 57 тоосгон гарааш, нэг хүнсниймухлагийгчөлөөлөн хорооны цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна. Уг барилгыгбарьснаартөрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хорооны оршин суугчдад хүрч ажиллах боломж бүрдэх юм хэмээв. ӨМНӨ НЬ ОДОО Арктай шар байрны урд тал Ийнхүү нийслэлийн хэмжээндзөвшөөрөлгүй барьсан, хуучин тоосгонгараашийгбуулган, нийтийн эдэлбэр газрыг иргэдэд хүртээмжтэй байдлаар тохижуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажил үргэлжилсээр байна. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Угаарын хийн мэдрэгчийг "шалгаж" байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг айл, өрхийн угаарын хийн мэдрэгчийг шалгалаа. Угаарын хийн мэдрэгч эвдэрсэн, баттрей дууссан үед нь засварлах, шинэ зай авч хийдэггүй. Үүнээс улбаалж угаарын хийн хордлогод орох эрсдэл бий. Тиймээс Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглье аяны хүрээнд айл өрхийн угаарын хийн мэдрэгчийг шалгахын сацуу зөв хэрэглээний талаарх мэдээллийг өгч ажиллаж байгаа нь энэ юм. Мөн угаарын хийн мэдрэгч эвдэрсэн тохиолдолд тухайн өрхийн ахлагчид хэлж, засаж засварлах эсвэл шинэчлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.