Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов
2021-10-12 09:46:45 Нийтлэгдсэн: НийгэмУОК-ынНэгдсэн шуурхай штабын дарга,Бригадын генерал Б.УуганбаярНийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлынталаар санал солилцлоо. Тэрбээр Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, насбаралтынтоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижилтүвшиндэмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана. Бараа материалын нөөцийг бодитоор тооцоолохоос гадна эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй гэлээ. Уулзалтын үеэр дүүргийн онцгой комиссын гишүүдээсeruul.gerege.mnсистемийн ажиллагааг хэвийн болгох, нэмэлт тунгийн талаарх мэдээлэл, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхамбулаторийнүйл ажиллагааг идэвхжүүлэх, хүн хүчний асуудлыг зөвхуваарилахзэрэг саналууд гарч байлаа. Эдгээр асуудлуудыг зөв менежментээр удирдаж, зөвхөн цар тахалтай тэмцэх биш учирч болох бүх гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд хамтран ажиллана гэдгийгУОК-ынНэгдсэн шуурхай штабын удирдлагууд онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа
2021-10-12 09:45:05 Нийтлэгдсэн: НийгэмКоронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа. Тэгвэл өнөөдөр Юбикаб ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлалаа. Юбикаб ХХК -ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төлөөлөгч О.Билгүүн Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байгаа. Тиймээс иргэд өрхийн эрүүл мэндийн төвийнхөө хяналтад, гэртээ эмчлүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Гэртээ эмчлүүлж байгаа иргэдэд цаг алдалгүй эм хүргэх ёстой учир тээврийн асуудал чухал юм. Тиймээс сайн дураараа ажиллаж байгаа жолооч нарт нэмэгдэл болгож, өдрийн 10 мянган төгрөгийн шатахууны эрх хандивлаж байна. Үүгээрээ бид бусад хувийн хэвшлээ цар тахлын эсрэг ажилд нэгдэхийг уриалж байна гэлээ. Мөн хандивлаж байгаа 10 сая төгрөгийн шатахууны зарцуулалтад хяналт тавьж ажиллана гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга, хурандаа Ж.Амгалан хэлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ: Facebook, instagram-ыг хаана гэдэг мэдээлэл ор үндэсгүй
2021-10-11 10:39:49 Нийтлэгдсэн: НийгэмЦагдаагийн Ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийнүндэснийтөвөөсFacebook, Instagramзэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна. Уг мэдээлэл нь ор үндэсгүй, ташаа мэдээлэл болохыг Харилцаа холбоо, зохицуулах хорооноос мэдэгджээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан Авлигын эсрэг ажлын хэсгийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо Бертелсман сангийн ТУЗ-ийн ахлах зөвлөх Стефан Эмпте, Монгол Улсыг хариуцсан судлаач Сабине Доннер нартай тус сангаас эрхлэн гаргадаг Шилжилтийн индексийн талаар уулзаж ярилцлаа. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй Транспэрэнси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллага нь жил болгон улс орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцдог. Харин 2020 оны Монгол Улсын индексийг тооцоход ашигласан 9 эх сурвалжийн нэг нь Бертелсман сангийн Шилжилтийн индекс юм. Бертелсман сангийн Шилжилтийн индекс нь дэлхийн улс орнуудын ардчилсан, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд хэрхэн амжилттай шилжиж буй талаарх үнэлгээ юм. Үнэлгээг боловсруулахад улс орнуудыг Ази болон далайн орнууд /Oceania/, Латин Америк болон Кариб зэрэг нийт 7 бүс нутагт хуваан авч үзэх ба Монгол Улсын хувьд Пост социалист Евроази бүс нутагт хамаарна. Монгол Улс нь дэлхийн нийт улс орнуудаас Засаглалын чанараар сайн дүн авсан 28 улсын нэг юм. Маш сайн үнэлгээ авсан 5 улс байна. Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Бертелсман сангийн удирдлагууд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, Засгийн газрын зүгээс Транспэрэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигыг бууруулан, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад төр, иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын удаан хугацааны тогтвортой хүчин чармайлт чухал үүрэгтэйг онцлов. Талууд цаашид авлигатай тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэгийн хүчин чадлыг 280 ороор өргөтгөн шинээр барилаа. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1781 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчийн хоёр, хувийн өмчийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 1646 хүүхэд харьяа хороондоо цэцэрлэгт хамрагдаж чаддаг бол 135 хүүхэд өөр дүүрэг, хороонд хамрагддаг судалгаа бий. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар цэцэрлэгт өргөтгөл барилаа. 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөл барилгыг Рендербау ХХК барьсан. Тус өргөтгөл баригдсанаар төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж нэмэгдэж байна. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй