Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашийг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Газарчөлөөлж буй хэсгийн авто замнарийхнысацуу явган хүний зам байдаггүй тул тус газарт ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадоржмэдээллээ. Харин тус хорооны иргэд Эдгээр гараашийг буулгаж байгаа нь маш зөв ажил боллоо. Сургууль, цэцэрлэгийн бүс тул энэ хэсэгт осол, аваар их гардаг. Өнөөдөр энд эргүүл хийгээд зогсож байхад хажуугаар өнгөрөх хүмүүсгараашнуудыгбуулгаж байгаад баярлан, зөв ажил хийж байгаа талаар яриад л зөрж байналээ. Зөвшөөрөлгүйгараашнуудыгбуулгах ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд баярлаж байгаагаа энэ хавийн оршин суугчдын өмнөөс хэлмээр байна. Уг байршилд жолооч нарын үзэгдэх орчинд саадучруулахааргүйногоон байгууламж хийгээсэй хэмээнсэтгэгдлээхуваалцаж байлаа. Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаарзахирамжиднийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Уг захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, хашаа, хайс, тоосгон гараашнуудыг буулган тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ногоон байгууламжийг устгаагүй, Энхтайваны өргөн чөлөөнд шилжүүлэн суулгажээ
2021-10-09 10:21:55 Нийтлэгдсэн: Нийгэм Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг То вангийн гудамж буюу АПУ ХХК-ийн байрнаас 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам дагуух модыг шилжүүлэх ажлыг аравдугаар сарын 7-ны өдөр хийсэн. Үүнтэй холбоотойгоор мод, бут, сөөгийг хяргасан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд тус зам дагуух 78 метр урт ургамлан хашлага, дөрвөн шинэс, 14 бут, сөөгийг шилжүүлж, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу суулгажээ. Мод, бут, ургамлан хашлагыг шилжүүлэн суулгахад оролцож буй Эко ирээдүй мөнхийн хөгжил ТББ-ын тэргүүн М.Эрдэнэтуул Нэхмэлийн шар байруудыг буулгаж, шинээр барьсан барилгын гадна тохижилтын зурагт дээрх ногоон байгууламж бүхий газарт машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, орц, гарц байгуулахаар тусгасан. Тиймээс ногоон байгууламжийг устгахгүйн тулд шилжүүлэн суулгаад байна. Мод, бут, ургамлан хашлагыг Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбайгаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын хоёр талаар суулгасан гэлээ. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар мод, бут, ногоон байгууламжийг зун ургаж буй үед нь шилжүүлж болдоггүй бөгөөд намар ийн шилжүүлэн суулгасан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улсын Их Хурал 2020-2021 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулиудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дээрх хуулиудыг сурталчлан таниулах, зөв хэрэглэхэд нь туслах зорилгоор нийслэлийн харьяа 82 байгууллагын албан хаагчдыг сургалтад хамрууллаа. Нийт найман удаагийн сургалтад 3000 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дархлаажуулалтын цэг, эмийн сангийн байршлыг гар утаснаасаа харах боломжтой боллоо
2021-10-08 12:14:40 Нийтлэгдсэн: НийгэмНэгдсэн шуурхай штабын Мэдээлэл, технологийн багаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа. Ингэснээр иргэд гар утаснаасаа өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа төлөвлөх боломжтой болжээ. Мөн 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой. Та уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэлarcg.is/1zaHyaхолбоос линкээр болон QR кодыг уншуулан нэвтрэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тээврийн хэрэгслийн таван төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжтой боллоо
2021-10-08 12:12:18 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1200 тусгай дугаарт есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд нийт 1163 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 38 хувийг тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхтэй холбоотой санал гомдол эзэлсэн бол 20 хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ковидын эсрэг хариу арга хэмжээний тандалтын багийн үйл ажиллагаатай холбоотой дуудлага эзэлжээ. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээ, төрийн байгууллагуудын хаяг байршил, утасны дугаар, цагийн хуваарийн талаар лавлагаа, мэдээлэл авсан байна. Түүнчлэн зарим иргэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны тухай гомдол гаргажээ. Дээрх хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 46 иргэн хандаж, 16 иргэн автомат хариулагчаас, 31 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбатаас тодрууллаа. -Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ? -Дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж буй иргэдийн тоо өсөж байгаа гэсэн. Иргэдэд хэчнээн нэр төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ? -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 онд байгуулагдсан бөгөөд төрийн 27 байгууллагын 287 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийт зургаан салбараар төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдийн тоо жил тутам өсөж байгаа бөгөөд 2020 онд 1.484.208 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Юун түрүүнд, төрийн үйлчилгээг авах иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудыг үе шаттайгаар шинээр байгуулж байгаа. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгаагийн сацуу иргэд манай төвүүдээр үйлчлүүлж хэвшиж байна. -Төрийн үйлчилгээг авах иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн ямар шинэчлэл хийсэн бэ? -НЗДТГ-аас Авто тээврийн Үндэсний төвтэй хамтран тээврийн хэрэгсэлтэй холбоотой таван нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Үүнд: - Импортын /шинээр/ бүртгэл - Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн - Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох - Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих - Улсын дугаар солих -Иргэд дээрх үйлчилгээг хаанаас авах боломжтой вэ? -Иргэн, хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг өөрт хамгийн ойр байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Баянгол салбараас авах боломжтой юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй