Хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгосноор 2021 онд 1.2 их наяд төгрөгийг энэхүү тэтгэмжид зарцуулж буй. Тэгвэл 2022 оны төсөвт 1.4 их наяд төгрөг зарцуулахаар Сангийн яам төсвийн төсөлд тусгаж байгаа аж. Энэ нь ирэх оны нийт халамжийн 47%-ийг эзлэх нь. Одоогоор хүүхдүүдэд олгож байгаа тэтгэмжийн 30 орчим хувь нь шууд банкны хадгаламж руу орж байгаа бол 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь авдагбайна. Ийнхүүшууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд, тухайлбал архи, согтууруулах ундаа худалдан авч байгаатооцоог Сангийн яам гаргажээ. Иймд цаашид хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулах сонголт бий болгохоор хэлэлцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан дуулгасан юм. Яригдаж буй хувилбараас дурдвал: 0-5 насны хүүхдүүдэд 100,000 төгрөгийг бүтнээр нь олгох 6-18 насны хүүхдүүдийн 100,000 төгрөгийг 50:50 эсвэл 20:80 зэрэг хувилбараар хуримтлуулах гэсэн сонголт бий болгох санал гаргажээ. Хэрэв6-аас дээш насны хүүхдүүд 50%-аа хадгалах сонголт хийвэл 18 нас хүрэхдээ 18-20 сая төгрөгийн хуримтлалтай болсон байх тооцоог гаргасан байна. Энэхүү хуримтлагдах мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулах учраас бичилт төдий биш байх юм гэдгийг Сангийн сайд тодотгосон. Ямар ч байсан хүүхдийн мөнгийг 2022 онд 100,000 төгрөгөөс бууруулахгүй байх саналыг төсвийн төсөлд тусгаж байгаа юм байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100,000 мод тарих ажлыг эхлүүлж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Нүүрсхүчлийн хий ялгаруулдаг салбар тул энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарих юм. Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм. Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэхүү ажлыг дэмжихийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалж байна.
Өмнөговийн Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна
2021-09-27 10:23:07 Нийтлэгдсэн: НийгэмБШУ-ы дэд сайдГ.ГанбаярӨмнөговь аймагт ажиллах үеэрээ Цогт-Овоо сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгын ажлын явцыг шалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны наймдугаар сараас эхлэн баригдаж буй уг сургуулийн нэмэлт санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. Барилгын ажлыг шалгах үеэр дэд сайд Г.Ганбаяр барилгын чанар хангалтгүй байгаа тул анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанид санууллаа. Тусын сумын ерөнхий боловсролын сургуульд нийт 280 хүүхэд суралцаж, 33 багш, ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сурагчид цахимаар хичээллэж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн танхимаар хичээллэж эхэлнэ.
Монгол дахь Америкийн Худалдааны танхим Улаанбаатар хоттой хамтран ажиллана гэв
2021-09-27 10:15:08 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй цахимаар уулзлаа. Уулзалтын үеэр Хотын дарга Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулга хийж, талууд хотын авто замын түгжрэлийг бууруулах, хэт төвлөрлийг сааруулах, суурь дэд бүтцийг сайжруулах асуудлаар санал солилцов. Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа цаашид Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын хүрээнд хоттой хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх, өндөр технологи бүхий замын хөдөлгөөний нэгдсэн системтэй болох, зам тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга илэрхийлэв.
Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, ахиу цастай байна
2021-09-27 10:10:35 Нийтлэгдсэн: НийгэмЦаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр,ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал, сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байх төлөвтэй. Баруун аймгуудын нутгаар,Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Мөн сарын эхэн, дунд, болон сүүлчээр агаарын темпаратур 3-5 градусаар сэрүүснэ. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 1214 м/секунд хүрэх бол түр зуур 16-18 м/секунд хүрч болзошгүй. Төвийн аймгуудын нутгаар,Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр дулаан байх төлөв ажиглагджээ. Сарын эхний арав хоногийн дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилийнхээс 4-6 градусаар хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Салхи зарим газраар 12-16 м/секунд хүчр ширүүсч болзошгүй. Мөн адил зүүн аймгуудын нутгаар 3-5 градус хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй. Говийн аймгуудын нутгаар,Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно. Сарын дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилээс 4-6 градусаар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй