Э.Энхжаргал: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана
2021-09-29 09:15:56 Нийтлэгдсэн: НийгэмЭрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа. -Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн. Журмын онцлог юу вэ? -Сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд орж байгаа. Урьд нь эмнэлгүүдийн орыг боломжийн хэмжээнд зохицуулсаар ирсэн ч хэвтэн эмчлүүлэгсдэд хүлээлт үүсээд байсан. Тиймээс түр журам гаргаж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгсдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг эмнэлэг рүү илгээнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орын тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг. Энгийн болоод эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэчнээн байгааг тус баг нэгтгэнэ гэж ойлгож болно. Баг 24 цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЭМДЕГ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл багтах юм. Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй. Ингэж санхүүжилттэй холбож өгсөн. Хоёрдугаарт, иргэд маань өөртөө шинжилгээ хийж, оношлохоо болих учиртай. Өрхийн эрүүл мэндийн төв болон бусад эмнэлэгт хандаагүй, өөрийгөө оношилсон иргэдийн мэдээлэл нэгдсэн мэдээнд багтдаггүй. Тиймээс иргэд зайлшгүй эмнэлэгт хандах нь чухал байна. -Цаашид ор нэмж дэлгэх үү? -Бид ор нэмж дэлгэх гэхээсээ илүү зохицуулалтаа нарийвчилж, хүндрэл чирэгдлийг багасгахад эхний ээлжид анхаарна. Ор дэлгээд л, нэмээд байх нь оновчтой биш. Ор дэлгээд ч дэглэмээ барихгүй бол өвчлөл буурахгүй байна. Мэдээж, шаардлагатай гэвэл ор дэлгэхийг үгүйсгэхгүй. Өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг шийднэ. Түүнээс туссан болгоныг хэвтүүлнэ гэсэн үг бас биш. -Хөнгөн туссан хүмүүс гэртээ эмчилж байтал гэнэт хүндэрч байна гээд байгаа шүү дээ? -Хөнгөн өвчтөн гэж ярих нь бас буруу юм. Ялангуяа өндөр настан, суурь өвчтэй, чихрийн шижинтэй, даралт өндөртэй, жин ихтэй хүмүүс бол гэнэт хүндрэх магадлал их. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал хянуулж, өвчний байдлаа тодорхойлох ёстой. -Хэвтэн эмчлүүлэгсдийн асуудлыг эмнэлгүүд биш, баг зохицуулна гэхээр илүү хүндрэлтэй биш үү? -Урьд нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтүүлж, мэдээллээ нэгтгэж өгдөг байсан. Гэхдээ хэвтсэнийх нь дараа. Харин одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэнэ гэсэн үг. Огт байгаагүйг сэдсэн хэрэг биш, өмнөхийг илүү боловсронгуй болгосон гэж ойлгож болно. Бид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч байгаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2021.09.27/
2021-09-28 09:14:32 Нийтлэгдсэн: НийгэмХалдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 24 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 7.253 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 199 объектын 69.333 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Мөн халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 2 байгууллагад зөвлөмж хүргүүүллээ. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 3 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх багц, бэлэн байдал хангагдаагүй, сорьц авах болон шинжигээ хийх багийн бүрэлдэхүүн дутуу зөрчил илэрсэн байна. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй дутагдал илэрснийг арилгуулахаар зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр хангасан байна. Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй байна. Аюултай хог хаягдал: Нийслэлийн хэмжээндЭрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 33 тусгаарлан ажиглах байр, 14 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 6 дархлаажуулалтын түр цэг, Чингис хаан ОУНБ дахь ХМХА зэрэг нийт 63 цэгээс 5567.5 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 5968.5 кг хогийг устгаснаас 4194.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 1773.7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 5 тээврийн хэрэгсэл, 15 хүн ажилласан байна. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр орсон 228 тээврийн хэрэгсэл, 348 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж, 7 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлж, энгийн горимоор нэвтэрсэн 175 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авсан байна. Улсын хилээр гарсан 174 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 136 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв. Алтанбулаг боомтоосУлаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 13 тир автомашинаар 230.6 тн бараа бүтээгдэхүүн /77.1 тн хүнс, 73.3 тн тавилга, сэлбэг, төрөл бүрийн бараа, 61.8 тн өндөг, гахайн мах, 11 тн ахуйн бараа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Уул уурхайн компанийн тусгаарлан ажиглалт Өмнөговь, Ховд, Хэнтий, Төв, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт уурхайн хэмжээнд 7091 ортой 1820 тусгаарлан ажиглах байр бэлтгэсэн бөгөөд энэ сарын 20-24-ний хооронд 1634 тусгаарлан ажиглах байранд 5661 ажилтан ээлж солилтоор тусгаарлагдаж байна.
КОРОНАВИРУСИЙН МУТАЦЛАГДСАН ХУВИЛБАР ХИЛ ДАМЖИН ТАРХАХ ЭРСДЭЛ БАЙСААР БАЙНА
2021-09-28 09:12:46 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ оны эхнээс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хилээр орсон 182 864 тээврийн хэрэгсэл, 203 691 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийж, 18 355 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлээд байна. Мөн хугацаанд зөөвөрлөгдсөн 638 тохиолдол батлагдсан ба хилийн нэвтрэх цэгт энгийн горимоор нэвтэрсэн 8818 зорчигчоос коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээг авахад 85 тохиолдол эерэг гарчээ. Үүнээс харвал коронавирусийн мутацлагдсан хувилбар хил дамжин тархах эрсдэл байсаар байна. Хилийн боомтод ажиллаж буй хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах, улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд Ковид-19 халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах сэдэвт цахим сургалтыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтыг ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж, мэрэгчтэй тэмцэх холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулснаараа онцлог юм. ДЭМБ-ын мэргэжилтэн, тархвар судлаач Б.Дуламрагчаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Ц.Энхбаяр, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга С.Хонгорзул, МХЕГ-ын хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар нар цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мөн албаны бусад хүмүүс агаарын болон хуурай зам, хилийн боомт, гүний хяналтын бүс дэх хяналт, халдвар хамгаалал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Сургалтад 100 гаруй улсын байцаагч цахимаар хамрагдлаа.
Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө
2021-09-28 09:04:46 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна. -Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Иргэд өөрсдөө, сайн дураараа сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна. Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё. Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн. Иймд иргэд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулъя гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын таван жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус байгууллага нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлж, үерийн далан, авто замын дэд бүтцийг үерийн усанд автахаас сэргийлэх ажлыг хариуцахын зэрэгцээ эдгээрийн засвар, ашиглалт, угсралтыг хариуцан ажилладаг. Мөн нийслэлийн зургаан дүүргийн авто замын борооны ус зайлуулах 169 км урт шугам сүлжээ, хүлээн авах 3387шүүрт худаг, 3745үзлэгийн худаг болон үерийн далан шуудууны цэвэрлэгээ, арчилгааг хариуцан ажилладаг юм. Тус байгууллагын ойн ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ёслолын үеэр нийслэлчүүдийг ая тухтай аж төрөхөд оруулж буй тус байгууллагынхны хувь нэмрийг өндрөөр үнэлээд, цаашид техникийн хангамжийг нэмэгдүүлж, ажилтан, албан хаагчдын ажлыннөхцөлийг сайжруулах чиглэлд хийх ажил байгааг онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн Ирэх 2022 он бол нийслэлийн хувьд онцлог жил. Хот хууль, эрх зүйн хувьд шинэчлэгдээд зогсохгүй харьяа алба, агентлаг бүрд ажил хөдөлмөр өрнөсөн, амжилт бүтээл ундарсан жил байх болно. Төсвийн болоод нийслэлийн, бусад эх үүсвэрээр хийж хэрэгжүүлэх олон олон ажил та биднийг хүлээж байна. Хотын хөгжлийн төлөөх ирээдүйн их үйлсэд нь амжилт хүсье хэмээв. Энэ үеэр Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа 2021 онд манай байгууллага урьд урьдаас бүтээлч, илүү хэмнэлттэй, илүү эв нэгдэлтэй ажиллах зорилт дэвшүүлэн ажилласан. Иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг үерийн далан суваг, авто замыг бороо, үерийн уснаас ангид байлгахад анхаарч ажиллалаа. Ирэх он жилүүдэдэхлүүлсэнбүтээн байгуулалтын ажлуудыгэрчимжүүлэх, шинэ санаачилга гарган ажиллах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, насжилт өндөртэй шугам сүлжээг шат дараатай солих, шинээр барилга, байшин ашиглалтад оруулахад хөрсний ус зайлуулах дэд бүтэц заавал хийдэг байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэголон ажил хийхээр төлөвлөөд байна хэмээн өгүүлсэн юм. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь энэ онд Долоон буудал, Баянбүрдийн тойрог, Чингис зочид буудал орчимд борооны усны инженерийн дэд бүтцийг бүрэн шийджээ. Мөн Нисэх, Зайсан гэх мэт долоон байршилд томоохон бүтээн байгуулалт хийсэн байна. Өдгөө Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо, Зайсан орчмын иргэдийг тав тухтай орчинд амьдруулах, тухайн хэсэгт борооны ус тогтохгүй байх нөхцөл бүрдүүлэхээр бүтээн байгуулалтыг хийж буй юм. Тус байгууллага 141 ажилтан, ажиллагсадтай бөгөөд тэднээс цөөнгүй нь хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулсан. Нийслэлийн Засаг даргын зүгээс тус байгууллагын залуу шилдэг ажилтанд түрээслээд өмчлөх байрны түлхүүр гардуулж, баяр дээр нь баяр нэмлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй