Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрташиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинэ орон сууцнууд барьсан. Тэдгээр орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан Марта Грийн ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан юм. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж, оршин суугчид нь Хотын даргад хандаж, хүсэлт гаргасны дагуу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулахаар болсон. Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Асиан сити ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий ногоон байгууламж хийж, иж бүрэн тохижуулж дуусжээ. Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга Алтан намар хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Дээрх томоохон 25 байршлаас гадна хүсэлт гаргасан ногоочдод дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нэмэлт цэг гарган, ногоохудалдаалахболомжийг олгон ажиллаж байгаа юм. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооЖуковынталбайд байрлах Алтан намар үзэсгэлэн худалдаанд л гэхэд Ховд, Сэлэнгэ аймгаас ирсэн 15 ногоочин 21 төрлийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо болоод таримал жимс, даршилсан ногоо худалдаалж байв. Ногоочид: Үйлчлүүлэгчид ам сайтай, заавал дахин ирж ногоо авч байна Ховд аймгаас үзэсгэлэнд худалдаанд оролцож буй ногоочин Г.Отгонсүрэн Нийслэл олон хүний хөлийн газар болохоор орон нутагт ногоогоо борлуулахаас хамаагүй дээр байгаа. Орой ажил тарах цагаар үйлчлүүлэгч нэмэгддэг. Ногооны үнийн хувьд тээвэрлэж байгаа зардлаанэмээд л боломжоороо худалдаалж байна. Баянзүрх дүүргийн зохион байгуулагч нар байнгын эргэх холбоотой ажиллаж, түрээслэгч бидэнд маш их анхаарал тавьж байгаа. Хог цэвэрлэгээ болоод ариун цэврийн асуудал ямархуу байна гэх мэтээр байнга ирж санал асуун, олон талаар дэмжиж байгаад нь баярлаж байна хэмээн ярьж байлаа. Сэлэнгэ аймгийн ногоочин С.МөнгөнцэцэгМанай лангуун дээр зарагдаж байгаа ногоонууд Баруунхараагийнх. Монгол ногоо гэдэг утгаараа хүмүүс ам сайтай, худалдан авалт ч сайн байна. Биднээс төлбөр, түрээс огт авахгүй байгаа болохоор бид ногоогоо хямд зарахыг хичээж байгаа. Төмс нэг кг нь 500 төгрөг, байцаа кг нь 1000 төгрөгөөр зарж байна. Хамгийн үнэтэй ногоо гэвэл бидний өөрсдийн тарьсан хулуу кг нь 3500 төгрөгөөр борлуулагдаж байгаа гэв. Мөн Манайх Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад тарьж, ургуулсан хүнсний ногоогоо худалдаалж байна.Үйлчлүүлсэнхүн бүр худалдаж авсан ногоондоо сэтгэл хангалуун байгаа бөгөөд заавал дахиж үйлчлүүлнэ ээ гээд явдаг. Тэгж хэлсэн хүн бүр эргэн ирж ногоо авч байна. Мөн манайх даршилсан ногоонууд худалдаалж байгаа. Мөөгтэйлечо, хүрэн манжин, лууван,байцайнысалатболоод өргөст хэмхийггурвансарын өмнөөс даршилсан. Үнийн хувьд 4000-8000төгрөгийнхооронд худалдаалж байна гэж Б.Амгаланбаатарярилаа. Б.Номингэрэл:Ногоочдоос түрээс авахгүй байгаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнсний хангамж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Номингэрэлээс Алтан намар үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар зарим зүйлийг тодруулав. -Үзэсгэлэн худалдаанд оролцож буй түрээслэгч, ногоочдоос түрээсийн төлбөр авч байгаа юу? -Хөдөө, орон нутгаас ирсэн ногоочид, түрээслэгчдээс ямар нэгэн төлбөр, түрээс авахгүй байхаар зохион байгуулж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийнЖуковынталбай дахь түрээслэгчдийн гаргасан хог тээвэрлэлтийг тус дүүргийн ЗДТГ-аас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний компаниас хог тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд түрээслэгчдээс хогны мөнгө огт авахгүй байгаа. Түрээслэгчид өөрсдөө асар майхнаа зохицуулж байгаа болхаягжуулахасуудлыг дүүргээс нэгдсэн журмаар хийж байна. Харин Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 1000 машины зогсоол дахь байршлын хувьд хамгийн олон буюу 69 ногоочин байршсан байгаа. Тиймээс хог, цэвэрлэгээний мөнгө болоод био 00-ийн ашиглалтын зардалд лангуу бүрээс сарын 5-10 мянгантөгрөгийнтөлбөр авахаар зохицуулалт хийсэн. Гэхдээ одоогоор мөнгө хурааж аваагүй байна. -Алтан намар үзэсгэлэн худалдаанд шинээр оролцох ногоочид хаана бүртгүүлэх боломжтой вэ? -Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгуудтай байнгын холбоотой ажиллан, тогтмол судалгаа гаргадаг. Хөдөө, орон нутгаас орж ирэх ногоочдын 50 орчим хувь нь үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Есдүгээр сарын дунд үеэс ногооныболцсайжирдаг учир тэр үеэс эхлэн үлдсэн ногоочид хотод орж ирэх төлөвтэй байна. Иймд нийслэлийн зүгээс бэлтгэл ажлаа сайтар ханган ажиллаж байгаа.Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 25 байршлаас гадна байр, хорооллынхоо ойролцоо ногоохудалдаалаххүсэлтэй бол харьяа дүүргийнхээ Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан хүсэлтээ гаргах боломжтой. Мэдээж ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. -Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/болоод Стандарт, хэмжил зүйн газраас ногоочдын жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногооноос дээж аван, шинжлэх ажлыг эхлүүлээд байсан. Тус ажлын явц, үр дүн гарсан уу? -Ковид-19 халдварын улмаас иргэн, аж ахуй нэгжүүд санхүүгийн хүндрэлүүдтэй тулсан. Иймд нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжихбодлогыгбарьж байгаа. Энэ хүрээндНМХГ Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ногоочдын жин хэмжүүрийг үнэ төлбөргүй баталгаажуулах, хүнсний ногооноос дээж аван, шинжлэх ажлыг хийсэн. Нийт 65 аж ахуй нэгж, хувь иргэний хүнсний ногооноос дээж аван шинжилсэн бөгөөд эхнийээлжид20дээжийнхариу эрүүл ахуйн шаардлага хангасан гэж гарсан байна. Үлдсэн 45дээжийнхариуэнэ долоо хоногтоогарах төлөвтэй байгаа. -Хүнсний ногооны үнэ ханш ямар байна вэ. Зохион байгуулагчдын зүгээс үнэ тогтоох эрхтэй юу? -Зохион байгуулагчдын зүгээс үнэ тогтоох боломжгүй. Үзэсгэлэн худалдааны байршил, түрээслэгчдийн тоо болоод гарал үүслээсээ шалтгаалан үнэ ханш өөр өөр байна. Гэхдээ дундаж үнэ 100-200төгрөгийнзөрүүтэйбайгаа нь судалгаагаар гарсан гэв. Баянзүрх дүүргийн хэмжээндхүнснийногоо худалдан борлуулж байгаа ногоочдоос түрээсийн төлбөр, цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн мөнгө авахгүй байгааг зохион байгуулагчид болоод ногоочид хэлж байлаа.Үзэсгэлэн худалдаандоролцоххүсэлтэй худалдаачдад цөөн хэдэн шалгуурыг тавьж байгааг тус дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандхэлж байв. Тодруулбал, худалдаалж буй ногооны гарал үүслийн бичиг, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ зэргийг үндэслэн үзэсгэлэн худалдаанд оролцох мандат олгож байгаа аж. Тус дүүргийн Засаг дарга нэмэлтээр 28 хорооны 30 байршилд ногоо худалдаалах цэг гаргасан бөгөөд долоо хоногт нэг удаа ариутгал,халдваргүйжүүлэлтийгүнэ төлбөргүй хийж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Алтан намар хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа байршлууд НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Боловсролын хоцрогдлыг арилгаж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе

Эрхэм хүндэт БАГШ, ОЮУТАН, СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ Та бүхэндээ улс орон даяар төдийгүй дэлхий нийтээр хөл хөөр болж, сурах их үйлсийн гэгээн мөрийг анхлан зурдаг есдүгээр сарын 1-ний өдрийн баярын мэнд хүргэе. Жил бүрийн есдүгээр сарын нэгэн Та бидний хувьд эрдэм номыг дээдлэн хүндэтгэх их баяр, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг хүсэн ерөөдөг баяр талархлын өдөр юм. Иймд эрдэм номын гэгээн үйлийг сурган хүмүүжүүлж буй эрхэм хүндэт багш нартаа болон ирээдүйн амьдралынхаа чиг мөрийг суралцан зурж буй оюутан залуус, сурах эрдмийн анхны эхлэл А үсгээ зурж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн суугаа бяцхан сурагчдадаа, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хичээн зүтгэж, эрүүл мэндийг нь асрамжлан халамжилж суугаа эцэг эхчүүддээ есдүгээр сарын 1-ний өдрийн халуун баярын хүргэе. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үед үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сэтгэлээ хатамжилж, суралцах хүсэл мөрөөдөл, сурах үйл хэргийг дэмжиж буй ЭЦЭГ ЭХЧҮҮД болон эрсдэл, бэрхшээлийг тэвчин хүлцэж, сурган хүмүүжүүлэх их үйл хэргийнхээ манаанд үнэнчээр зогсоо БАГШ ТАНД талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны наймдугаар сарын 31-ний байдлаар вакцинжуулалтын нэгдүгээр тунд хүн амын 74.1 хувь, хоёрдугаар тунд 69.4 хувь нь хамрагдсан ч энэ нь сэтгэл амарч, эрсдэл буурна гэсэн үг биш юм. Иймд нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургууль, их сургуулийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сайн мөрдөж, суралцах стандартыг мөрдүүлж ажиллахаа илэрхийлье. Хүүхэд багачуудын боловсролын хоцрогдлыг арилгаж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе. Эрдэм номын зам мөр гэгээн дардан байг ээ! НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна. 2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль, хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу 12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ хүргэх, авах гэсэн эцэг эхчүүд автомашинаар зэрэг зорчин авто замд ачаалал үүсгэдэгтэй холбоотойгоор сургуулийн автобусаар үйлчлэх болсон юм. Харин хотын захын сурагчдын хувьд нийтэд үйлчилдэг автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсгэхийн сацуу хүүхэд багачууд автобусанд сууж чадахгүй хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээл сургуульд нь хүргэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж, сургуулийн автобус болгон үйлчилж байгааг Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна. Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчилнэ. Нийт 37 чиглэлд 37 автобус явах юм. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

МХЕГ: Улсын хилээр орсон 450 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүллээ

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 220 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 107.735 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 549 объектын 70.994 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг улсын хэмжээнд 88 айл өрхөд хийжээ. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Вакцинжуулалт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд халдвар хамгааллын шар бүс шаардлага хангахгүй, шатны хонгилд хамгаалах хувцас хэрэгслийг шатны хонгилд тайлахаар зохион байгуулсан, гар угаах нөхцөл бүрдүүлээгүй байв. Эдгээр цэгүүдэд зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр орсон506 тээврийн хэрэгсэл, 450 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж,Улсын хилээр гарсан487 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 379 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийв. Алтанбулаг боомтоосУлаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 13 тир автомашин 261.3 тн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Улаанбаатар хотынгүний гаалийн хяналтын бүсэд 46 аж ахуйн нэгжийн 1289.9 тн /бүх төрлийн боловсруулсан хүнс 725.3 тн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 504 тн, мал амьтны гаралтай 19.5 тн, ахуйн бараа 20.5 тн, эм эмнэлгийн хэрэгсэл 20.6 тн/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна. Лабораторийн шинжилгээ: 2021.08.31-ний өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 500 дээж хүлээн авч, 352 дээжийн шинжилгээний хариу гарсан. Удирдамж, Улсын байцаагчийн шинжилгээнд өгсөн Орчны усны шинжилгээний 18, Арчдасны шинжилгээний 7, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 7, нийт 32 дээж шаардлага хангаагүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 306 байцаагч ажиллаж нийт 6360 авто машинаар нэвтэрсэн 14,210 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.31-ний 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 725 тээврийн хэрэгслээр 1397 зорчигч, хотоос гарах чиглэлд 933 тээврийн хэрэгслээр 1720 зорчигч нэвтэрсэн байна. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Нийслэлийн хэмжээнд415аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний191, ахуйн үйлчилгээний53,ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны127, зочид буудал14,бүх төрлийн баар19/ хамруулан хяналт шалгалт хийж21зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа. Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал: Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -13 Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 4 Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан -1 Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн -1 Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан -2

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.