Газрын харилцаатай холбоотой 27 үйлчилгээг цахимаар авах боломжтой
2021-09-03 11:13:13 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын цахим систем буюу гар утасны Egazar аппликэйшн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 43 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй. Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр 27 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байна. Үүнд: Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгэх Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ нөхөн авах Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний Э дугаар буюу Улсын бүртгэлийн дугаар авах Газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэлгүй лавлагаа олгох Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг бүртгүүлэх Газрын зөрчлийн мэдээлэл илгээх, хүлээн авах Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргах Газрын төлбөр төлөх Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх Газрын хянан баталгааны мэдэгдэл авах Газрын хянан баталгааны дүгнэлт гаргах Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх Газрын төлбөрийн нэхэмжлэлийн дугаар авах Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх Газрын гэрчилгээний төлбөр төлөх Газрын байршлын кадастрын зургийн төлбөр төлөх Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаанд оролцох Өөрийн газрын дэлгэрэнгүй мэдээлэл авах Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах, санал илгээх зэрэг үйлчилгээг e-gazar гар утасны аппликэйшнээр дамжуулан авч шийдвэрлэн ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттой холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой
2021-09-03 10:54:50 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттой холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрт ойрхон цэгээсээ гадаад паспортоо захиалга болон бусад үйлчилгээг авах юм. Мөн Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ шинэчлэн тогтоох тухай тогтоол гарч, энэ оны 7-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Тухайлбал анх удаа гадаад паспорт авч байгаа бол 12500 төгрөг төлөх юм. Шинээр авч байгаа, хаясан гээсэн, гэмтээсэн гээд олон тохиолдлууд байгаа. Анх авч байгаа, хуудас болон хугацаа нь дууссан иргэдийн хувьд үйлчилгээний хураамж 12500 төгрөг, бичилтийн хөлс 15000 төгрөг болсон. Хугацаанаас өмнө хаясан гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд үйлчилгээний хөлс нь 25000 төгрөг, бичилтийн үнэ 15000 төгрөг болж өөрчлөгджээ. Нийслэлийн 9 дүүрэг буюу нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс иргэний буюу гадаад паспортын үйлчилгээг авч байгаа. Мөн E-Mongolia үйлчилгээнээс гадаад паспорт хаясан гээсэн, үрэгдүүлсэн буюу дахин дахин захиалан авч байгаа. E-Mongolia аппликэйшн төрийн үйлчилгээний 26 төрлийн лавлагаа өгч эхэлсэн. Ингэснээр иргэд дуртай газраасаа буюу өөрт ойрхон цэгээсээ гадаад паспортоо захиалах боломжтой болсон гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ!
Энэ сарын 10, 11-ний Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй
2021-09-03 10:39:17 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй буй. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар-ын дагуу 9-р сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй болно. Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор:Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна. Багануур орчмоор:Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна. Тэрэлж орчмоор:Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, арга хэмжээ бий. Үүнээс 112 сургууль, цэцэрлэгийн барилга нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан мэдээллээр энэ онд 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, нэг насан туршийн боловсролын төв, нэг дотуур байр, нийт 102 барилга ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна.2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрны барилга ашиглалтад орлоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдээд байгаа юм. Монгол Улсын 2021 оны төсөвт дөрвөн сургууль, арван цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, нэг спортзаал, нийт 16 барилга, байгууламж шинээр барих хөрөнгө баталсан. Харин Хан-Уул дүүрэг 2021 оны орон нутгийн төсөвтөө гурван цэцэрлэг шинээр барих хөрөнгө баталжээ.2021-2022 оны хичээлийн жилдБШУ-ы сайдын тушаалын дагуу гурван ээлжээр хичээллэж болзошгүй байсан найман сургуулийн ойр орчмынх нь сургалтын зориулалтаар ашиглаж болох 10 байрыг түрээслэх замаар 107 бүлгийн 4511 хүүхдийг, 13 байрыг түрээслэх замаар 11 цэцэрлэгийн 49 бүлгийн 1165 хүүхдийг хамруулаад байна. Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 280 сургуульд 331.560 сурагч хамрагдаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн суралцаж байгаа юм. Харин албан бус насан туршийн боловсролын найман төвд 910 гаруй сурагч суралцаж буй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй