"Шинэ ургацын Шинэхэн амт"

2021-09-01 10:54:33 Нийтлэгдсэн: Нийгэм
"Шинэ ургацын Шинэхэн амт"

Хямдралтай барааг онлайнаар худалдан авах болЭНДдарна уу!

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ

Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд тогтмол 08:00-17:00 цагт ажиллахаар боллоо. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, ийн шийдвэрлэсэн байна. Энэ хичээлийн жилээс эхлэн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн. Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахад анхаарч ажиллах юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Харилцан суралцах арга зүйн сургагч багш нар бэлтгэх сургалт боллоо

Нийслэлийн есөн дүүргийн хороод хоорондоо харилцан сайн туршлагаа судлах, туршлагыг нутагшуулан хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.manaikhoroo.mn сайтыг хөгжүүлэн ажиллуулж байна. Энэхүү системийг ашиглах, харилцан суралцах арга зүйг нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалтыг Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс зохион байгууллаа. Сургалтыг танхимаар болон цахимаар явуулж, 17 сургагч багш бэлтгэсэн байна. Энэ удаагийн сургалтад НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Швейцарын хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих хөтөлбөрийн ахлах ажилтан Л.Золзаяа, Азийн сангийн Cуурин төлөөлөгч Марк Кэйниг, Ази номхон далайн бүсийн нутгийн удирдлагын сүлжээ (LOGIN)-ий зөвлөх Шантану Лахири нар оролцсон юм. Зочид харилцан суралцах арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар өнөөдрийг хүртэл зохион байгуулсан ажлын үр дүнг өндрөөр үнэлэн, цаашдын ажилд амжилт хүссэн юм. Харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэх, ижил түвшний байгууллагуудын сайн туршлагыг тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НЗДТГ, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж байна. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хороод өөрийн дотоод үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа шилдэг сайн туршлагыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, бусад хороонд нутагшуулах зорилгоор нийслэлийн нийт хороодын дунд Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх болзолт уралдаан -ыг өнгөрсөн онд зарлаж байсан. Тэрхүү уралдаанд нийслэлийн хэмжээнд 144 хороо оролцож, өөрсдийн сайн туршлагаа тодорхойлж ирүүлсэн байдаг. Тэдгээрээс дүүрэг, нийслэлийн түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж 27 сайн туршлагыг шалгаруулж байжээ. Цаашид дүүрэг, хороодын албан хаагчдад зориулсан Харилцан суралцах арга зүйн сургалтуудыг Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс үе шаттай зохион байгуулах бөгөөд нийслэлийн хороод сайн туршлагаа солилцон, харилцан суралцаж, хамтран хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Маргаашаас 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана

Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээхэрбайгааг сурвалжиллаа. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийнавтобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобуснууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана.Ковид19 халдварын үед зорчигч хоорондын зай болоод суудал хоорондын зайг барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг байршуулж өгсөн ч энэ нь төдий л мөрдөгдөхгүй байв. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүн хоорондын зайг барих үүднээс автобуснуудын тоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээсбуюу маргаашаас нэмж 50 автобус үйлчилгээнд гарган, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмааярив. Иргэдээс нийтийн тээврийн хүрэлцээ болоод ариутгал, цэвэрлэгээний тухай асуухад Нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа ч түгжрэлийн улмаас автобус удаан хүлээлгэж ирж байна. Зуслан орчмын буюуХандгайтзүгрүү20 хүний жижиг автобус явдаг.Тэгэхээрхүрэлцээ маш муу гэсэн үг. Аль болохоорбогинынэргэлт хийлгээд, хотрууоруулахгүй байх арга хэмжээ авах ёстой болов уу. Жишээ нь,Зуслангуудаас Долоон буудал хүртэл явдаг байхаар зохицуулахгүй бол зуслангийн автобус хотод орж ирээд түгжирчихдэг. Үүнээс үүдэн автобус маш удаан хүлээж байна. Мөн автобусны буудлууд дээр суудлын машинууд зогссоноос болж иргэдэд хүндрэлтэй байна хэмээн нэгэн өндөр настан ярилаа. Автобусны буудлууд дээр хяналтын байцаагч нар тодорхой хуваарийн дагуу ажиллаж байна. МУБИС-ийн автобусны буудал дээр ажиллаж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.БэхболдБайцаагч нар хуваарийн дагуу ажлын таван өдөр ажилладаг. Хяналтын байцаагч нар автобусны ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болоод зорчигч хоорондын зай барилтад хяналт тавьж байгаа. Гэвч бодит байдал дээр зорчигч хооронд зай барих заалт хэрэгжихгүй байна. Манай байгууллагын зүгээс аль болохооравтобусныхаатоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Мөн коронавирус илэрснээсхойшариутгал, цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийдэг. Өөрөөр хэлбэл, өглөө үйлчилгээнд гарахаас нь өмнө болоод орой нийтийн тээвэр зогссоны дараа заавал цэвэрлэгээ, угаалга хийлгэдэг хэмээсэн юм. Автобус хүлээн зогсохиргэдийнтөлөөлөл Иргэдийн хотын соёл үнэхээр муу байна. Автобусны цахим картаар үйлчлүүлэхгүй, жолооч нарт бэлэн мөнгө өгдөг хүмүүс их харагддаг. Цаашид үүнд анхаарч, хяналт тавиасай. Бас автобусны жолооч нар буудал дээрээ удаан зогсдоггүй. Хальт хаалгаа онгойлгоод л хөдөлчихдөг. Хөгшин настай хүмүүс амжиж сууж чадахгүй, хоцрох тохиолдол олон байна. Автобус болоод буудлын ариун цэвэрт дан ганц жолооч,ТҮК-ийн ажилчдын үүргээс гадна иргэдийн ухамсар дутагдаж байгаа санагддаг. Татаж байгаатамхиныхааишийг шууд шидчихнэ, эсвэл зажилсан бохио энд тэнд наана, шүлсээ хаяна. Тэгэхээр иргэдийн ухамсар, соёл маш муу байна даа хэмээн ярьж байв. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны тоог нэмэгдүүлэх, ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд анхаарч байгаагаа онцолж байлаа. Иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амын хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийнкартаарүйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй юм. Боломжтой бол дараагийн автобусыг хүлээж байгаад үйлчлүүлэх буюу нэгавтобусандбөөгнөрөн, шахалдахаас зайлсхийгээрэй хэмээн үүрэг гүйцэтгэж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболдиргэдэд уриалж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Халдвар аваад эдгэсэн иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй

Коронавирусийн эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэлсэн. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм. Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн Комирнэти, Синофарм үйлдвэрийн CorV вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байна. Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн Спорт хорооны байранд байрлах дархлаажуулалтын цэг зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж байв. Өглөөний 09:00 цагаас эхлээд иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Э.Оюунбилэг Ковидын халдвар аваад эдгэсэн иргэдэд гурав дахь тунгийн вакцин хийхгүй байгаа. Харин шаардлага хангасан иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Чингэлтэй дүүргийн иргэдээс гадна бусад дүүргийн иргэд ч мөн энэ цэг дээр ирээд нэмэлт тунгаа хийлгэх боломжтой гэлээ. Эхний хоёр тундаа хятад вакцин хийлгэсэн иргэдийн олонх нь гурав дахь тундаа Файзер хийлгэх хүсэлтэй байв. Тиймээс иргэдийн сонголтоор вакцины нэмэлт тунг хийж байгааг эмнэлгийн ажилтнууд хэлж байсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.