Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ. Тодруулбал Даваа гарагт 1, 6-аар төгссөн Мягмар гарагт 2, 7-оор төгссөн Лхагва гарагт 3, 8-аар төгссөн Пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн Баасан гарагт 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй. Бямба, Ням гарагуудад Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Зорилтот бүлгийн иргэдийг гурав дахь тунд хамруулна

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм. Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн Комирнэти, Синофарм үйлдвэрийн CorV вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм. Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх дээрх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид тохижилтын ажил хийлээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа. Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тогтоосон хугацаанд цугларч, бие бүрэлдэхүүний дүрэмт хувцас, хувийн бичиг баримт болон аранзанд үзлэг хийв. Тус өдөр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Монгол Улсад залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амрах, зугаалах орчныг бүрдүүлэх үүднээс дугуйн зам дагасан хамгаалалтын хашлагыг бэхэлсэн юм. Мөн гүйлтийн зам дагуух модлог ургамлыг арчлах, мод шуух, тарих, хатсан өвсийг хамах, мод үржүүлгийн талбайд ангилан ялгалт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. НЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

Имартынхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэлээ

Өнөөдөр Имартын хамт олон зам дагуу гудамж талбайг цэвэрлэж байгаатай таарлаа. Энэ тухай Имарт Хан-Уул салбарыг хариуцсан гүйцэтгэх захирал Н.Отгончимэгээс тодруулахад: Манай Имарт жил бүр тухайн орчныхоо нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж ТҮК-ийн ажилчиддаа дэмжлэг үзүүлдэг билээ. Үүний дагуу бид өнөөдөр Хан-Уул дүүргийн Шинэ гүүрнээс Маршлийн гүүр хүртэлх 2,5 км зам дагуу харьяалагдах гудамж талбайн хогийг түүж цэвэрлэлээ. Өмнөх жилүүдээс харахад түүх хог хаягдлын хэмжээ багасаж байгаа боловч цэвэрлэх хог байсаар л байна. Өнөөдрийн байдлаар харахад ойролцоогоор бид 20 мянга орчим тамхины иш, 1000 гаруй ширхэг хуванцар сав хаягдал болон бусад хог хаягдал гараад байна. Тиймээс нийт иргэддээ уриалж хэлэхэд Ирээдүйдээ бүгдээрээ, Эрүүл орчин өвлүүлцгээе! Хогоо битгий хаяарай гэж уриалж байна гэлээ.

Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 08:00-20:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. Өөрчлөлт орж буй чиглэлүүд Ч:1 5- Шар Офицеруудын ордон Ч:2 Шархад - МУБИС - 3,4-р хороолол Ч:3 Зүүн салаа Халдварт Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3 Ч:18б 3,4-р хороолол ТЭЦ 3-Цэцэг төв Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог Ч:19б Цагаан Даваа Сансар Офицеруудын ордон Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв Ч:28 Сэлх-7 Буудал-Ард Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3 Ч:37 Улаанхуаран-4-р хороолол Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр Ч:47 Орбит-Ард кино театр Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС Ч:50 Улаанхуаран - Мишээл Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав Ч:52 3,4-Тэнгис-Зайсан Ч:53 Яармаг-АРД кино театр Ч:55 Зайсан Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС Ч:58 Мишээл-3,4 хороолол Ч:59 ХМК Офицеруудын ордон Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон Ч:63 Хан Хилс Ривер Гарден Цэцэг Төв-МУБИС Ч:66 Зайсан Цэцэг төв-11-р хороолол Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3 Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр Ч:72 Богд хан-Зайсан Сүхбаатарын талбай ХО:2 Шарга морьт-Дүнжингарав Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.