Коронавирусийн эсрэг эм, бэлдмэлийн эрэлт буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ковид19-ийн үед хэрэглэж буй вирусийн эсрэг эмийн хангамж, нөөц, чанар, аюулгүй байдалд хяналттавих үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-ын удирдлагад өгсөн. Энэ дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болоод бусад хуулийн холбогдох заалтыг үндэслэн, төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт, шалгалт хийж байна. Ингэхдээ коронавирусийн үед хэрэглэх эмийн бүтээгдэхүүнийг худалдаалах эрхтэй нэр бүхий 13компанийн241 салбар эмийн санд хяналт, шалгалт явуулах юм. Тухайлбал, Еврофарм Фармаси, Ази-Фарма,МоносУлаанбаатар, Монгол ЭмИмпекс, Хүрмэн ХХК зэрэг байгууллагуудын сүлжээ эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөцөд хяналт тавин, судалгаа гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн хоёр, гурав, 19 дүгээр хороонд байрлах эмийн сангаас эхэлсэн бөгөөд тус салбаруудад эмийн хангамж, нөөц хангалттай байна гэдгийг шалгалтаар ажилласанНМХГ-ынЭм, био бэлдмэлийн улсын ахлах байцаагч Д.Отгонпүрэвхэлж байлаа. Мөн вирусийн эсрэг эм, бэлдмэлийг албан ёсоор импортлох эрхтэй ДижиталФармаси,МоносМойл, Монгол ЭмИмпексзэрэг эмийн сангуудад шалгалтаар ажиллахад эмийн гарал үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлын ямар нэг зөрчилгүй байв. Эм, эмийнбайгууллагууд+2-оос+8хэмтэй хөргөгчид эм, тарилгуудаа хадгалах шаардлагатай байдаг. Үүний дагуу коронавирусийн эсрэг хэрэглэх тарилга, лаа зэргийг заасан хэмд хадгалж байгааг шалгалтаар ажилласан байцаагч Д.Отгонпүрэвонцоллоо. АзиФармаХХК-ийнДижиталФармаси эмийн сангийн эрхлэгч П.УуганцэцэгМанай салбарын хувьд вирусийн эсрэг эм, бэлдмэлийн нөөц 85-90 хувьтай байгаа. Шаардлагатай тохиолдолд төв агуулахаасаа захиалан, нөөцөө хангах байдлаар ажиллаж байна. Энэ сарын хувьд вирусийн тархалт буурч, хүний хөдөлгөөн татарснаар коронавирусийн эсрэг эм, бэлдмэлүүдийн эрэлт буурсан. Эрэлт буурч байгаа нь мэдээж вирусийн тохиолдол цөөрч байгаагийн илрэл болов уу хэмээн ярив. Түүнчлэнвирусийнэсрэг хэрэглэж буй Умифеновир буюу Арбидол, Фавипиравир, Ремдесивир зэрэг эм, тарилгын дээд үнийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тогтоож өгсөн. Коронавирусийн эсрэг эм,бэлдмэлхудалдаалахзөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд тогтоосон дээд үнээс хэтрүүлэхгүйгээр худалдаалж байгаа бөгөөд дээд үнийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд ил тодмэдээлэх үүднээс үнийнмэдээлэл бүхий хуудсыг байрлуулсан байлаа. Эмийн сангуудад хийж буй хяналт, шалгалт наймдугаар сарын 25-наасесдүгээр сарын 25-ныгдуустал буюу нэг сарын хугацаанд үргэлжилнэ. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав. Монгол Улс зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан, 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах төсөл болон НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд Вакцин, био бэлдмэлийн төв агуулахын өргөтгөлийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл зэрэг албаныхан оролцов. Энэхүү өргөтгөл нийт 1686 ам метр талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай. Мөн өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ. Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах боломжтой болсон байна. ПЭТ компьютер томографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов Үүний дараа Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөмийн оношилгоо, эмчилгээний ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны шилдэг технологи нэвтэрч байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютер томографи оношилгоог Монголд хийж эхлэхээр боллоо. Монголчуудын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаантай өвчлөл, нас баралт тэргүүлэх байр эзэлж байна. Энэ оношилгоо нь эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэлээ. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгал арилж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулах бодит үр дүн гарна гэдгийг албаныхан хэлж байв. Монгол Улсын иргэд гадаадад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл дээр ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэжээ. Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.

Шинэ суурьшлын бүсэд олгосон газруудын зөвшөөрлийг цуцалж, НОСК-д шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Орон сууцны корпорац /НОСК/-ын хэрэгжүүлж буй төслүүдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулав. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 167 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн эко амралт, зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт Хожуулт уулын Сайрын ам, Улиастай хөндий, Улиастай ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд Улиастай амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан баталсан. Тус шинэ суурьшлын бүсэд хүүхдийн сувилал, нөхөн сэргээх сувилал, ажилчдын байр, амбулатори, эмнэлэг, эмнэлгийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын байр, мөн бизнес үйлчилгээний төв барихаар төлөвлөжээ. Гэтэл 2010 оноос хойш иргэд дур мэдэн суурьшсан аж. Өдгөө тус газарт 300 өрхийн 1080 хүн суурьшиж, 37 байшин, 108 гэр, 157 хашаа барьсан байна. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын Хөгжлийн үүд жишиг суурьшлын бүсийн төслийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр дэх 252 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөн, ТЭЗҮ-ийг боловсруулсан. Төслийн эхний ээлжид 10 га талбайд 200 өрхийн жишиг суурьшлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл хийж, тус хоёр хорооны нутаг дэвсгэрээр дамнуулан байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл дээрх байршилд иргэн, аж ахуйн нэгжид газар давхардуулан олгосон байна. Иймээс төлөвлөлт хийсэн байршилд давхардаж буй Баянзүрх дүүргийн гурав, Налайх дүүргийн 13, нийт 16 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр олгосон 102 га орчим газрын захирамжийг хүчингүй болгож, НОСК руу шилжүүлэх санал гаргалаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт Хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-г боловсруулан, зураг төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолоор баталсан. Энэ хүрээнд 114 га газрын эзэмших эрхийг НОСК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэн, гэрчилгээ олгосон юм. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар газар олголт хийгдсэнээр тус төслийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Хэлэлцсэн сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарав. Тодруулбал, Морингийн даваа орчмын суурьшлын бүс, Хөгжлийн үүд төслийн бүсэд олгосон газруудыг цуцлан, газар эзэмших эрхийг хүчингүй болгон, газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болгов. Мөн Улиастай амны шинэ суурьшлын бүсэд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд тус бүсэд амьдарч буй айл өрхүүдийн газрыг блокийн системд хувааж, бие даасан дэд бүтэц бүхий жишиг шинэ суурьшлын бүс бий болгох, тус бүсэд олгогдоогүй үлдсэн газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Хотын стандартыг олон улсын жишиг, дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэн боловсруулна Шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэм, стандарт, норм, нормативтай болно. Тэгвэл өнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх талаар хэлэлцлээ. Уг асуудлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулсан юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгад хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлах, нийслэл хотын иргэний үүрэгт нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан. Энэ оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй 40 бүлгийн 6602 стандарт байгаагаас 1433 нь 1990 оноос өмнө батлагдсан байдаг. 1990-1999 онд батлагдсан 679, 2000-2009 онд 2118, 2010 оноос өнөөг хүртэлх хугацааны 2164 стандарт байгаа юм. Барилгын норм, дүрмийн 313 стандарт бий. Эдгээрээс шинэчлэн сайжруулах, шинээр боловсруулах норм, дүрэм, стандарт цөөнгүй гэдэг нь нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудаас авсан судалгаагаар тогтоогдсон. Хот байгуулалт, нийтийн аж ахуй, менежментийн чиглэлийн 22 бүлгийн 97 баримт бичгийг үндэсний болон олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахаар төлөвлөснөөс 47 баримт бичгийг батлан мөрдүүлж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Хотын соёл, Иж бүрэн гудамж, Инженерийн шугам сүлжээ, Хог хаягдлын менежмент, Хот төлөвлөлт, Хот байгуулалт, Замын тэмдэг тэмдэглэгээ, Нийгмийн аюулгүй байдал гэсэн бүлгийн 36 баримт бичгийг танилцуулан хэлэлцүүлсэн юм. Мөн үеэр стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. 2021 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 831 төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжиж буй 109 төсөл хөтөлбөрийн явцыг газар дээр нь хянахад 52 нь буюу 47.7 хувь нь стандарт чанарын шаардлага хангаагүй байна. Батлагдсан зураг төсөл алдаатай, стандартад нийцээгүй, төрийн албан хаагчид шаардлагатай заавар, чиглэлийг өгдөггүй, захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүдийн хяналт маш сул, гүйцэтгэгч байгууллагын чадамж, нөөц муу зэрэг зөрчлүүд түгээмэл гарчээ. Цаашид хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхийн тулд Хотын стандартын баримт бичгийг боловсруулахдаа олон улсын жишиг, дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэх, хотын стандартын мэргэжлийн зөвлөлийг байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг мэргэжлийн байгууллагаас гаргаж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс наймдугаар сарын 19-ний байдлаар 80.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хүндрэл гарч болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг, шалгалт хийхэд 13 барилга, байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээвэрт засвар хийх шаардлагатай байгаа аж. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхийг судалж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө. 10дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчлэснээр 20-25 жил засвар хийхгүй Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу Магнай трейд шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш оройноос 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх нь. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15 гэхэд өгнө гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм. Өнгөрсөн өвөл их болон бага хэмжээгээр 41 удаа цас орж, зам, замын байгууламжийн халтиргаа, гулгаанд 3557 тонн давс, 2645 тонн бодис зарцуулжээ. Өдгөө 700 тонн давс, 1770 тонн бодисын нөөцтэй байгаа аж. Цаашид 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авах гэнэ. Энэ үеэр Хотын дарга хувийн орон сууцны конторуудын эзэн холбогдогч нь тодорхойгүй, өмчлөлийн маргаантай хамтран эзэмшлийн шугам сүлжээ, тоноглолын заагийг тогтоож, эзэн холбогдогчийг тодорхой болгох, өмчийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хууль, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, шинээр барих 100 ортой нэгдсэн эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв болон 14 дүгээр хорооны ус, дулаан дамжуулах 12 дугаар төвийн дулаан, халуун, хүйтэн усны шугамын угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхийг үүрэг болгов. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өрийг барагдуулах тооцоо, судалгаа гаргахыг үүрэг болгов Үүний дараа Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өмнөх жилүүдэд үүссэн хуримтлагдсан өрийг барагдуулах тухай танилцууллаа. Тус газар нь Налайх дүүргийн 39 мянган хүн, 205 аж ахуйн нэгж, байгууллагад орон сууц, нийтийн үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, төвийн хэсгийн орон сууцны хорооллын өрхийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах, тавдугаар хорооны хэрэглэгчдэд цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэхээс гадна сантехникийн засвар, үйлчилгээний дуудлагыг 24 цагаар хүлээн авдаг. Мөн зөөврийн 28 ус түгээх байр, төвлөрсөн шугаманд холбогдсон ухаалаг есөн ус түгээх байраар ундны усыг гэр хорооллын өрхүүдэд хүргэх үйлчилгээ үзүүлж байна. Чандмань Налайх ОНӨААТҮГ 2004 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн. Жил ирэх бүр алдагдал нэмэгдэж, 2020 оны байдлаар алдагдал 1.25 тэрбум төгрөгт хүрчээ. Налайх дүүргийн иргэдийн тав тухтай амьдрах үндэс, нөхцөл болсон цэвэр, бохир ус, нийтийн аж ахуйн үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх үүднээс Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-т төлөх 2.854.1 сая төгрөгийн өрийг барагдуулах саналыг энэ үеэр тавьсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва алдагдалд орох болсон шалтгааныг тодрууллаа. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирал Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-аас нэг шоо метр усыг 112 төгрөгөөр авч, 125 төгрөгөөр зардаг. Улс төрийн шалтгааны улмаас үнээ нэмдэггүй, мөн нийтийн үйлчилгээний алдагдалтай салбарыг нуруундаа үүрч ирсэн гэдгийг танилцууллаа. Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-ын дарга Ц.Төрхүү энэ үеэр Чандмань Налайх ОНӨААТҮГ-ыг байгууллагатайгаа нэгтгэх санал гаргасан юм. Хотын дарга тус газарт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байгааг харгалзан үзэж, Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-т төлөх өрийг барагдуулах талаар шаардагдах тооцоо, судалгааг гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн дараах 36 чиглэлд өөрчлөлт орно

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. Өөрчлөлт орж буй чиглэлүүд Ч:1 5- Шар Офицеруудын ордон Ч:2 Шархад - МУБИС - 3,4-р хороолол Ч:3 Зүүн салаа Халдварт Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3 Ч:18б 3,4-р хороолол ТЭЦ 3-Цэцэг төв Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог Ч:19б Цагаан Даваа Сансар Офицеруудын ордон Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв Ч:28 Сэлх-7 Буудал-Ард Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3 Ч:37 Улаанхуаран-4-р хороолол Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр Ч:47 Орбит-Ард кино театр Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС Ч:50 Улаанхуаран - Мишээл Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав Ч:52 3,4-Тэнгис-Зайсан Ч:53 Яармаг-АРД кино театр Ч:55 Зайсан Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС Ч:58 Мишээл-3,4 хороолол Ч:59 ХМК Офицеруудын ордон Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон Ч:63 Хан Хилс Ривер Гарден Цэцэг Төв-МУБИС Ч:66 Зайсан Цэцэг төв-11-р хороолол Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3 Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр Ч:72 Богд хан-Зайсан Сүхбаатарын талбай ХО:2 Шарга морьт-Дүнжингарав Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.