Хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ
2021-08-31 08:30:30 Нийтлэгдсэн: НийгэмНОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Хурлаар коронавируст халдварын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын гуравдугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэв. Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй. Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардалтай холбоотой асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан юм. Мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал аж ахуйн нэгжүүдтэй Хариуцлагын гэрээ байгуулж ажилласан талаар танилцуулсан юм. Хурлын төгсгөлд НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис холбогдох албан тушаалтнуудад хэлэлцсэн асуудалтай уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул тандалт хариу арга хэмжээ, хүн хүчний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн шуурхай штаб, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, эмч нарын судалгааг гаргаж ГЭРЭГЭ системд нэвтрэх эрх олгон, сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт шалгалт зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор мэдээлэхийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагад үүрэг болголоо. Түүнчлэн хүн олноор цуглардаг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай тоног төхөөрөмжөөр есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг даалгав. Мөн Хариуцлагын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжид халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж байгаад хяналт шалгалт хийж, сайн мөрдөж байгааг сурталчлан таниулах, мөрдөхгүй байгаад хариуцлага тооцон ажиллах юм. Нэмэлт гурав дахь тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэнтэй холбогдуулж дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Нийтийн тээвэр, такси үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхийг үүрэг болгов
2021-08-31 08:27:15 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаарзохионбайгууллаа. 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ Шуурхай зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 145 мянга гаруй хүн ам, 39 мянган өрх бүхий 20 хороотой нийслэлийн ууган дүүргийн нэг. Тус дүүрэг нь нийслэлд анх удаа хөдөлгөөнт оффис, хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, түүнийг дагалдсан камержуулалтаараа тэргүүлдэг. Дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд хамаардаг. Дээрх хороодод өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30.476 иргэн амьдарч буй юм. 2030 он гэхэд энэ тоо 25.9 мянган өрхийн 91 мянга хүн болон өсөх судалгаа гарсныг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Түүнчлэн тус дүүргийн нутаг дахь 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байгаа аж. Ингэхдээ зөвхөн орон сууц барих бус, сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн дэд бүтцийг хамтад нь бий болгохыг хүслээ. Тус дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь шар ус, борооны үер буудаг газруудад суурьшсан айл өрхүүд гэнэ. Дүүргийн зүгээс зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүх шаардлага тавьдаг ч иргэд 11-25 жилийн турш суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан учир албадан нүүлгэхэд хүндрэл учирдаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хороон нутаг, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Сэлбэ голын ай сав дагуу газар эзэмшиж, ашиглаж, өмчилсөн 847 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд үерийн далан сувгийг цогц байдлаар байгуулах, инженерийн шугам сүлжээ бий болгоход анхаарахыг мөн хүслээ. 20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 17 үүрэг, даалгавар өгснөөс 80.7 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 11.821 аж ахуйн нэгж, байгууллагатай Хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаагаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2851 объект, байгууллагад үзлэг шалгалт явуулжээ. Тэдгээрээс 936 зөрчил дутагдал илэрсний олонх нь түр журам зөрчсөн, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчил байсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн 20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж буй юм. Мөн махны бөөний худалдааг ил задгай талбайд зөвшөөрөлгүй зохион байгуулсныг таслан зогсоожээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт онцгойлон эм ханган нийлүүлэлт, эмийн үйлчилгээнд анхаарахыг Хотын дарга үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн бол нийслэлийн Эрүүл мэндийн газраас 241 эмийн сангийн захирал, дарга нартай цахимаар уулзаж, санамж бичиг байгуулсны сацуу 400 гаруй эмийн санч, жор найруулагч нарыг сургалтад хамруулж эхэлжээ. Сургалт есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйтэл, засвар үйлчилгээнд онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга сануулсны дагуу бэлтгэл ажлыг сайн хийж байгааг албаныхан онцоллоо. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт 27.747 хүүхэд шинээр элсэх бол 38.842 сурагч нэгдүгээр ангид орно. Нийт сурагчид, цэцэрлэгийн багачуудыг ая тухтай орчинд сургах, халдвар хамгааллын дэглэм сахиулах бэлтгэлийг хангахын тулд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Нийт сургууль, цэцэрлэгүүдийн 53.6 хувь нь 21 ба түүнээс дээш хоногийн ариутгалын бодисын нөөцтэй байгаа юм. Д.Сумъяабазар: Томуугийн вакциныг яаралтай оруулж ир Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлчүүдийн нэгдүгээр тунгийн хамралт 74 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69.1 хувь байна. Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч, хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай байгаа юм. Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насны хүүхдүүд, ахмад настнууд багтаж байна. Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга тодруулав. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25 гэхэд оруулж ирэн, иргэдэд вакцин хийж эхэлнэ гэсэн мэдээлэл өглөө. Засаг дарга улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо. Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгов Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Үүнд: Коронавируст халдварын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, техникийн аюулгүй байдалд хяналт тавих, Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна
2021-08-30 11:07:07 Нийтлэгдсэн: Нийгэм10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шалгаж, газар дээр нь ажиллалаа. Аравдугаар хороолол хэсэгт 820 метр хос дулааны шугамыг шинэчлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 380 метр шугам сүлжээг угсарч, тохижилтын ажил хийгээд байна. Ингэснээр нийт 37 байрны 3250 айл өрх, 17 аж ахуйн нэгж хэрэглээний халуун усаар хангагдаж байгаа юм. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Батбаяр Бид есдүгээр сарын 5 гэхэд шугам хоолойн угсралтын ажлыг, есдүгээр сарын 10-ны өдөр туршилтын ажлыг дуусган, нэгдүгээр хорооллын 17 орчим орон сууцны өрхүүдийг халуун усаар хангахаар ажиллаж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах шугам сүлжээнд өнгөрсөн өвөл таван удаа гэмтэл гарсан. Энэ хэсгийг бид наймдугаар сарын 25-нд засварлаж дууссан. Хил гаалиас шалтгаалан шугам хоолойн тээвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Энэ асуудалд Хотын дарга, Эрчим хүчний яамны удирдлагууд анхаарал хандуулсны хүчинд бараа материалуудаа авсан. Одоо бүх шугам сүлжээ ирээд байна. Ингэснээр төлөвлөсөн хугацаандаа иргэдийг халуун усаар хангах боломжтой боллоо гэсэн юм. Шугам сүлжээний дулаалга, сувгийн битүүмжлэл, мөн нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
2021-08-30 10:54:43 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын захирамжаарХичээлийн шинэ жил 2021-2022 үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэйЭнхтайваныөргөн чөлөөндзохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдааКовид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласан. Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоорБаруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваныөргөн чөлөөг Автомашингүй гудамж болгосон юм. Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар,Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа.Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм. Сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх тогтоосон зургаан байршилд гарч байгаа. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбайгэсэн байршлуудад гарч байгаа юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.ГантөмөрХичээлийн шинэ жил 2021-2022 үзэсгэлэн худалдаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж оролцож байна.УОК,НОК-оосгаргасан түр журмын хүрээнд нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулан ажиллаж байгаа гэлээ. Энэ үеэр иргэд хүссэн бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос авах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж байлаа. Мөн автомашингүй гудамж нь иргэдэд идэвхтэй хөдөлгөөн хийхэд чухал ач холбогдолтой байгааг хэлж байв. Автомашингүй гудамжнаас бусад замаар наймдугаар сарын 28-ныбямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ынтойргоос 120-ынуулзвар хүртэлүйлчлэхтул иргэд та бүхэнажлаа төлөвлөн,замын хөдөлгөөнд оролцоорой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй сургуулиудын асуудлыг шийднэ
2021-08-30 10:47:04 Нийтлэгдсэн: НийгэмЕрөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд Үдийн хоол хөтөлбөрт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал ямар байгааг шалгах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн юм. Энэ дагуу НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт,удирдлагынгазрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллалаа. Нийслэлд бүртгэлтэй төрийн өмчийн 148 сургуулиас 133 сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгждэг. Тус 133 сургуульд нийт 151 гал тогоо байдгаас 21 сургууль гал тогоогоо өөрсдөө хариуцан ажиллуулдаг. Үлдсэн 112 сургууль нь гал тогоогоо бусдад түрээслүүлэх, эсвэл бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гал тогоогоо түрээслүүлдэг сургуулиудын гэрээг үе шаттайгаар цуцлах ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал, 2021-2022 оны хичээлийн жилд түрээсийн хэлбэрээр ажилладаг 122 гал тогооны 21-ийнх нь гэрээг цуцлан, сургууль өөрөө гал тогоогоо хариуцан ажиллах Засгийн газрынквотгарсан. Цаашид 2024 он гэхэд бүх сургууль гал тогоогоо өөрсдөө хариуцан ажиллуулах зорилт тавиад байна. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.БаярааТүрээсийн гэрээг цуцлахаар сонгосон 21 сургуулийн гал тогооноос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бэлтгэлээ бүрэн хангасан гурван сургууль байгаа. Үлдсэн 18 сургуулийн хувьд тодорхой шалтгаан, нөхцөлөөр бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, асуудал үүсээд байна. Тодруулбал, сургуулиудын өргөтгөл, засварын ажил дуусаагүй, шаардлагатай хүний нөөц нь бүрдээгүй, цайны газрын тоног төхөөрөмжийг бүрэн шийдээгүй гэх зэргээс шалтгаалан тус 18 сургууль Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсээд байна хэмээлээ. Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургуулийн хувьд өргөтгөл барилгын ашиглалтад орох хугацаа сунгагдсан гэх шалтгаанаар өөрийн гэсэн цайны газаргүй шинэ хичээлийн жилийг угтаж байна. Сэтгэмж цогцолбор сургууль Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй ч бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар сурагчдынхаа үдийн цайг тасалдуулахгүй ажиллана гэж тус сургуулийн захирал О.Мөнхзаяахэллээ. Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлжчадахааргүйнөхцөл байдал үүссэн сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэхээ албаныхан энэ үеэр онцолж байсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй