ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв нээгдэв

Эх сурвалж: МҮХАҮТ ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв нээгдлээ.Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих зорилготой тус төвийн нээлт наймдугаар сарын27-нд болж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М. Грунд, К. Күлитц, М.Хэльд, Берлин хотын захирагч М. Мюллер, тус төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг болон ХБНГУ-ын Гадаад харилцаа, Эдийн засгийн яамдын холбогдох албан тушаалтнууд, Германы бизнесийн танхим, компаниудын төлөөлөгчид оролцов. Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Монголын худалдааг дэмжих төсөл нь шинэчилсэн Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+)-ийнашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхжуулан, таван кластерыг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу гүүрээтавьж чадсан гэдгийг онцоллоо. МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны арваннэгдүгээр сард байгуулж байсан бөгөөд Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна. Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6,300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм. Эх сурвалж:МҮХАҮТ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛЖ БАЙНА

Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлаа шат дараалалтай хангаад буй. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гурвалсан Хариуцлагын гэрээ-г байгууллаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: Ковид-19 нөхцөл байдлын үед, Ковид гарсан үед ямар арга хэмжээ авах, ямар нөөц төлөвлөгөө байх, дүүрэг, нийслэл, улсын Онцгой комисстой хэрхэн хамтарч ажиллах, наад зах нь танхимд нэг хүүхэд өвдөхөд тэр хүүхдийг яаж нийгэмшүүлэх вэ? гэх мэт цаг үедээ тохируулсан хичээл сургуулийн үйл ажиллагааг тус гэрээнд нарийвчлан тодорхой тусгаж өгсөн гэдгийг онцолсон юм. Хүүхдүүдийн аюулгүй анги танхимд хичээллэх орчныг бүрдүүлэх, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхэд тус гурвалсан гэрээний зорилго оршиж байгаа юм.

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАМТЫН МЕНЕЖМЕНТИЙН НӨХӨРЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

21 аймаг дах Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад зориулсан байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн санг сайжруулах сургалтыг цахимаар зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь байгалийн нөөцийн хамтын менежментийг тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг сайжруулах, орон нутгийн түвшинд байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх юм. Ингэснээр байгаль хамгаалах болон иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн, үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг бий болгох боломж бүрдэнэ. Байгалийн нөөц баялгаа зөв хуваарилах, иргэд эрх тэгш боломж хүртэх, ирээдүй хойч үеийнхний амьдралын баталгааг хангахын тулд өнөөдрийн хариуцлагыг оролцогч талууд бүрэн хүлээх зорилгоор оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчныг хариуцан хамгаалах, байгалийн нөөцийг ашиглах, эзэмших, ажлын байр бий болгож, орлогын нэмэгдэл эх үүсвэрийг ард иргэдэд тэгш хүртээх зарчимд үндэслэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулагдан, байгаль хамгааллын ажлыг хэрэгжүүлж байна.

Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаарзахирамжидиргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыгбатлахаар заасан юм. Энэ захирамжийн дагууөнөөдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй 53 гараашийг буулгалаа. Тус хороонд ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөлгүй гарааш байсан хэсэгт явган хүний зам хангалтгүй байдаг байна. Тиймээс буулгасан гараашнуудын оронд ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоолбаринагэдгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр хэллээ. 18 дугаархорооны Засаг дарга С.Ариунаа Манай хороонд байрлах 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд энэ замаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган хүний зорчих хэсэг бага учир хүндрэлтэй байдаг байсан. Эдгээр гарааш 1992 оноос хойш байсан. Гэвч гэрээний хугацаа дууссан тул дахин сунгаагүй. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байгааг иргэд талархалтай хүлээн авч байна гэлээ. Тухайн гарааш эзэмшигчдэд долоо хоногийн өмнөөс газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сүхбаатар дүүрэг “Өглөөний гудамж”-тай боллоо

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжийг иж бүрэн тохижуулан Өглөөний гудамж болгож, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Анхны Өглөөний гудамж-ийг НЗДТГ-аас санаачлан Жуулчдын гудамжинд байгуулсан бөгөөд мөн үеэр Нийслэлийн Засаг дарга дүүргүүд өөрсдийн онцлогт тохирсон ийм гудамжтай болно гэдгийг хэлж байсан юм. Энэ дагуу Улаанбаатар хотын хоёр дахь Өглөөний гудамж өнөөдөр нээгдэв. Нийслэл хотын эртэч иргэд болоод хүүхэд залууст зориулсан шинэхэн гудамжны нээлтийг цахим орчинд шууд дамжуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Өглөөний гудамжаа эко байдлаар тохижуулж, ая тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь таатай хэрэг. Өглөөний гудамжинд хүүхэд залуус чуулж, санаа бодлоо илэрхийлдэг, ая дуугаа өргөдөг. Ахмадууд маань тэднийг сонсож, амарч амсхийдэг. Ийм сайхан гудамж талбай улам нэмэгдэж, хотын уур амьсгалыг зөөлрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж буй бас нэг боломж. Бусад дүүргүүд ч мөн ийм ая тухтай орчныг бүрдүүлэх юм гэлээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Өглөөний гудамж байгуулах нь иргэдийнхээ идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэх зорилготой хэмээн тодотгосон юм. Сүхбаатар дүүргийнхэн нийтийн эзэмшлийн 600 ам метр талбайг богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулж Өглөөний гудамж болгосон байна. Иж бүрэн гэрэлтүүлгээр чимж, ургаа моднуудын дор сандал байрлуулсан төдийгүй 200 хүн нэгэн зэрэг үнэгүй интернэт ашиглах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн тус гудамж номын булан, цэвэршүүлсэн усны цорготой. Мөн иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэг, тамхины цэгийг ч байгуулжээ. Нийслэл хот болон дүүргийнхээ онцлог, хотын залуусын хэв маяг, уламжлал шинэчлэлийг хослуулсан агуулга бүхий ханын зургийг уран бүтээлч залуус зурсан нь содон шийдэл болжээ. Өглөөний гудамж-ийн байршлыг сонгохдоо аж ахуйн нэгж, байгууллагуудын өглөө эрт ажиллах хүний нөөц, үйлчилгээ зэрэг олон талт судалгааг үндэслэсэн байна. Мөн ойролцоох аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа цэцгэн чимэглэлээр гоёж, орчны өнгө үзэмжийг сайжруулан, дүүргээс гаргасан санаачилгыг дэмжин ажиллажээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.