Улирлын түр сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн зургадугаар сарын 26-нд уулзаж, Хариуцлагын гэрээ байгуулсан. Тэгвэл ресторан, зоогийн газар, кафе зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үүдний хэсэгтээ зориулалтын дагуу тохижуулсан талбайд зөвшөөрөл авах хүсэлт ихээр ирүүлж байгаа юм. Иймд Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байгаа бизнес эрхлэгчдийг Хотын дарга дэмжиж, иргэдийн эрэлт, хэрэгцээг харгалзан үзэж сүүдрэвч (гарден)-тэй улирлын түр үйлчилгээг нээхээр боллоо. Энэ нь зөвхөн тухайн ресторан, зоогийн газрын үүдний хэсэгт байрлах, өөрийн эзэмшлийн сүүдрэвчтэй талбай (гарден)-д хамаарах юм. Харин нийтийн эзэмшлийн талбайд сүүдрэвчтэй үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хураамж 304 мянган төгрөг гэдэг бөгөөд цар тахлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс 2021 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр ажиллуулах шийдвэр гаргав. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Саун, бассейн, фитнес, амралтын газруудтай Хариуцлагын гэрээ байгууллаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр уулзлаа. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр болов. Түүнчлэн зарим шаардлагатай өөрчлөлтийг гэрээний хавсралтаар тусгасан юм. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгамдаж байгаа асуудлынхаа талаар Хотын даргад хэлсэн. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар үйл ажиллаа явуулдаг амралт, жуулчны газрууд үйл ажиллагаа явуулаагүй байсан ч газрын төлбөр төлдөг. Үйл ажиллагаа явуулахгүй хугацаанд энэ төлбөрөөс чөлөөлөх, эсвэл бууруулах боломжтой эсэхийг асуусан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Коронавирусийн халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж ажиллаж байгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байна. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ хэмээн ярилаа. Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Мөн гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг холбогдох албаныханд даалгасан юм. Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, үүнийг шуурхай шийдвэрлэх ямар боломж, бололцоо байгааг эрэлхийлж, нааштай байдлаар шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Хотын даргын хувьд аж ахуйн нэгжүүдээ бүх зүйл дээр дэмжин ажиллахаа илэрхийлж, хариуцлагын гэрээ зөвхөн хариуцлагын тухай ойлголт биш, ойлголцол, итгэлцэл юм гэдгийг дахин онцлов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн эрхийг сэргээнэ

Маргааш буюу долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхлэх Өршөөлийн тухай хуульд жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталжээ. Ингэхдээ эрх хасуулсан хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө байхаар тусгасан байна.

Нийслэлийн нутгийн захиргаанаас үзүүлж буй төрийн үйлчилгээг e-mongolia порталд нэвтрүүллээ

2018 онд Цахим шилжилт төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэн Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү ажил нь Монгол улсад сайн жишээ болж цахимаар 2018 оны 11 сараас 2020 оны 12 сарын хугацаанд 43391 үйлчилгээг цахимаар болон оператораар үзүүлсэн байна. Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn портал сайн жишээ болсон туршлага дээр тулгуурлан Монгол улсын цахим бодлогын дэд хороо emongolia.mn системийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 90 дүгээр тогтоол болон Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар Албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталаар үзүүлж буй Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний https://e-mongolia.mn/ системд шилжүүлсэн. Мөн 2020 оны 12 сард Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран нэмэлтээр 8 байгууллагын 20 үйлчилгээг https://e-mongolia.mn/ системд цахим хэлбэрт шилжүүлэн 2021 оны 5 дугаарт сард багтааж хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр 20 үйлчилгээ нь Аж ахуй нэгж байгууллагын авдаг эрэлт өндөртэй үйлчилгээнүүд юм. 8 байгууллагын 20 үйлчилгээ № Хариуцагч төрийн байгууллага Төрийн үйлчилгээний нэр, төрөл 1 НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР - 2 1 Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх 2 Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх 2 НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР - 5 3 Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 4 Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл 5 Авто тээврийн хэрэгсэл түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 6 Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ 7 Сурагчийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ 3 АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ 8 Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ 4 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР - 1 9 Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ 5 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР - 1 10 Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ 6 НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР - 1 11 Хяналтын камерын тодорхойлолт гаргах 7 ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР - 1 12 Галын аюулгүй байдлын дүгнэлт 8 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР - 8 13 Эмнэлэгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах 14 Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах 15 Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах 16 Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох 17 Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах) 18 Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах) 19 Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах) 20 Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна

​ Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо. Тодруулбал, 5 шар-Драгон авто вокзал, Буянт-Ухаа нисэх буудал, Төмөр замын төв вокзал, Дүнжингарав худалдааны төвөөс Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалТөмөр замын төв вокзал чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явах бэлтгэл ажлыг хангаад байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.