Хэрэглээний бараа, үйлчилгээний үнээнэоны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 6.2, өмнөх оны эцсийнхээс 6.3, өмнөх сарынхаас 0.7 хувиарнэмэгдэв. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.4,согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.8 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.4, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.1, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5,(цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4.5, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувиар өссөн ньнөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэөнгөрсөн5 дугаар сард өмнөх оны эцсийнхээс 6.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.6, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.3, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувиар өссөн нь нөлөөлсөн аж. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.8 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.5, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээнэг хувиарөссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Ням гарагт нээлтээ хийх Хөшигийн хөндийн нисэх буудал 11 авиа компанитай хамтран ажиллана
2021-07-02 09:57:22 Нийтлэгдсэн: НийгэмЯпон Улсын Засгийн газрын санхүүжилтээр (иений хөнгөлөлттэй зээл) барьж байгуулсан Чингис хаан Олон улсын нисэх буудал 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр ашиглалтад орж, нээлтийн ажиллагаагаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны нислэгийг Улаанбаатар-Токиогийн чиглэлд МИАТ ХК үйлдэх юм. Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсноос хойш Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж ирсэн билээ. Гэсэн хэдий ч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж нислэг хойшлох, саатах, цуцлах асуудал байнга гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн, Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэншинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт барьж байгуулсан. Япон Улсын Засгийн газар нь энэхүү бүтээн байгуулалтын төслөөс гадна ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны төслөөр нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, нислэгийн зурвасын ашиглалт засвар үйлчилгээ, шатахуун хангамжийн ашиглалт засвар үйлчилгээ, үнэ тариф тогтоох болон түрээсийн менежмент, зорчигчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт зэрэг Японы холбогдох байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр All Japan хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн. ЖАЙКА-аас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт ХХК Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулан менежментийг хийх болсон. Шинэ нисэх буудал нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ аялал жуулчлал, ачаа тээвэр, нисэх буудал орчмын хөгжил зэрэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжЯпоны ЭСЯ-наас мэдээллээ. Шинэ нисэх буудлын товч танилцуулга: Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянга иен Төсөл хэрэгжсэн хугацаа: 2003.06(эхлэлт) 2020.07(дуусалт) Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой) Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас Перрон: 104,200 м2 Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд Төслийн зөвлөх: Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК түншлэл Ерөнхий гүйцэтгэгч: Мицүбиши ХК-Чиёода ХК түншлэл Нислэг үйлдэх авиа компаниуд: MИАТ ТӨХК Aero Mongolia Hunnu Air Eznis Airways LLC Air China Aeroflot Turkish Airlines Korean Air Asiana Airlines Air Busan SCAT Airlines Angara Airlines.
"Наймдугаар сарын 31-н хүртэл хязгаарлалтад байгаа 10 төрлийн үйл ажиллагааг нээх эсэхийг шат дараатай шийднэ"
2021-07-02 09:52:48 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд мөрдөх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Энэ хугацаанд 18 салбар чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх эсэхийгУОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахадГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасныг хатуу хөл хорио тогтоож, ААН-үүдийг хаасан хэвээр байна гэх буруу ойлголт үүсжээ. 2020 оны өдийд бид хэвийн амьдралаар амьдарч байхад ч Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэрэгжиж байсан. Манайд бизнес, нийгмийн нийт 89 төрлийн үйл ажиллагаа бий. Үүнээс 10 орчим төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Засгийн газрын зүгээс аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмээбаримталж, эдийн засгаа нээлттэй байлгах бодлого баримталж буй. Өнөөдрийн байдлаар 79 төрлийн үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байгаа. Харин үлдсэн 10-аад төрлийн үйл ажиллагааг УОК-ын 41 дүгээр журмаар хэрхэн шат дараатай нээхийг шийднэ. Өөрөөр хэлбэл,өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтхаалттай байгаа 10 төрлийн үйл ажиллагааг наймдугаар сарын 31-н хүртэл тас хорьж, хязгаарлана гэсэн үг бишгэдгийг онцолмоор байна. Долдугаар сарын 4-нд амралтын газар, фитнесс, саун зэрэг үйл ажиллагааг хязгаарласан хугацаа дуусна. Тиймээс долдугаар сарын 4-нөөс хаалттай байгаа салбаруудаас нээх эсэх асуудлыг шийднэ. ЭМЯ-наас амралтын газруудыг нээх санал оруулж ирсэн. Үүнийг НОК болон орон нутгийн Засаг дарга зэрэг шат шатны хүмүүсээс саналыг аваад тухайн үед шийдэх юм гэв.
Малчид, иргэдийн анхааралд:Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07дугаарсарын02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд 712 орон сууц барина
2021-07-02 09:33:21 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулсан юм. Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилттой. Энэ орон сууцууд нь эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын нөхцөлд тохирсон дизайнтай байна. Мөн халаалт, цэвэр болон бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх, оршин суугчдад амьдралын шинэ стандарт, хэв маяг, тав тухыг олгох зорилготой юм. Төслийн хүрээнд барих 712 орон сууцны 80 хүртэл хувь буюу 570 орон сууцыг түрээслээд өмчлөх, 20 хувь буюу 142 орон сууцыг түрээслэхээр төлөвлөжээ. Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулна Мөн Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох, түүнд мөрдөх журмыг шинэчлэх тухай хэлэлцлээ. Налайх дүүргийн ЗДТГ-аас агаарын чанарыг сайжруулах бүсэд орох хүсэлт гаргажээ. Учир нь агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр тус дүүргийн нэгдүгээр хороонд РМ2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байсан нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Иймээс Налайх дүүргийг 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулахаар урьдчилсан судалгаа хийсэн байна. Налайх дүүргийн найман хороонд нийт 10295 өрх байдаг. Дээрх өрхийн 70 хувь буюу 7226 нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан түлшний үйлдвэр тус дүүрэгт ашиглалтад орсон. Үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдах юм. Ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх санал гаргалаа Ойн сан бүхий газар болон голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглалтын одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхан танилцууллаа. Манай улс 1956 оноос ойн сангийн тооллогыг хийж эхэлсэн бөгөөд 2005 оноос хиймэл дагуулын мэдээг ашиглаж эхэлсэн. Мөн голын онцгой хамгаалалтын бүсэд 6978 нэгж талбар байна. Тодруулбал, мэдээллийн санд бүртгэлтэй 6135, зөвшөөрөлгүй 843 нэгж талбар байгаа юм. Иймээс ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ажиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгох, нөхөх олговортойгоор чөлөөлөх, дахин газар олгохгүй байх, холбогдох хууль, журмын дагуу шат дараатай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах санал гаргаж байлаа. Түүх, соёлын дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтооно Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох тухай танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамгаалалтын бүс тогтоолгох Их тэнгэрийн амны хадны зураг, Гачууртын амны хадны зураг, Туулын хар түнийн ордны туурь, Ар гүнтийн дөрвөлжин булш, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын газар дээр нь очин ажиллаж, хээрийн судалгааны ажил зохион байгуулжээ. Мөн хамгаалалтын бүс тогтоолгох цэг, газрын талбайн хэмжээг гаргасан байна. Ийн таван байршилд газрын кадастрын зураг хийлгэж, хамгаалалтын бүс тогтоолгох газрын хэмжээг гаргажээ. Түүнчлэн Туулын хар түнийн ордны туурь, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд мэргэжлийн байгууллагууд малтлага, судалгааны ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн Их тэнгэрийн амны хадны зураг, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд тохижилтын зураг, төсвийн ажлыг гүйцэтгүүлж байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй