Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлж, зөвшөөрөлгүй объектуудыг буулгаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. -Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим байршил дахь зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү? -Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах тухай 2021 оны А/250 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 34, 38 дугаар хорооны зарим байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил хийсэн. 34 дүгээр хорооны хувьд Орбитын тойрог орчмын нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан Түргэн үйлчилгээний цэг болон контейнер, төмөр чингэлгүүдийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөллөө. Мөн 38 дугаар хорооны Залуус хотхоны гадна талбайн хуучны объектуудыг буулгалаа. -Газар чөлөөлсний дараа тухайн газарт тохижилтын ажил хийх үү? -Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хотхонд 1300 орчим өрхийн 5000 гаруй оршин суугч амьдардаг. Оршин суугчид автомашины зогсоол, гарц нээх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. Оршин суугчид ганцхан гарцаар орж, гардаг байсан юм. Зөвшөөрөлгүй объектуудыг чөлөөлснөөр 1400 ам метр талбайд 40-50 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцсон юм. Энэ үеэр коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцлээ. Тэрбээр нөхцөл байдал хүнд байгааг хэлээд, эмнэлэгт 6585, гэрээр 23684, тусгаарлах байранд 481 иргэн эмчлүүлж байгааг танилцуулав. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгааг хэлсэн юм. Үндсэн болон коронавирусийн эмчилгээ, үйлчилгээнд ажиллаж байгаа эмч, ажилтнууд туйлдах, халдвар авах, ажлаасаа халшрах, гарах болсон байна. Иймд эмнэлгийн ажилтнуудыг ээлж дараагаар амраах, хүний нөөцөө сэлбэх шаардлагатай байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлж байлаа. Түүнчлэн ойрын өдрүүдэд бороо хур их орж байгаа. Иймээс үер, усны аюулаас сэргийлэх талаар анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан завьт эргүүлийнхэн өдөр тутам үүрэг гүйцэтгэж, зургаан хүний амь авраад байгааг хэлэв. Мөн бороо их орж байгаатай холбоотойгоор Туул голын усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг сануулсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнсний дэмжлэг үзүүллээ

Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авч байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавирусийн халдвар авсан, олон хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллагын 232 эмч, ажилтандөнөөдөрхүнсний дэмжлэг болон ариун цэврийн багцыг байгууллагаар нь дамжуулан олголоо. Энэхүү дэмжлэгийг үзүүлэх хүсэлтийг НЗДТГ-аас МУЗН-т хүргүүлж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Замын-Үүд дэх ачаа тээврийн хөлс ТАВ дахин өсжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт Хаяг шошго ба Зөгийн балны хяналт шалгалт Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт Эмийн сангийн шалгалт Шатахууны шалгалт Лифт Тендерийн гомдол Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулж байна. -ТЕНДЕР 2021 оны эхний улирлын байдлаар ирүүлсэн нийт 176 гомдлын 78 нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ ТБОНӨХБАҮХАТ хууль зөрчсөн, 4 нь ТБОНӨХБАҮХАТ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, 17 нь тендерийн оролцогч биш, 36 нь тендерт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, 11 нь тендерийн нээлт хийсэн, 1 нь гомдлоо буцаан татсан, 4 нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, 6 нь гомдлоо дахин гаргасан, 7 нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлт, 12 нь хянагдаж байна. -АЧАА ТЭЭВЭР 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээвэр гүйцэтгэсэн 9 иргэн, 1 аж эрхлэгчдийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу нийт хууль бус орлого болох 243,000,000 төгрөгийг хурааж, 3,000,000 төгрөгийн торгуулийг оногдуулах шийдвэрийг гаргалаа. -ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД БУЮУ ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 1996-1999 онуудад Төв Ази, Монгол даатгал, Ард, Национал коммерц, Монгол бизнес, Монгол бизнес банкны 102-р салбар зэрэг банкууд дампуурахад тэдгээр банкуудад байршиж байсан үнэт цаасны зах зээлд оролцогч 77,628 харилцагчийн 730,351,767.61 төгрөгийн хувьцааны мөнгө, Монголын хөрөнгийн бирж ХК-аар дамжуулан тараалгахаар гэрээ байгуулсан хувьцаат компаниудын ногдол ашиг, ногдол хувийн тараагдаагүй үлдэгдэл болох 149,945 харилцагчийн 305,482,197.79 төгрөг, нийт 227,573 харилцагчийн 1,035,833,965.4 төгрөг эрсдэлд орсон байна. Уг эрсдэлд орсон мөнгийг барагдуулах талаар Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамнаас шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 905,141,386 төгрөг шийдвэрлэгдэж, өнөөдрийн байдлаар эрсдэлд орсон дээрх хөрөнгөөс 130,692,579.40 төгрөг шийдвэрлэгдээгүй үлдэгдлийг ТУЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм. -ХАЯГ ШОШГО БА ЗӨГИЙН БАЛНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Зөрчил бүхий дотоодын үйлдвэрлэл эрхлэгч, сүлжээ дэлгүүрүүд, импортлогч аж ахуйн нэгжүүдэд хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгололтыг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлж ажиллах талаар зөрчил арилгуулах албан бичгийг хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож байна. -Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хиймэл бүтээгдэхүүнийг Зөгийн бал нэртэйгээр дотоодын зах зээлд нийлүүлж, худалдан борлуулж буй үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох, хуулийн хэрэгжилтийг хангуулахуулахаар ГБТ трейдинг /Газар шим/, Баясах фүүдс /Багро/, Дөрвөн өлзий /Видан/ ХХК-иудын үйл ажиллагаанд илэрсэн зөрчилд хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сая төгрөгийн торгуулийг ААН тус бүрт оногдуулсан. -ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН ЭРҮҮЛ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТ Нян судлал, эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх тухай MNS 6410:2018 стандартын дагуу авсан 80 арчдасны шинжилгээгээр 62 арчдасны дээжид 2 төрлийн нян 50 см2-д Enterbacter spp, Esherichia coli илэрсэн. Бусад 18 арчдасны дээжид нян илрээгүй. -ЭМИЙН САНГИЙН ШАЛГАЛТ Умифеновир 2020 он, 2021 оноос худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 6000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаагүй нь тогтоогдсон. Иймд иргэд, хэрэглэгчдэд үнэн зөв, бодит үнийн мэдээллээр хангах арга хэмжээг авлаа. -ШАТАХУУНЫ ШАЛГАЛТ Хэрэглэгчийн гомдлын дагуу Петростар компанийн агуулах, жижиглэнгээр худалдан борлуулж буй АИ98 автобензины чанарт хяналт шалгалт хийгдсэн. Шалгалтаар ШТС-ын дээжээс механик хольц илэрсэн, стандартын шаардлага хангаагүй дүгнэлтийг МХЕГ-аас гарлаа. Түүнчлэн хэрэглэгчийн гомдолтой холбогдуулан Агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалтыг газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч, жижиглэн худалдаагаар худалдан борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн хүрээнд зохион байгуулж байна. -ЛИФТНИЙ ЧАНАР СТАНДАРТЫН АСУУДЛААР Ажлын хэсгийн зүгээс Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн орон сууцанд чанар, аюулгүй байдлыг хангаагүй цахилгаан шатыг суурилуулж иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл учирч байна гэж үзсэн.

Долоодугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарь

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ сарын 4-ний өдөр нээх юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор долоодугаар сард хийх олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлсэн бөгөөд Монгол Улс энэ сараас агаарын хилээ нээж байна. Долоодугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь: Зорчигчдын анхааралд: Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй зорчигчид буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой. Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна. Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтой. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарна уу.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.