Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын газар болон БОАЖГ, Онги-Таац голын сав газрын захиргаа, холбогдох бусад байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг долоон суманд ажиллан, ашигт малтмал олборлосны улмаас эвдэгдэж орхигдсон газрын нөхцөл байдалтай танилцжээ. Тус аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдад нийт 54 цэгт 411 га газар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдэн орхигджээ. Уг газрыг дөрвөн жилийн хугацаанд нөхөн сэргээж дуусахаар төлөвлөөд байна.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2021-07-06 08:49:10 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр тус хууль болоод хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Нийслэлд хамгийн том тулгамдсан асуудал бол газар чөлөөлөлт. Энэ хуулиар газар чөлөөлөлт, түүний нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдэж, авто зам, шугам сүлжээний зохицуулалтыг яаж хийж байгаа вэ. Аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоог хэрхэн оруулсан бэ. Хуулийн төсөлд дүүрэг, хорооны үүрэг төдий л байхгүй, бүх зүйлийг нийслэлд төвлөрүүлсэн байна хэмээн асуулаа. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Газартай холбоотой зохицуулалт хуулийн төсөлд байгаа. Улаанбаатар хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй. Газар чөлөөлөлтөд мөнгө л асуудал болоод байгаа гэсэн бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Авто зам, шугам сүлжээтэй холбоотой асуудал Эрчим хүчний тухай хуулиар нэгдсэн системээр зохицуулагддаг учраас хэсэгчилсэн байдлаар асуудлыг тусгасан. Аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын болоод дотоодын хөрөнгийг босгож, тулгамдсан асуудлаа шийдэх бололцоог олгож байгаа. Дүүрэг, хорооны чиг үүрэгтэй холбоотой асуудлыг Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар маш тодорхой заасан гэв. УИХ-ын гишүүд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг маш чухал хууль болохыг онцлоод, дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ
2021-07-06 08:46:01 Нийтлэгдсэн: НийгэмУИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Түр хорооны гишүүд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл сонсож байгаад талархал илэрхийлж, энэ нь цаг үеэ олсон арга хэмжээ болохыг онцоллоо. Мөн тэрбээр Энэ хууль хотын хөгжлийг 2040, 2050 он хүртэл харж тодорхойлох суурь нөхцөлийг бий болгож байгаа хэмээсэн юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд нэг л удаа уг хуульд өөрчлөлт орсон. Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан байдаг. Иймээс нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал, зөвлөмж гарсаар байна. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дарханд энэ сарын 9-нөөс эхлэн зорчих хөдөлгөөнийг нээхээр болжээ
2021-07-06 08:40:20 Нийтлэгдсэн: НийгэмДархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хуралдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. 2021 оны 7-р сарын 9-ний өдрөөс эхлэн: Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр /12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө. Иргэд голын эрэг, амралтын газруудад агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө. Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй. Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана. Дээрх шийдвэрийг 7-р сарыг дуустал мөрдөнө. Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хяналтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр түргэвчилсэн шинжилгээг авах таван цэг ажиллана. ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг 7-р сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна. Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
Энэ жил хуучны, угсармал 35 орон сууцыг хөөсөнцрөөр дулаална
2021-07-06 08:23:40 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттайгаар тооцоо, судалгааг явуулсны үр дүнд өнөөдрийг хүртэл 128 барилгын гадна фасадыг дулаалжээ. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 35 блокыг дулаалах ажилд шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд цаг үеийн нөхцөл байдлын улмаас барилгын материалын үнэ огцом өсөж байгаатай холбоотойгоор шаардлагатай арга хэмжээ авах, төсөвт тодотгол хийлгэх утга бүхий хүсэлтүүдийг ирүүлсээр байгаа билээ. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор өчигдөр захиалагч БХБЯ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч Моксан ХХК, Батбүрдэл ХХК, зураг төсөв гүйцэтгэгч Гандирс Орд ХХК, Дулаалгын хөөсөн полистрол хавтан үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын төлөөллүүдтэй Хотын менежер Т.Гантөмөр уулзлаа. Төсвийн тодотгол хийж санхүүжилт буюу гэрээний үнийг нэмэх боломжгүйг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн бөгөөд өөрөөр буюу хөөсөнцөр дулаалгын зузааныг боломжит хэмжээнд багасгах, эсвэл нягтаршлыг бууруулах боломж зэргийг хэлэлцлээ. Хурлын төгсгөлд зураг төсөл гүйцэтгэгч Гандирс орд ХХК-ийг тодорхой чиглэлүүдээр судалгаа хийх, хөөсөнцрийн нягт бууруулсан тооцооллыг гаргаж Лхагва гарагт хийх хуралд танилцуулахыг үүрэг болголоо. Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй