Архангай аймагт өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 10-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох захирамж гарчээ

Архангай аймагт коронавируст халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул зургаадугаар сарын 28-ны 07:00 цагаас долдугаар сарын 10-н хүртэл аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Улаан түвшин-д шилжихээр болжээ. Энэ тухай аймгийн Засаг даргын захирамжидУлсын Онцгой комиссын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хурлын тэмдэглэл, Аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Улаан түвшин-д 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 07:00 цагаас 7 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд шилжүүлж, Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг агентлаг байгууллагын удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Улаан түвшин-д шилжсэн хугацаанд аймаг, сум хоорондын хяналтын постоор зөвшөөрөгдсөнөөс бусад хүн болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх зөвшөөрөгдсөн хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Улаан түвшин-д шилжсэн хугацаанд аймагт үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан, кафе, цайны газар, караоке, рашаан сувилал, амралт жуулчны баазын үйл ажиллагаа, зочид буудал, бялдаржуулах төв, фитнесс, нийтийн халуун ус, барааны зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан, маникюр, алжаал тайлах төв, таксины үйлчилгээг хориглож, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо. 4. Банк, хүнсний худалдаа эрхэлдэг газруудын ажиллах цагийн хуваарийг өдрийн 10:00 цагаас 18:00 цаг хүртэл тогтоов. 5. Иргэдийг эмийн сан, түлээ түлш, зөөврийн ус, хүнс худалдан авахад өрхөөс насанд хүрсэн нэг хүнийг хөдөлгөөнд оролцуулах бусад хөдөлгөөнийг хязгаарлаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг нийт иргэдэд уриалж байна. 6. Аймаг, сумаас хот хооронд болон аймаг сумын хооронд тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг зогсоож зөвхөн тусгай шаардлагын дагуу буяны ажил /нас барсны гэрчилгээ зөвхөн өөрийн эцэг, эх, төрсөн ах, дүү нараас 2-3 хүн оролцох/, Эрүүл мэндийн шалтгаан /А13/ маягттай, хүнсний ачаа татан авалт /3 тонноос дээш байгууллага аж ахуй гэрчилгээ, аймгийн төвөөс QR код авч хөдөлгөөнд оролцох, Шатахуун тээвэр /нийлүүлэх байгууллага аж ахуй нэгжийн гэрээг, албан бичгийн үндэслэн нэвтрүүлэх/ албан томилолттой /Тухайн байгууллагын томилолт, удирдамжийг үндэслэн/, мөн Улаанбаатар хот, гадны голомттой аймаг орон нутгийн иргэдээс бусад иргэдийг тусгай горимын дагуу, дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрөв. 7. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүн төвлөрсөн арга хэмжээ хурал, цуглаан, уулзалт, аливаа баяр ёслол тэмдэглэх, хурдан морь уралдуулах, баяр наадам хийх, сургалт зохион байгуулах соёл, урлагийн уралдаан тэмцээн, аялал, зугаалга хийх, байгууллага, хувь хүмүүсийн хооронд уулзалт төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг байгууллагын дарга удирдлагуудад, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 8. Эрчим хүч, дулаан, усаар хангах, барилга, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, Эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх, Прокурор, Өмгөөлөл, Нотариат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудыг тусгай горимоор ажиллуулах бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын 10 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгав. 9. Аймгийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн аж ахуй нэгж, байгууллагын ажилтан алба хаагчдыг тодорхой маршрутын дагуу тухайн байгууллагын үнэмлэх, эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтоор авто замын зорчих хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 10. Захирамжийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны багийн ахлагч, Боловсрол, соёл урлагийн газрын дарга (З.Мөнхтогтох), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол), Эрүүл мэндийн газрын дарга (Р.Гандиймаа), хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг болголоо. 11. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, амны хаалт зүүгээгүй, олон хүн төвлөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагууд, иргэдэд зохих хууль ёсны дагуу хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо. 12. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 06-р сарын 14-ний өдрийн 332 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцов. 13. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын шуурхай штабын дарга (В.Мөнхбат)-д даалгав гэсэн байна.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

​ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа. М.Оюунчимэг: Асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай УИХ-ын гишүүн М.ОюунчимэгНийслэлийн эрх зүй, эдийн засаг, татвартай холбоотой асуудлууд орхигдсоор ирсэн. 1994 онд нийслэлийн хүн ам 600 мянга байхад үйлчилж байсан хууль хүн ам хоёр дахин өссөн ч хэвээр байна. Улаанбаатар хотод түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай гэдгийг онцлоод Хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц гэдэг осолтой. Нэг газар осол гарвал нийслэл тэр чигээрээ зогсоно. Үүн дээр салбарын яамны байр суурийг хэрхэн тусгасан бэ хэмээн асуусан юм. ҮүндЗГХЭГ-ын дарга Ц.НямдоржНийслэлд холбогдох асуудлыг Эрчим хүчний яам хариуцна гэж байхгүй. Яам улсын хэмжээний асуудлыг хариуцна. Нийслэлийн усан хангамж, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг нийслэлд өөрт нь хүлээлгэхээс өөр аргагүй. Ус, дулаан, цахилгаан хангамж бол нийслэлийн амин чухал асуудал. Үүнийг нийслэл хариуцахгүй бол бүгдийг Эрчим хүчний яам хариуцаж чадахгүй хэмээн хариулсан бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарХэсэгчилсэн инженерийн хангамж, дулаан, ус, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагдаж байгаа. Мөн Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоотой бүх хүн, хүчний нөөц хотод төвлөрдөг. Засаг даргын зөвлөлийн хурлаар асуудлаа ярьж, тодорхой хэсгийг нийслэлийн төсөвт суулгаж, ажлуудаа хийж ирсэн. Үүн дээр буруу ойлголт байгаад байна гэв. Ц.Сандаг-Очир: Улсын төсөв харалгүйгээр тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:-Улаанбаатар хоттой холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгч, төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдэх боломжгүй. Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, аймгуудад үнэт цаас гаргах, концессын гэрээ хийх эрхийг олгосон нь зөв зүйтэй. Цаашид Улаанбаатар улсын төсөв харалгүйгээр байгаа өмчөө ашиглаж мөнгө босгох, тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ гэж харж байна. С.Одонтуяа: Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй УИХ-ын гишүүн С.ОдонтуяаЭнэ хууль 2008 оноос хойш яригдаж байгаа. Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй. Иймээс хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна гэв. Мөн тэрбээр хот төлөвлөлтийн хариуцлагыг хүлээх механизм хэрхэн хуульд туссан талаар асуухадНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарУлаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан. Үүнийг цэгцлэх гэж эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй байна. Хотод бүтцийн асуудал яригдана. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор хот төлөвлөлтийн талаар шийдвэр гаргасан бол хэн ч өөрчилдөггүй, зөрчдөггүй байх зохицуулалтыг оруулах гэж байна. Тэгж байж хотын нэгдсэн стандарт, төлөвлөлт явна. Хот төлөвлөлтөд онцгой анхаарна. Хууль батлагдвал хотод байх ёстой стандарт, хэм хэмжээг тогтооно хэмээн хариуллаа. Б.Саранчимэг: Ажлын хэсэгт орох саналтай байна УИХ-ын гишүүн Б.СаранчимэгМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тус хуулийн төслийг хэлэлцэх явцад онцгой анхаарч, ажлын хэсэгт орох саналтай байна. 2020 оны хүн амын тооллогоор Улаанбаатар хотын хүн ам 1.539.810 байсан. Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод их байна. Тэр дундаа Баянзүрх дүүргийн хүн ам сүүлийн 10 жилд 130 хувиар нэмэгдэж, 361.700 болж, хамгийн их хүн амтай дүүрэг болсон хэмээгээд Хотын төвлөрлийг сааруулахад хуулийн төсөлд ямар бодит арга хэмжээ тусгасан бэ. Хуулийн төсөлд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар тусгажээ. Иргэдийг ямар хөшүүрэг, нөхцөлөөр тэнд суурьших зохицуулалт хийсэн бэ гэдгийг асуусан юм. Т.Доржханд: Өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыгхуульдтусгаарай УИХ-ын гишүүнТ.Доржханд:-Тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хотынхоо асуудлыг ярьж байгаа тул ямар агуулгаар хотоо хөгжүүлэххэрэгтэйвэ гэдэг дээр товчхон санал хэлмээр байна.Өндөр барилгатай, дээр нь камер өлгөчихсөн, иргэдээ хянадаг биш, эсрэгээрээиргэд нь гудамжаа дүүргэж байдаг, өндөр биш, илүү их тархсан бүтэцтэй хотболаз жаргалтай, хамгийн сайхан үзүүлэлттэй хот гэх судалгаанууд дэлхий нийтээр байна. Иймд бид ч энэ жишгийг дагах нь зүйтэй. Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам тал нутагтай боловч ганц асуудал нь дэд бүтэц. Үүнтэй холбоотойгоор инженерүүдийн зүгээс байнга тавьж буй зүйл нь Улаанбаатар хотыннягтаршилихтэй газар өндөр байшин битгийбариулаач ээ, шуудхориглооч ээ гэж байгаа. Энэ зохицуулалтыгхуульдаатусгамаар байна. Ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн талбайгаас бусад газарт хотоотэлье. Тэлэхдээ дэд бүтцийг нь л оруулна. Цэвэр, бохир ус, зам талбайг нь л оруулдаг олон улсын жишиг байна. Олон улсын жишиг шиг санхүүгийн механизмрууорж, хотоо тэлэх, дагуул хот бий болговол боломж нь бий. Хотын төвдөө,нягтаршилихтэй газар өндөр байшин барихгүй, зөвхөн ногоон байгууламж байгуулах хэрэгтэй. Мөн жуулчдад түүхээ зарахын тулд өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыгхуульдтусгаарай. Ж.Чинбүрэн: Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй УИХ-ын гишүүнЖ.Чинбүрэн:-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг тусхуульдтусгах хэрэгтэй. Мөн аккумлятор, автомашины тос,маслосолихтой холбоотой хөрсний бохирдолд анхаарах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт Да хүрээ зах байдаг бөгөөд эргэн тойронд нь аж ахуй нэгжүүд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс үүнд стандарт тогтоох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хүндметаллаасшууд хамааралтай хорт хавдрын өвчлөл их байдаг. Тиймээс хөрсний бохирдолтой холбоотойстандартчилал, заалтыг харах хэрэгтэй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Цахилгаан хэрэглэгчийн кодоо хэрхэн мэдэх вэ

Цахилгаан хэрэглэгчийн долоон оронтой кодоо хаанаас мэдэх боломжтой талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас дараах мэдээллийг өглөө. Иргэн та хэрэглэгчийн код болох долоон оронтой тоогоо мэдэхийг хүсвэл: 70047004 дугаарт холбогдох Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудасны зурвас хэсэг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дэвтэр Таны утсанд зурвасаар илгээсэн төлбөрийн мэдээлэл эсвэл төлбөр төлсөн баримтаасаа харах боломжтой.

Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Соёлын яамны дэд сайдМ.Батбаяр, Үндэснийурлагийних театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэлболон НЗДТГ-ынНийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар оролцов. Наадмын комиссоосТулгартөрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баярнаадмыгцаг үеийн нөхцөл байдлаасшалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна хэмээн мэдэгдэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан бүтэн жил үргэлжлэх 45 арга хэмжээний 10 тэрбум төгрөгийн төсвийг Үндэсний их баяр наадмын төсөвтэй хольж, хутган, андуурч байгаа асуудлыг залруулах хэрэгтэй хэмээнНЗДТГ-ынНийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хэллээ. Өмнөх жилүүдийн наадмын төсөв 2.8-аас гурван тэрбум төгрөгийн хооронд байсан. Энэ жил ч тус төсвөөс хэтрүүлэхгүй цахим наадмыг хийнэ хэмээн Соёлын дэд сайд М.Батбаяр мэдэгдсэн юм. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулиар заагдсан хугацаанд арга хэмжээг зохион байгуулах аж. Наадмын комиссын зүгээс Ардын хувьсгалын 100 жилд зориулсан бүтэн жилийн арга хэмжээний төсөв болоод Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх төсвийг салгаж ойлгохыг хэвлэлмэдээллийнбайгууллагууд болон ард иргэдээс хүслээ. Наадамд оролцох оролцогчдыг вакцины хоёрдугаар тунд бүрэн хамруулсан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухайбүрднь хийх, оролцогчдод хэрэгтэй амин дэм, витаминаар хангаж ажиллана хэмээлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Х.Нямбаатар: Хууль батлагдсанаар хотын санхүү, эдийн засгийн боломжууд нэмэгдэнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүний дараа тэрбээр хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр 1994 онд анх батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн турш Улаанбаатар хотын аж амьдралыг зохицуулж ирсэн. Тухайн үед Монгол Улсын нийслэл 500 орчим мянган хүн амтай байсан бол өнөөдөр 1.5 сая хүн амтай, өнөр өтгөн, том хот болж өргөжин тэлсэн. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр нийслэл хотод олон тулгамдсан асуудлууд үүссэн. Энэ нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүрэлдсэн байна. Эдгээр тулгамдаж буй асуудлыг яг өнөөдрийн эрх зүйн түвшинд зохицуулах, өөрөөр хэлбэл хот өөрийнхөө санхүү, эрх зүйн боломжит байдлуудад тулгуурлан зохицуулах боломж хязгаарлагдмал байгаа гэдгийг судлаачид олон талаас нь дүгнэсэн. 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй уялдуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр Улсын Их хурлын даргад өргөн барилаа. Улаанбаатар хотын олон асуудлыг Засгийн газар, нийслэл хамтран шийдэх шаардлага гарч ирж байна. Тухайлбал, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, Сэлбэ гол, Дунд гол, Туул голын ай савыг хамгаалах, дархан цаазат Богд хан уулынхаа экосистемийг хадгалж, хамгаалах гэх мэтээр тулгамдсан асуудлуудыг цогц шийдэх хэрэгтэй байна. Иймд эрх зүй, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар, нийслэлтэй хамтран боловсруулж, ийнхүү өргөн барилаа гэлээ. Мөн тус хууль маань Их хурлаар хэлэлцэгдэн, батлагдвал нийслэл цаашид санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжууд нь нээгдэнэ. Нийслэлийн санхүү, эдийн засгийн боломжууд нэмэгдэхийн хэрээр хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх олон боломжууд бий болно. Мөн энэ хуулийн төслийн нэг онцлог нь зарим төрлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор татваргүй бүсүүдийг бий болгох зорилтуудыг тавьж байгаа юм. Зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бүсүүдийг бий болгох, инновацын төвүүдийг бий болгох, цаашлаад IT-д суурилсан үйлдвэрлэлийг бий болгох эдийн засгийн хөшүүргүүдийг тус хуулийн төслөөрөө дурдаж, зохицуулалтуудыг хийхийг зорьж ажиллаж байна. Одоо хуулиа хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсэг байгуулах, дараагийн их хурлын процесс үлдэж байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.