Явуулын амбулаторийн үйлчилгээг 38 автобусаар үзүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөрболлоо. Хурлын эхэндНЗДТГ-ынХяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаөнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн 12 үүрэг, даалгаврын биелэлт 87.5 хувьтай хэрэгжиж байгааг танилцуулсан юм. Тухайлбал, коронавируст халдварын тархалтыг бууруулах үүднээс иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн билээ.Тус ажлын хүрээндзургадугаарсарын 15-24-ний хооронд давхардсан тоогоор 17.443объектыгхамруулан шалгаснаас 5155 зөрчлийг илрүүлсэн байна. Нийт зөрчлийн 65.7 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч ажиллажээ.Түүнчлэн Шарилжгүй Улаанбаатар-6 аяны хүрээнд нийт 4.465.510 ам метр талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв. Мөн нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 улиасанд үр хөврөлийг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 тариа хийгээд байна. Тус тарилгыг хийснээр эмулиасныунгиралэхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурах юм. Нийслэлийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайсхашлагынзасварын ажлыг тогтмол хийх, аюулгүй ажиллагаагхангах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгвэл нийт 20 гудамж, замд 289.000 метр урт ан цав, заадас засварлах ажил хийж гүйцэтгэн, төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Авто замын нүхэн эвдрэлийгасфальт-бетонхольцоор засварлах ажил 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржкоронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаар тайлагнав. Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулынамбулаторийнүйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 6369 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 41.4 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй аж. Өнөөдрөөс эхлэн 12-оосдээш насны хүүхдүүдФайзервакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг захиргааны шинэ байранд яаралтай тусламжийн түр төвийг байгуулсан. Эхнийээлжид145 орыг тоноглон дэлгэсэн бөгөөд иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Түүнчлэн дахин 140 орыг доод давхарт нь дэлгэх боломжтой хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтанилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчД.Сумъяабазаркоронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх,хэрэгжилтэдхяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуй нэгжүүдтэй байгуулж буй Хариуцлыггэрээ-ний хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн дүүрэг, хороодын Засаг дарга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад цар тахлыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах эмч, сувилагч нарын бүртгэл, судалгаа гаргаж, ажиллах хүчний нөөц, санхүүгийн тооцоог гарган ажиллахыгүүрэгдсэн юм. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг харьяа байгууллагуудад чиглэл болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжилнө

​ Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх ёслолыг энэ сарын 28-нд 20 дахь жилдээ зохион байгуулна. Цар тахлын эрсдэлээс сэргийлэх үүднээс ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолыг Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз маргааш 11.20 цагаас шууд дамжуулах юм. ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. Өнгөрсөн онд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98 мянган буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлсэн байна. Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 43.6 хувиар нэмэгдэв

​ Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлэнэоны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (43.6хувь) их наяд төгрөгөөрнэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.8 (50.1хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 511.1 (41.4хувь) тэрбум төгрөгөөрнэмэгдсэн нь нөлөөлжээ.Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 60.6 (10.8хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 7.9 (14.4хувь) тэрбум төгрөгөөрнэмэгдсэн аж. Нийт үйлдвэрлэлөнгөрсөн5 дугаар сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 40.1 (2.7хувь) тэрбум төгрөгөөрнэмэгдэхэдболовсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 84.5 (25.9хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлэнэоны 5 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээрнэгих наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 185.2 (22.1хувь) тэрбум төгрөгөөрнэмэгдэхэдгазрын тос олборлолт 69.2 (6.3 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 152.9 (24.2хувь) тэрбум төгрөгөөрнэмэгдсэннь нөлөөлөв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2021 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр алт, зэсийн баяжмал, металл агуулгаараа, хайлуур жонш, хүрэн нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс,газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 6.1 хувиас 3.2 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс 99хувь, шохой, гурил, самнасан ноолуур, шингэн сүү, нүүрметал бэлдэц, согтууруулах ундаа, цемент, нүүрсэн шахмал түлш, малын мах, баяжуулсан нүүрс, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 хувиас 4.2 дахиннэмэгджээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, спирт, амны хаалт, гар ариутгагч, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7-76.3 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2021 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 (70.3хувь) их наяд төгрөгөөрнэмэгдлээ.Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 3.5 (2.0 дахин) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (2.0 дахин) их наяд төгрөгөөрнэмэгдэхэдметаллын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 2.2 (1.9 дахин) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.1 (2.5 дахин) их наяд, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 279.4 (5.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 6.5 их наяд төгрөг буюу 65.5 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 5.9 их наяд төгрөг буюу 90.7 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 64.7 хувийг металлын хүдэр олборлолтын, 27.3 хувийг нүүрс олборлолтын,6.2 хувийг газрын тос олборлолтынсалбарын бүтээгдэхүүн, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлжээ.

Шатахуун тээвэрлэж яваад унасан галт тэргийг босгож, төмөр замын хөдөлгөөнийг нээжээ

Орхон аймаг руу шатахуун тээвэрлэж яваад замын хажуу руу унасан зургаан вагоныг босгож, эвдэрсэн төмөр замыг засварлан хөдөлгөөнийг хэвийн болгожээ. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газарт энэ сарын 22-ны өдөрусархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдан, замд гэмтэл гарсны улмаасшатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагонууд төмөр замаас гарсан юм. Ачааны галт тэрэгний 8 вагон замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байсан тул түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнууд ажиллаж байна. Зургаадугаар 26-ны 06:00 цагийн байдлаар 6 вагоныг босгож, түлш /360 тн/-ийг юүлж дуусгасан бөгөөд 1 вагон техникийн тос /60 тн/-ыг мөн өдрийн 16:10 цагт юүлэн авч 19:10 цагт вагоныг татан босгосон бөгөөд татан босгосон вагонуудыг Салхит өртөөнд хүргэжээ. Эвдэрсэн төмөр замыг сэргээн босгож Галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн болгосон гэдгийгОБЕГ-аас мэдээллээ.

“E-Mongolia” хотын төвийн хороодод ажиллаж байна

E-Mongolia иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойр хүргэх үүднээс 2021 оны зургаадугаар сарын 10-аас долоодугаар сарын 2-ны өдрийг хүртэл явуулын автобус ажиллуулж байна. Тодруулбал, 2021 оны 06 дугаар сарын 10-25-ны хооронд Улаанбаатар хотын алслагдсан 36 хороонд ажилласан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 28-аас долоодугаар сарын 02-ны өдрүүдэд хот төвийн хороодод ажиллана. Тухайлбал, өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны 09.00-16.00 цагийн хороонд Баянгол дүүргийн 3, 11, 13 дугаар хороодод ажиллана. Өнгөрсөн хугацаанд алслагдсан хороодод нийт 2375 иргэнд E-mongolia-д хэрхэн бүртгүүлэх, үйлчилгээ хэрхэн авах, бүртгэлээ хэрхэн сэргээх, аж ахуй нэгж байгууллага хэрхэн үйлчилгээ авах, тоон гарын үсгээр хэрхэн нэвтрэх, үйлчилгээ авах чиглэлээр иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэн ажиллав. Мөн иргэд вакцины гэрчилгээг E-Mongolia-с ихэвчлэн авч байна. ВИДЕО:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.