Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхээр төсөвлөсөн зардлаа ковидын эсрэг зарцуулна
2021-06-29 09:44:46 Нийтлэгдсэн: НийгэмӨвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж мэдэгдлээ. Тэрбээр эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтой гэв. Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буй. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллана гэжӨвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
2021-06-28 22:25:07 Нийтлэгдсэн: НийгэмHerbalife Nutrition компанийн Дэлхий даяарх шим тэжээлийн бүтээгдэхүүний сургалт хариуцсан захирал, гоо зүйч Лаура Шейкон Гарбатогийн зөвлөгөөг хүргэж байна. Өвчний дэгдэлт болон коронавирусийн тархалтыг буруулахад үр дүнтэй байгаа тул энэ цаг үед бид бүгд амны хаалт зүүхийн ач холбогдлыг сайтар мэдэрч байна. Гэсэн ч амны хаалт зүүсэн газраар арьс тань цочрох зэрэг сөрөг талууд ч ажиглагдаж байж болох юм. Бидний олонх нь арьсны хуурайшилт, цочрол эсвэл бүр арьсны идээт үрэвсэл гарах асуудалтай тулгараад байна. Нэгэнт маск зүүх шаардлагатай болсон тул арьсны дээрх асуудлаа хэрхэн шийдэж болох вэ? Арьсаа арчилж, гэрийн аргаар хэрхэн маск бэлдэж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Маскаа зөв сонгох Өнгө, загвар гээд төрөл бүрийн маскны сонголт бий. Гэсэн ч өөрт хамгийн тухтай, танд яг тохирсон, агаар нэвтрүүлдэг материалаар хийсэн маск сонгохоо мартуузай. Бүх материалыг ижил гэж бодож болохгүй бөгөөд полиэстр, синтетик материал нь зарим тохиолдолд хөлсийг гадагшлуулахгүй арьсны цочрол үүсгэн, идээт үрэвсэл гарахад хүргэдэг. Маскны материал ямар байх нь маш их нөлөөтэй ба ялангуяа таны арьсан дээр юм их гардаг бол энэ нь тун ч чухал асуудал юм. Хөвөн даавуугаар хийсэн маск нь хөлсийг шингээж, арьсанд амьсгалах боломж олгодог. Мөн нян, бактераас зайлсхийхийн тулд маскаа дахин бүү ашиглаарай. Батга гарах, арьсны улайлт үүсэхээс сэргийлэхийн тулд бүхий л өдрийн турш маскаа тогтмол цагт солих эсвэл угааж зүүгээрэй. Маск зүүхийн өмнө арьсаа бэлдэх Та маск зүүхээсээ өмнө нүүрний чийгшүүлэгч түрхээрэй. Арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээгээрээ танигдсан алтан товч, зуун наст зэрэг орцтой бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Чийгшил сайн өгөх нь арьсыг цочрохоос урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Арьсны нүх сүвийг бөглөж болох учир хүнд будалтаас зайлсхийгээрэй. Хэрэв та нүүр будалт хийх бол арьсан дээрх илүүдэл тосыг шингээдэг титаны давхар исэл зэрэг найрлагатай эрдэс бодист суурилсан бүтээгдэхүүн ашиглах нь тохиромжтой. Маск зүүсний дараа арьсаа арчлах Та өдөржин маск зүүсэн бол арьсаа сульфатгүй, чийгшүүлэгч бүтээгдэхүүнээр арчлах нь тохиромжтой. Сульфат нь дээд эпидермисийн липидийн бүтцийг өөрчилдөг хүчтэй бодис бөгөөд арьсыг тань цочроодог. Маскаа авсны дараагаар арьсан дээрх тоос шороо, илүүдэл тослогийг арилгахын тулд чийгшүүлэх үйлчилгээтэй зөөлөн цэвэрлэгчээр нүүрээ угаагаарай. Таны арьсыг цочроож, чийгшлийг алдагдуулах учраас халуун усаар нүүрээ угаах хэрэггүй. Таны арьс аль хэдийн эмзэг болсон байгаа тул бүлээн усаар нүүрээ угааснаар нэмж цочроохоос сэргийлж чадна. Төгсгөлд нь таны арьсыг сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй антиоксидант, эфирийн тос агуулсан чийгшүүлэгч тос түрхээрэй. Хэрэв таны арьс хэт хуурайшиж, цочрох эсвэл загатнах шинж тэмдэг илэрч байгаа бол та дараах чийгшүүлэгч маскыг хийгээд туршиж болох юм. Энэ маскыг хийхэд энгийн 3 орц хэрэгтэй. -3 хоолны халбага овьёос -2 хоолны халбага Herbal Aloe зөөлрүүлэгч гель -1 хоолны халбага зөгийн бал Маск хийх заавар: Овьёос дээрээ 2 хоолны халбага ус нэмж, богино долгионы зууханд 20-30 секунд болгоно. Үүний дараа 2 хоолны халбага Herbal Aloe зөөлрүүлэгч гель болон 1 хоолны халбага зөгийн балаа халуун овьёосон дээрээ нэмнэ. Овьёосоо хөргөөд нүүрэндээ түрхэх бөгөөд нүүрний тусгай түрхэгчээр түрхвэл илүү сайн. Маскаа 15-20 минутын турш арьсан дээрээ байлгана. Овьёос болон зөгийн бал нь арьсыг сайн чийгшүүлдэг ба Herbal Aloe зөөлрүүлэгч гель нь арьсыг нөхөн сэргээх найрлагатай. Эцэст нь бүлээн ус ба сульфатгүй зөөлөн цэвэрлэгч ашиглан нүүрээ сайтар угаана. Маск зүүх нь бага зэрэг тааламжгүй байж болох ч энэ нь таны болон бусдын эрүүл мэндэд хэчнээн чухал болохыг дурдахгүй өнгөрч болохгүй. Хэрэв яг одоо таны арьс цочирсон байгаа бол дээрх энгийн зөвлөмжийг дагаснаар нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой шүү. Түүнчлэн таны нүүр, биендээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь таны арьсны өнгө төрх, эрүүл байдалд маш их нөлөөлдгийг санаж орц, найрлагаараа үр дүнгээ өгч чадах зөөлөн бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе.й
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ
2021-06-28 18:01:34 Нийтлэгдсэн: НийгэмУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ё.Баатарбилэг: Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон маш сайн ажиллаж байна УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Д.Сумъяабазар дарга уг хуулийн төслийг нэлээн шуурхай оруулж ирлээ. Хуулийн хэлэлцүүлэг дээр гишүүдээс гарсан санал, зөвлөмжүүдийг сайтар тусгаж, Ажлын хэсгээ байгуулан ажиллах байх. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг дээр Улаанбаатар хотын гэж нэмэгдэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын асуудлуудыг бүрэн зохицуулна, давхар хотын асуудлыг зохицуулна гэж яригдаад байна. Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хууль яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр үүний зааг, ялгааг нь салгаж явахгүй бол улсын зэрэглэлтэй хотуудын эрх зүйн байдлын тухай хууль гэдэг шиг өөр хотуудын эрх зүйн байдлын тухай хууль гэх зүйлийг бий болгочихвий. Улаанбаатар хотод маш олон асуудал бий. Тэгэхээрэдгээр асуудлыг хэтэрхийхумьжоруулж ирэн,хуульчлахгэж байгаад хуулийнхаа явцад төвөг саад болох зүйл, заалт оруулан, хууль батлах явцад асуудал үүсэхвий. Сүүлийн жил орчмын хугацаанд НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон маш сайн ажиллаж байна. Нийгмийн дунд олон жил яригдсан, шийдэгдээгүй, бугшсан асуудлуудыг Засгийн газраасаа дэмжлэг аван шийдвэрлэж байна. Цаашдаа урт хугацаандаа хэрэгжих хуулийг гаргахад Ажлын хэсэг болоод УИХ сайн ажиллах байх гэж харж байна. Ж.Сүхбаатар: Хотод эрх зүйн боломжийг нь олгосон хууль хэрэгтэй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбоотой орж ирж байгаа. Үндсэн хуульд Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан. 27 жилийн өмнө нийслэлийн эрх зүйн байдлыг энэ агуулгаар гаргаж, Улаанбаатар хот үргэлж Монгол Улсын нийслэл байхгүй гэж үзэн, тэр байдлаар эрх зүйн байдлыг тодорхойлсон. Улаанбаатар хотын хүн ам социализмын үеэс 300 хувиар өссөн. Ийм хотод ажиллах эрх зүйн боломжийг олгосон хууль хэрэгтэй байгаа. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатар хотод нь чиглүүлэх санал нэгжийн хуулийн хүрээнд суусан. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдана. Үүнд улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг илүү тусгана. М.Оюунчимэг: Хууль урт хугацаанд, тогтвортой, алдаа, дутагдлыг засах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх ёстой УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:-Хуулийг хэлэлцэж байгаад талархаж байна. ИТХ, Засаг даргын уялдаа холбоо, ажлын чиг үүрэг тодорхойгүйгээс бие биенээ шантаажилж, асуудал хэдэн сар, жилээр үргэлжилдэг жишээ бий. Үүнийг халах нь энэ хуулийн гол зорилго. Улаанбаатар хот 1994 оноос хүн ам, хөгжлийн хувьд өөр болсон. Одоо гарах хууль урт хугацаанд, тогтвортой, алдаа, дутагдлыг засах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх ёстой. Ц.Мөнхцэцэг: Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүний адил статустай болгож байгааг дэмжиж байна УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:-27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн байдлыг дахин шинээр хуульчилж байгаа нь чухал. Тиймээс энэ хуулийг дэмжиж байна. Хуульд нийслэл хотыг эдийн засаг, нийгмийн хувьд бие даасан хот болгох, төвлөрлийг сааруулах зэрэг зарчмын чухал заалтууд оржээ. Шинэлэг заалтууд мөн байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын эрх зүйн статусыг нэмэгдүүлж, Засгийн газрын гишүүний адил статустай болгож байгааг дэмжиж байна. Нийслэлийн асуудал бол улсын хэмжээний асуудал. Мөн энэ хуулиар Нийслэл хотын судалгааны байгууллагыг байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн 30 жилд нийслэл судалгаагүй, хүн ам төвлөрсөн, нийтийн эзэмшлийн газаргүй болтлоо явж ирсэн. Иймээс үүнийг засахын тулд шинжлэх ухаан, бодлогын судалгаанд суурилсан нийслэлийн бодлого явах ёстой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Скайхайпермаркет ХХК буюуИмартхайпермаркет нь өнөөдөр Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40-р байрандэрэмбэлэгдлээ.Үүд хаалгаа нээгээд 5 жилийнхээ босгон дээр ирж буй Имартынхан анхны жилээ 98-р байранд эрэмблэгдэж байсан бол жил ирэх тусам дээшилж өнгөрсөн жилээс12байраар урагшилсан амжилтыг үзүүллээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа. ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтээр Имарт дараах байдалтай байна. Үүнд Борлуулалтын орлогын эрэмбээр 42, Татварын оролгын эрэмбээр 49, Хөрөнгийн эрэмбээр 52, Ашгийн хэмжээний эрэмбээр 73, Даатгуулагчийн тооны эрэмбээр 28 гэх мэт үзүүлэлттэй байсан ба одоогийн байдлаар нийт 2,500 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа юм. Хөдөлмөрч хичээнгүй хамт олондоо хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээж,хэрэглэгчүйлчлүүлэгчдийнхээитгэлийг дааж, эх орныхоохөгжилцэнэглэлдүнэтэй хувьнэмэрээоруулсан, илүү амжилттайИмартыгхамтдаа бүтээлцэх эзэд нь байхыг хүсэн ерөөе.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан найман иргэнийг аварлаа
2021-06-28 16:28:46 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд зургадугаар сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн.Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан найман иргэнийг аварч, голоос мөн тооны автомашиныг татаж гаргалаа. Түүнчлэн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын дуудлагаар шуурхай ажиллан, хоёр иргэний амь авран хамгаалав. Завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завьтай, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын таван алба хаагч ажиллалаа. Тэд голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг13878 иргэндхүргэж,3023 автомашиныгголын эргээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллав. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй