Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой Яаралтай тусламжийн төв-ийг байгуулж байна. Энэхүү Яаралтай тусламжийн төв-д зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм. Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм. Мөн төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа. Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, вакцинжуулалтын явц болон гэрээр эмчлэгдэж буй иргэдэд хяналт тавьж буй байдалд хяналт тавин ажиллав. Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16-17 насны 300 орчим хүүхэд ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Дүүргийн хэмжээнд дөрвөн байршилд Явуулын амбулатори ажиллаж байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг бүрэн хяналтдаа авчээ. Эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч халдвараар хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр дүүргийн эмнэлгийн ачаалал эрч буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэллээ. Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Эх сурвалж: ЭМЯ
16 наснаас дээш Монгол Улсын иргэнд 12 оронтой тоо бүхий тоон гарын үсэг өгнө
2021-06-22 09:30:56 Нийтлэгдсэн: НийгэмНийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Сайнзориг нар дээрх хуулийн төслийн талаар гишүүдэд мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар цахим үнэмлэхийн огт ашиглагдаагүй чиптэй хэсгийг ашиглалтад оруулах аж. Тухайн иргэний мэдээлэл, эрүүл мэндийн карт, эмчилгээний түүх, тоон гарын үсэг, жолооны үнэмлэх зэргийг нэгтгэн тус чипээр дамжуулан ашиглах юм байна. Эдгээр хууль батлагдсанаар Төрийн байгууллагуудын ажил уялдаа холбоотой болно, иргэд төрийн мэдээллийг шуурхай авах боломж нээгдэнэ, гадаад паспортыг цахимжуулах мөн хаягжилтыг цэгцлэх зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлыг хөнгөвчилнө гэж хууль санаачлагчид үзэж байна. Хуулийн төслийн дэлгэрэнгүйгэндээсуншаарай.
БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой хамтарч төсөл хэрэгжүүлнэ
2021-06-21 19:50:24 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой харилцаа, хамтын ажиллагаа тогтоох зорилгоор энэ сарын 18-нд цахим уулзалтыг зохион байгууллаа. Тус холбоо нь Солонгос улсын 19 технологийн паркуудын менежмент, зохион байгуулалт болоод хүний нөөцийг чадавхжуулах, сургалт, судалгааг хөгжүүлэх тал дээр ажилладаг. Түүнчлэн бүсийн инновацын төвүүдийг хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх үүднээс бусад улс орнуудтай туршлага солилцох бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлдэг аж. Цахим уулзалтаар БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цаашид хамтран төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх юм. Мөн технологийн гарааны компаниудын чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор тус холбооноос зохион байгуулдаг мэдлэг хуваалцах сургалтын хөтөлбөр, албан ёсны хөгжлийн туслалцаа хөтөлбөрт юм. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Халдварын тархалтыг хумихад төр, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын хичээл зүтгэл шаардлагатай байна
2021-06-21 19:47:41 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийнбаар, ресторан, кофешопынтанхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болсон билээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бэлтгэл хангуулах, зөвлөн туслах зорилгоор хяналт,шалгалтхийж байгаа юм. Тэгвэл зургадугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын 2149 албан хаагч гурван ээлжээр ажиллан, 3725 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 1544 зөрчил илрүүлэн, 52.2 хувийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах арга хэмжээг авсан байна. Тухайлбал, энэ сарын 19-ндНалайх дүүргийн 6 дугаар хороонд харьяалахТэрэлжорчмын амралт, жуулчны баазуудад шалгалт хийлээ.Шалгалтадхамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд амрагчдыг түр хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэн зарлал, мэдээллийг наасан байв. Шалгалтаар ажилласан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар амралт, жуулчны баазуудад усны шинжилгээг заавал хийлгэх, амрагч хүлээн авах байр сууцны ариун цэврийг сахих, цагаан хэрэглэл, ор,гудсыгсайтар угааж, ариутган, мэргэжлийн байгууллагуудаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг зөвлөлөө. Амралт, жуулчны баазуудУОК,НОК-оосгаргасан шийдвэрийг даган үйл ажиллагаагаа зогсоосон ч иргэд олноороо салхинд гарч, ил задгай хог хаях, байгальд шинэ замын мөр гарган, зүлэг ногоог бохирдуулж байгаа нь хариуцлагагүй үйлдэл болж байгааг Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Болд хэлэв. Коронавируст халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад төрийн байгууллагуудын хичээл зүтгэлээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хариуцлага зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан энэ үеэр хэлж байлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ. Мөн нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаараар иргэдэд мэдээлэл хүргэх ажилд боловсролын салбарын 214 албан хаагч ажиллаж байгаа юм. Түүнчлэн хотын соёлыг түгээх зорилгоор Хотын соёл, Соёлтой болГоё аян өнөөдрөөс эхэлж байгаа аж. Тиймээс хотын соёлыг түгээхэд цахим болон бусад хэлбэрээр хамтран ажиллахыг нийслэлийн Соёл урлагийн газраас уриаллаа. Цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээт үйлчилгээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, судалгааг нарийвчлан гаргахыг нийслэлийн Нийгмийн халамжийн газарт, ЕБС-ийн биеийн тамир, спортын талбайн мэдээллийг нарийвчилж гаргахыг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй