Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төвүүд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк болон холбогдох хүмүүстэй цахимаар хуралдлаа. Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах 29 багц ажил хийх явц 92 хувьтай, хоёрдугаар үе шатанд хэрэгжих Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төв байгуулах ажлын хүрээнд 22 багц ажил хийх явц 24 хувьтай, гуравдугаар үе шатанд хэрэгжих Толгойт, Шар хад дэд төв байгуулах ажил 1.8 хувьтай байгаа юм. Хэдийгээр цар тахлын улмаас зарим ажил удаашралтай байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар ажиллана гэдгийг хуралд оролцогчид онцоллоо. Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд чухал ач холбогдолтой энэхүү төслийн хэрэгжилтэд Азийн хөгжлийн банк сэтгэл хангалуун байгааг тус банкны мэргэжилтэн Arnuad Heckmann хэллээ. Мөн цэцэрлэг, бизнес инкубатор төв зэрэг нийгмийн хэрэгцээг хангах асуудлыг нэгдсэн системээр хөгжүүлж байгааг Барилга, хот байгуулалтын яам дэмжиж байгааг хэлсэн юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ
2021-06-23 13:32:14 Нийтлэгдсэн: НийгэмИрэх даваа гарагаас эхэлж12-15-насны хүүхдүүдийг дархлаажуулах болсон талаарЕрөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тэрээр Европын холбоо, АНУ зэрэг эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлсэн. Мөн энэ даваа гарагт Монгол Улс ДЭМБ-ын тодорхой байгууллагуудад хүсэлт тавьж зөвшөөрөл авсан. Улсын хэмжээнд 12-оос дээш насны 290 мянга орчим хүүхэд байна. Өөрөөр хэлбэл хүн амын 10 орчим хувийг дархлаажуулах боломжтой боллоо гэлээ.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа. Учир нь намрын ажил цалгардах тул наадмыг хугацаанд нь хийхээр шийджээ. Тодруулбал, Өвс тэжээлээ хураах, хадлан, ногоо хураах, өвлөөс өмнө шугам хоолой, барилга, замын ажлууд байгаа учраас хойшлуулахгүй гэв. Харин аймаг сумдын наадмын тухайдЕрөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Ерөнхий сайд, Шадар сайд тохиолдлын тоо буурвал долоодугаар сарын 20-ноос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангана. Ингэхдээ зөвхөн УОК эрсдэлийн үнэлгээ хийсний дараа аймаг, орон нутгийн наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэсэн гэв.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
2021-06-23 13:21:41 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээлэл, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан байна. Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж байгаа нь түүхэн гэмээр үйл явдал болж байгааг онцлоод 1994 онд баталснаас хойш тус хуульд дорвитой өөрчлөлт оруулаагүй байсан гэлээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг 51 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хууль, засаглалын хувьд томоохон шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа юм. Тус хуулийн төслийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэмээн томьёолж тун удахгүй УИХ-д өргөн барих юм. Цаашид нэг төвт хотоос олон төвт хот руу буюу дэд төв, дагуул хотыг хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болох том зорилт тавьж байгаа бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчин чухал байгаа талаар Хотын дарга онцолж байлаа. Түүнчлэн хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй юм. Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж түүхэн шийдвэр гаргасан. Тодруулбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж шаардлагатай хөрөнгө буюу жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэл хотод төвлөрүүлэхээр болсон билээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-д байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газар Улаанбаатар хотын асуудлыг бодлогынхоо нэгдүгээрт эрэмбэлж, дэмжиж байгаа. Үүний хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллана. Мөн УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль, эрх зүйн хувьд Засгийн газар өнөөдөр шуурхай арга хэмжээ авч Улаанбаатар хотод том итгэл өгч байна гэлээ. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар санал солилцов
2021-06-23 10:47:34 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус уулзалтаар Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд, нийслэлийн дүүргүүдэд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох талаар хэлэлцлээ. Түүнчлэн цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулах, хамтран ажиллахаар шийдвэрлэв. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй