Хотын захиргааны шинэ байрыг түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэх үүрэг өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа. Хурлын эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.БаярмөнхКоронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр дүүргээс зохион байгуулж буй ажлуудыг Нийслэлийн удирдлагуудад танилцууллаа.Тэрбээр Баянзүрх дүүргийн иргэдийн 90 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан ч коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс дүүргийн иргэдтэйгээ хамтран ажиллах санал гарган, зохион байгуулж байгаа гэлээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг, оюутны дотуур байр, зочид буудлуудад ор дэлгэх,тэтгэвэртгараад удаагүй байгаа эрүүл мэндийн ажилчидтай хамтарч ажиллахаар болжээ. Тухайлбал, Энэрэл эмнэлэгт 95 ор дэлгэн, жирэмсэн эхчүүдийг хүлээн авч байгаа бөгөөд ойрын хугацаанд 120 жирэмсэн эхэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа аж.Мөн энэ долоо хоногийн эхний хоёр өдрийн байдлаар нийт 350 гаруй ор дэлгэхээр төлөвлөсөн гэлээ. Харин Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэх, дүүрэг бүрдээ боломжоороо ор дэлгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үүргийг дүүргийн удирдлагуудад өгсөн юм. Мөн тэрбээр хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэлт хийхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон юм. Түүнчлэн Хотын дарга Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдварын тархалтыг бууруулж,хэрэгжилтэдхяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыгНийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүрэг бүрийн Засагдаргадүүрэг болгов. Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь, халдвар хамгааллын дэглэмийг тогтмол сахиулан, сануулж, зөвлөн туслах арга хэмжээавахыгсанууллаа. Коронавируст халдварын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтны ажлын идэвх оролцоо, уялдааг сайтар хангахыг дүүргүүдийн удирдлагад даалгасан юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, нийтийн эдэлбэр газрууд дахь ногоон байгууламжийн усалгаа, хог хаягдалд анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн харшил өдөөгч ургамал, шарилж, модныулингарынгаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ковид-19 шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал хаана, хэнд хандаж, бусдад сэрэмжлүүлэх бэ?

Таны Ковид-19 PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Тодруулбал, хэрвээ таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn системээс нэг удаагийн баталгаажуулах линк ирнэ. Баталгаажуулах линк нь шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор гар утсанд тань мессежеер ирэх учиртай. Ирсэн баталгаажуулах линк дээр дармагц COVID-19 ERSDEL системд шинжилгээний хариу тань автоматаар орж, тантай ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны нэр, утас, байршлын зэрэг хувийн мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай. Энэ боломжийг ашигласнаар та ковид-19 халдварын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хэрэг бөгөөд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хавьтлыг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх эрүүл мэндийн салбарынхны ажлыг хөнгөвчилж байгаа юм. COVID-19 ERSDEL SYSTEM ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр Settings цэсээс тохиргоо хийх боломжтой. Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth -ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно. Хэрвээ хэн нэгэн ковид-19-р өвдсөн тохиолдолд энэ тухайгаа КОВИД-19 ЭРСДЭЛ системд мэдэгдэх боломжтой. Ингэснээр тухайн хүний утастай сүүлийн 14 хоногт санамсаргүй тоон дараалал солилцсон бүх утсанд ковид-19 халдварт өртсөн байж болзошгүй тухай анхааруулга очих бөгөөд тухайн халдвар авсан хүнийг тодорхойлох боломжгүй, харин халдвар авсан байж болзошгүй иргэнд эрт мэдээлж халдварын цаашдын тархалтыг эрт зогсоох боломж бүрдэнэ. Хавьтал тодорхойлох энэ ажил нь иргэн бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэгээс хамаарах тул та бүхэн үүргээ биелүүлж, гадуур гарах, бусадтай харилцах үедээ COVID-19 ERSDEL системийг тогтмол ашиглаарай.

Хотын захиргааны шинэ байрыг ТҮР ЭМНЭЛЭГ болгох үүрэг өгчээ

Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Энэ үеэр Хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна. Энэ талаарНЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулаас тодруулахад Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дээрх чиглэлийн дагуу НЭМГ-т үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах юм гэлээ.

Онцгой байдлын албанд Байлдааны туг, техник хэрэгсэл гардуулж өглөө

Орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөний 17 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад дээр ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд Байлдааны туг гардуулахаар шийдвэрлэснийг ойн энэ өдөр Шадар сайд ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Төрийн цэргийн байгууллагын сүлд хийморийн дээд бэлгэдэл болсон Байлдааны туг нь Их Монгол Улс, эзэн богд Чингис хааны үеэс эхлэн монгол цэргийн эр зориг, сүр хүч, алдар гавьяа, суу их ялалтын илэрхийлэл болсоор ирсэн билээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн 15,5 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд гал түймэр унтраах, аврах, тусгай зориулалтын 71 нэгж автомашин техникийн сүүлийн шатны нийлүүлэлт болох үлдсэн 17 нэгж техник хэрэгслийг хүлээн авч төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагад Шадар сайд гардуулж өглөө. Тэрбээр Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон, гамшгийн аюултай цаг ямагт тэмцэж байдаг хайрлаагүй амь, халуун сэтгэл Онцгой байдлын байгууллагын алба хаагчид та бүхнийх байдаг билээ. Иймд сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч, олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын Засгийн газар Австри улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 5 сая еврогийн өртөг бүхий гал унтраах, аврах зориулалтын иж бүрэн тоноглосон автомашин, техник, багаж хэрэгсэл бүхий 16 нэгж автомашин, 2019 онд Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 15 нэгж автомашин нийлүүлэгдээд байна. Өдгөө Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслөөр түргэн тусламж, эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон 4 нисдэг тэрэг, гал түймэр унтраах, аврах ажиллагааны 42 ширхэг автомашиныг хүлээн авахаар ажиллаж байна хэмээн онцоллоо. Онцгой байдлын байгууллага нь эдгээр автомашин, техник, багаж хэрэгслээр хангагдсанаар төв, орон нутгийн анги, байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, гамшиг ослын үед ард иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байгааг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян хэллээ.

Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Хүнсэнд яваадсураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд оролцсон хоёр иргэн сураггүй болсон тохиолдол бүртгэгдсэнийгОнцгой байдлынерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,Сэлэнгэаймгийн Ерөө сумын Бугант багийн Хотгойн рашаан гэдэг газар17 хүн самар түүж байснаас зургаанхүн нь зургаадугаар сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд хоёрхүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд нэгхүн нь нас барсан, нэгхүн нь сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ хүлээн авчээ. Тусаймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар очих явцад зургаадугаар сарын 16-ныөдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Эрлийн бүлэг Хотгойн рашаан гэдэг газраас 20 орчим км-ын зайтай байдаг отогт зургаадугаар сарынөдрийн 17:08 цагт очиход иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан Дархан-Уул аймгийн харьяат П, Сэлэнгэ аймгийн харьяат Пнар зургаадугаар сарын 12-ныөдрөөс хойш отог дээрээ ирээгүй, сураггүй болсон тухай мэдээлэл иржээ. Үүний дагуу тухайн хоёрхүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Хотгойн рашаан гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, зургаадугаар сарын 18-ныөдрийн 21:00 цагт отогт нь очиж,зургаадугаар сарын 19-ны өдрийн 13:35 цагт Байшинт-Уул гэдэг газраас эсэн мэнд олжээ. Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.