Зургаадугаар сарын 21-25-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршил

2021 оны зургаадугаар сарын 21-25-ны өдрүүдэд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 21-нд Улаанбаатар хотод явуулын 7, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллана. Тэд 5481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийнэ

УБЦТС ТӨХК-иас 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэгэж Улаанбаатарт цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ. Нийтэлсэн:УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар илэрчээ

Өчигдөр Асгат суманд хоёр хүнээс халдвар илэрч, Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар бүртгэгджээ. Энэ талаар тус аймгийнхэвлэлийн ажилтан А.Нарантунгалагаас тодруулахад Өчигдөр Асгат суманд халдвар гарч, аймгийн бүх/13/ суманд нийт 622 халдвар бүртгээд байна. Анх гуравдугаар сарын 31-нд Мөнххаан суманд халдвар илэрсэн. Ковид-19 халдварын тархалт хамгийн өндөр байгаа Дарьганга, Наран, Онгон суманд хөл хорио тогтоосон. Өнөөдөр онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд хөл хорио тогтоох эсэхийг шийднэ гэлээ. Өчигдрийн байдлаар тус аймгийн Баруун-Урт 17, Наран 12, Уулбаян 1, Асгат суманд 2, нийт 32 халдвар илэрчээ. Өчигдөр 26 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 270, 0-18 насны 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодруулахаар тандалт судалгааны нэг баг ажиллаж буй бөгөөд ойрын хавьтал - 1283, дам хавьтал болсон 1851 иргэнийг тусгаарласан. Аймгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын 129 эмч, эмнэлгийн ажилтан үзүүлж байна гэж Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2746 хүн халдвар авснаас 1876 нь нийслэлийн иргэн байгаа юм. Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүний тоо нэмэгдэж буй. Иймээс халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зорилгоор хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ныбайдлаар 3460 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг гурван ээлжээр ажиллан, 2112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг шалгалаа. Шалгалтын үеэр нийт 710 зөрчил илэрсний558нь коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг зөрчжээ. Түүнчлэн тусгай нөхцөл шаардлага зөрчсөн, цагийн хуваарь хэтрүүлэн үйлчлэх, насанд хүрээгүй хүн ажиллуулж, согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. Үйл ажиллагааг явуулахыг түр хязгаарласан аж ахуй нэгжүүдээсБаянзүрх дүүргийнХосдэнбуудал, Чингэлтэй дүүргийн Хүчитшонхор зах зөвшөөрөлгүй тоглоомын газар ажиллуулсан зөрчил гаргасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн 47.9 хувь буюу 340-ийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах арга хэмжээ авчээ. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг мөрдөж, хариуцлагатай байхыг хяналт, шалгалтын байгууллагууд уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.