Н.Тавинбэх сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацааж эхлэв үү?
2021-05-28 18:17:27 Нийтлэгдсэн: НийгэмТ.САЙХАН Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, баруун таван аймгийг эрчим хүчээр хангах томоохон зорилт дэвшүүлсэн. Улмаар төслийн санхүүжилтыг БНХАУ-ын хөнгөлттөй зээл болох 288 сая ам.доллараар шийдвэрлэсэн бөгөөд Эрчим, хүчний яам гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаад удаагүй байна. Гэвч тендерийн сонгон шалгаруулалт дуусахаас хэдхэн хоногийн өмнө Түлш, эрчим яамны сайд Н.Тавинбэх гэнэтийн шийдвэр гаргаж, тус төслийн удирдагч, инженерүүдийг ажлаас нь чөлөөлсөн нь төсөл цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдэгт эргэлзээ үүсгэж эхэллээ. Тухайлбал, Төсөл хэрэгжүүлэгчийн нэгжийн зохицуулагч Ж.Лувсандандар, Гэрээ хэлцэл, байгаль орчин нийгмийн харилцааны асуудал хариуцсан инженер Э.Төгөлдөр нарыг чөлөөлөх тушаал гаргажээ. Чухам ямар үндэслэлээр төсөлд олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүдээ чөлөөлөх болсон нь анхаарал татаж байна. Гэрээ байгуулах эгзэгтэй мөчид мэргэшсэн инженерүүдийн ажлаас чөлөөлсөн учраас Эрдэнэбүрэнгийн төслийн ажил цааш яаж үргэлжлэх нь ч эргэлзээтэй боллоо. Н.Тавинбэх сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацааж эхлэв үү? Эх сурвалж:www.polit.mn
О.Гэрэлт-Од: Залуучуудаа хар жагсаалтнаас нэг удаа гаргах шаардлага маань үр дүнд хүрлээ
2021-05-28 17:45:27 Нийтлэгдсэн: НийгэмМонголын Залуучуудын Холбооноос 2021 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс хойш Монголбанкандзээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхтэй байгаа иргэдээ нэг удаа цагаатгах хүсэлт тавьж, удаа дараа хандан шаардлага тавьж байсан билээ. Цар тахал, хөл хориотой хүндхэн цаг үед зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлсөн иргэд залуучууд Хар жагсаалт-ндорсноор цаашид санхүүгийн хүнд нөхцөлд орохоор байсан. Тэгвэл УИХ-ындарга Г.Занданшатарөнөөдөр Муу зээлийн хар жагсаалтад багтсан 71 мянган иргэн,ААН-ийгнэг удаа цагаатгах болсныг мэдэгдлээ. ИйнхүүМЗХ-ныхолбооны шаардлага,санаачлагабиеллээ олж, олон иргэд,ААНнэгжүүдийн зээлийн түүх цагаан боллоо. Монгол банкны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой холбогдож удаа дараа тавьсан шаардлагыг хүлээж авч 71000 мянган иргэнийг харжагсаалтаасгаргахаар боллоо.
Өнөөдөр Монгол улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан тус салбарын төлөөлөл болсон залуус мод тарих аянд нэгдлээ. Тус аяны хүрээнд Имартын хамт олон ч мөн оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгаж хувь нэмрээ оруулсан байна. Өмнө нь мод тарих өдрөөр Имарт ажилчдынхаа хүүхдийн тоогоор хүүхэд бүр 2 ширхэг мод нийт 2000 гаруй мод, БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаандШинэст1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 ширхэг мод амжилттай суулгасан билээ. Ойн тухай хуулийн 31-р зүйлд зааснаар МУ-ын 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгвэл энэ үүргээ хэд дахин давуулан биелүүлж буй Имарт сүлжээ дэлгүүрийн хамт олон бусад аж ахуй нэгж, иргэдэд ч бас мод тарихыг уриалж байна. Үндэс бүхэн соёлж, ургамал бүхэн нахиалах болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн Баянголын аманд барих орлогод нийцсэн орон сууц хорооллын төсөлтэй танилцлаа. Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм. Санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа аж. 2009 оноос дэд бүтэцжүүлэх ажил эхэлж, газраа чөлөөлж, төлөвлөлтийг хийгээд эхэлжээ. Дэд бүтэц бэлэн байгаа учраас бүтээн байгуулалтын ажил, Залуус хороолол барих боломжтой гэдгийг албаныхан хэлж байлаа. Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгджээ. Дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай. Өдгөө 10 га газарт 2007 айлын орон сууц барихаар төсөвлөсөн. 3000 хүний ажлын байр бий болгохоор тусгажээ. Хурдны зам ч мөн тус газрыг дайран өнгөрнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маршрутаа сайн тооцоорой гэдгийг хэлж байлаа. Тэрбээр Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, залуучуудын хувьд орон сууц гэдэг хоёр том асуудал байдаг. Тиймээс Засгийн газар үүнд оролцож байгаа. Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, газар чөлөөлөлт хийгдэнэ. Сонгинохайрхан дүүрэгт хоёр нүхэн гарц хийнэ. Улсын төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. Мөн гэр хорооллын дундах 10 газарт хэсэгчилсэн төлөвлөлт хийх шаардлага байна. Төрийн байгууллагуудаа үе шаттай гаргаж, хувийн хэвшлийн томоохон компаниудаа Засгийн газар уриалж, хамтарч ажиллана. Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг, гэр хорооллоо орон сууцжуулахын төлөө аж ахуйн нэгжүүдэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлнэ. 4-5 газарт хотын төв бүс байгуулж байж, төвлөрөл, түгжрэлийг сааруулна. Төр дэд бүтцийг нь татаж, сургууль, цэцэрлэг, ажлын байраар хангаж, дэд төв байгуулж, хувийн хэвшлээ уриална хэмээн ярилаа. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газар тогтоол гарч, үүнтэй уялдуулан Ерөнхий сайд газар дээр нь ажиллаж байна. Улаанбаатар хотыг тэлэх, төвлөрлийг сааруулах боломж, бололцоо бий. Үндсэн зургаан дэд төв дээр суурилж, хотын төвлөрлийг сааруулах бодлого явах ёстой. Мэдээж Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ
2021-05-28 10:19:36 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд иргэдээс нийт 168 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 24 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 19 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 56 цэгт 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 22860 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Хот хоорондын автобусаар 40-өөс илүү хүн тээвэрлэхгүй, шаардлагатай бичиг баримтыг шалган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчуулна. Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд өвдөөд эдгэрсэн тухай эмчийн магадалгаатай байх юм бол PCR шинжилгээ шаардахгүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй болон эхний тундаа хамрагдсан ч дараагийн тунгийн хугацаа болоогүй, вакцин хийлгээд 14 хоноогүй бол PCR шинжилгээний (72 цагийн) сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (48 цагийн) шаардлагатай. 0-17 насны хүүхдээс PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй. Шинжилгээ өгсөн иргэд болон өвчлөөд эдгэрснээс бусад 0-17 насны хүүхдийг тухайн зорчин очсон орон нутагт нь долоо хоног гэрийн ажиглалтад байлгана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй