Өнөөдөр-Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг1952 оноосхойштэмдэглэжбайна. Ардчилсан хувьсгалын дараа 1991 оны 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийнтухай хуулийнНийтээр амрах баярын өдөр гэсэн 32 дугаар зүйлийн 3-т Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1 гэж анх хуульчилснаар1995 ондЭх үрсийн баяр, 2003 ондХүүхдийн баярхэмээн нэрлэн,бүх нийтийн амралтын өдөр болгонөнгөрүүлж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, өргөн хүрээнд тэмдэглэхгүй байгаа билээ. Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрболгохуриалга гаргаж, 1950 оноос улс орнууд энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Үндэсний төв архивд хадгалж буй баримтадМонгол Улсад 1950-1951 онд тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн мэдээлэл хомсаж. Харин 1952 оноос 6 дугаар сарыннэгнийөдрийг Хүүхдийн баярхэмээнтэмдэглэж, хүүхэд багачуулд зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагын хэмжээнд зохион байгуулжбайжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал-ыг1959 оны 11 дүгээр сарын 20-нд, Хүүхдийн эрхийн тухай конвенц-ыг 1989 оны 11 дүээр сарын 20-нд баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна. Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэнУИХ-аасХүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд баталжээ. Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхэд. Тэдний 614, 419 нь хүү, 586, 112 нь охин. Улсын хэмжээндөнгөрсөнонд 39,844 хүү, 37,872 охин мэндэлжээ.

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд, зургаадугаар сарын нэгэн буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан. Цар тахлын улмаас тус өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй бөгөөд үзэсгэлэн худалдаа, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүйг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр мэдээлсэн юм.

Зургадугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарийн тээвэрлэгчдэд шууд хандах юм гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоожээ

​ Коронавирустхалдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагхүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тодруулбал,Улаанбаатар хот, бусад аймаг, сумдаас тус сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх аж. Ингэхдээ зөвхөнPCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэм хатуу мөрдүүлэн зорчуулахаар захирамжилжээ. Хөдөлгөөн хязгаарласан өдрүүдэд тус сумын худалдаа, үйлчилгээний газрууд 10:00-18:00 цаг хүртэл ажиллах ба сум дахь авто тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт 41 тохиолдол шинээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдвар 1,134 болоод байгаа юм.

Баян-Өлгий аймагт 48 цагийн хугацаанд тэг зогсолт хийлээ

Баян-Өлгий аймагт коронавируст халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өчигдрийн17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийж байна. Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт очиж гэрийн ажиглалтад байсан 1, мөн тусгаарлах байранд ажиглалтад байсан 1 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Гэрийн ажиглалтад байсан иргэн Улаанбаатар хотоос 5-р сарын 23-ны өдөр ирсэн ба энэ сарын 29-нд PCR шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагдсан юм. Түүний ойрын хавьтал болох 23 хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад таван хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй. Мөн энэ хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулах юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.