Энэ сард халуун ус хязгаарлах хуваарь

Энэ сард дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх хуваарийг хүргэж байна. Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн доорх байршлуудад засвар хийнэ. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлахыг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдэгдэв. № Магистраль Засварт зогсоох бүс, хороолол Засварын хугацаа 1 10ж, 15-р магистраль 10ж, 15-р магистраль Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/, Шинэ яармаг хороолол, Мөнххада авто худалдааны төв, Хүннү молл үйлчилгээний төв, Нийслэлийн төр захиргааны шинэ төв байр орчим, Нүхтийн ам, ХУД-ийн хүүхдийн эмнэлэг орчим, Арцатын ам орчмын хэрглэгчид VI/02-VI/07 /5 хоног/ 2 11а, б, в, г, д, 7к, 3в магистраль Барс-2 зах, Хархорин зах, Эрин, Номин өнөр хороолол, 10-р хорооллын авто замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс, Сод оньс орон сууц, Түндэмүн саун, ДДТ-18, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим, хуучин тээврийн товчоо, 5-р хороолол ДДТ-63, 66, 67-с хангагддаг хэрэглэгчид VI/10-VI/24 /3-14хоног/ 3 6бегдеж, 5дмагистраль Шинэ Монгол хаад оффис орчим, Бөмбөгөр худалдаанытөв, Гэсэр сүм, Баянбүрд төв, 3, 4-р сургууль, 7-р хороолол, Хангай хотхон, 100 айл, 11-р хороолол орчим, УДДТ-34, 35, КТМСургууль, Цэцэг зочид буудал, Тэнгис кино театр, Дипломат 95, Засгийн газрын X, XI, XII байр, Нийслэлийн дээд шүүх, Хийморь хотхон, УДДТ-20, 12-р хороолол орчмын хэрэглэгчид VI/21-VII/05 /3-14 хоног/ 4 5абв, 3гдв,1бмагистраль Гоёо ХХК, ЭХЯам, Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон, Автобус-1, УДДТ-88 19-р хороолол орчим, УБДС ХК, Цагдаагийн авто бааз, Алтай хотхон, Туушин ХХК гаалийн баталгаат агуулах, Шинэр барилга ХХК, Оргил рашаан сувилал, ХУД нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар сувилал орчим, Үйлдвэрийн район орчмынхэрэглэгчид, Эрэл, Жигүүр грандын орон сууц, Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид VI/30-VII/09 /3-10 хоног/ Хуваарьт заасан хугацаанд шөнийн бригад ажиллаж байгааг тус компаниас тодотгов.

Хүүхдийн 100 мянгыг өнөөдрөөс олгож эхэлнэ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгоно Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм. Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.

182 удаагийн тусгай үүргийн нислэгээр 29,334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,811 иргэнийг татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тадугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт 93 орноос 36,145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182 удаагийн тусгай үүргийн нислэгээр 29,334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа. Өнгөрөгч тавдугаар сард 14 удаагийн нислэгээр1,505иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байна гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Д.Сумъяабазар: Эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, Найрамдал зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн Найрамдал төв зэрэг газруудад ажиллалаа. Тус төвийн барилгууд ашиглалтад ороод 30 гаруй жил өнгөрсөн, ашиглалтын хугацаа дуусжээ. Гэхдээ засвар төдийхөн хийн, үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. Дээвэр, суурь, спортын талбайнуудад засвар хийх шаардлагатай. Бүх төсвөө гаргасан, зургаа гаргахаар захиалагчийн ажил хийж байгаа хэмээн тус төвийн удирдлагууд хэлж байлаа. Найрамдал төв 43 жилийн түүхэнд 70 гаруй орны 600 мянга гаруй хүүхдийг хүлээж авчээ. Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Улс орны ирээдүй бол хүүхэд. Үр хүүхдүүд маань ирээдүйн сайн иргэн болж төлөвших ёстой. Засгийн газрын хуралдаанаар багц арга хэмжээ авахаар болсон. Бамбарууш кафег сэргээхээр болж байна. Мөн Найрамдал зусландаа иж бүрэн засвар хийхээр болсон. Зуслангийн ойролцоо газар олгохгүй. Найрамдал-2 зусланг Хөвсгөлд аймагт барина. Энэ мэт олон шийдвэр гаргах ёстой. Жуковын талбайн ард газар олгосон байсан захирамжийг Хотын дарга хүчингүй болгосон. Засгийн газраас хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг дэмжиж ажиллана. Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр дахин сүндэрлэхээр болсон. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө олон ажил хийх болно хэмээсэн юм. Мөн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшууллаа. Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хүүхэд, залуучуудын соёлын театр ажиллалаа. Хүүхдийн театрын анхны найруулагч, жүжигчдийн төлөөлөл ирж, театраа эргэн сэргээж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэд мөн Хүний хөгжил бол улс орны хөгжил. Тэр дундаа хүүхдийн хөгжил хамгийн чухал хэмээсэн. Түүнчлэн Тунгалаг тамир киноны Дулмаагийн дүрээр үзэгчдэд мөнхөрсөн МУГЖ Ш.Дэлгэржаргал Миний жүжигчин болох гараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаас эхэлсэн. Театрыг сэргээх ийм шийдвэр гаргасан бүх хүнд маш их баярлалаа гэлээ. Мөн Бамбарууш кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж, нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл өдгөө хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотоо дэмжиж ажиллана гэдэг бол хамгийн том хамтын ажиллагаа юм. Хүүхэд, залуусын хот болох, олон асуудлыг үе шаттай шийдэх хамгийн чухал суурь алхмуудыг энэ цаг мөчид эхлүүлж байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хотод Бамбарууш кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар байдаг. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг. Хүүхдийн баярыг улсын хэмжээнд, хотын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх сайхан цаг удахгүй ирнэ. Цаашид эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана. Монгол Улсын түүчээ, хойч үе болсон хүүхэд, багачуудын маань ирээдүй улам гэрэлтэй байхын ерөөлийг дэвшүүлье хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хүүхэд хамгаалах байранд ажиллалаа

НИТХ-аас 2018 оны 16/08 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-аас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран өнөөдөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа. Хүүхэд хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Хүүхэд хамгаалах байрны хүүхдүүдэд зориулан хүүхдийн тоглоом, ном гарын авлага хүлээлгэн өгсөн юм. 2021 он гарсаар нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн хүүхдийн тоо давхардсан тоогоор 1300 хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн үзүүлэлт юм. Хүүхэд хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо өссөн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн, нөгөө талаас хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн гэж дүгнэж болохоор байна. Иймээс хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, асран хамгаалагчтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг энэ үеэр онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.