Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 27-ны өдрийн 22:18 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Тоёоко Инн зочид буудалд тусгаарласан юм. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ
2021-05-27 12:35:19 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг тус системдбүрэн шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн найман үйлчилгээ багтаж байна. Үүнд: Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах гэх мэт. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр Драгон бридж ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм. Харин гүйцэтгэлийн хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна. Дугуйн зам тавьж буй байршлуудыг танилцуулъя. Үүнд: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/ багтаж байна.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 26-ны өдрийн 23:19 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 141 иргэн ирсэн. Иргэдийг Новотел, Кемпински, Туушин, Ибис, Парк, Нарантуул зочид буудал болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилалд тусгаарлалаа. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байнагэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Зоос гоёлын уулзвараас цаг уурын уулзвар хүртэлх замыг Пүрэв, Бямба гарагт түр хаана
2021-05-26 11:27:57 Нийтлэгдсэн: НийгэмЧингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа цаг уурын уулзвар хооронд хоёрталын урсгал хөдөлгөөнийг 2021 оны тавдугаар сарын27, 29 болон зургаадугаарсарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хаахаар болжээ. ИймдХудалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх тул жолооч та бүхэн тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэжнийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй