Хөдөө, орон нутаг руу зорчих иргэд дараах шаардлагыг хангасан байна
2021-05-24 09:19:23 Нийтлэгдсэн: НийгэмТавдугаар сарын 22-ноос эхлэн иргэдийн хөдөө, орон нутаг гарах хөдөлгөөнийг нээсэн. Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд дараах шаардлагыг хангасан байна. Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна. 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ. Бусад тохиолдолд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана.
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны дөрөвдүгээрсарын 1-30-ний хооронд худалдан авалт хийж тавдугаар сарын 22-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн 42 саябаримтыг хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар: 35236540 30 мянган төгрөгийн азтан 25,111 100 мянган төгрөгийн азтан 2,481 500 мянган төгрөгийн азтан 252 1.5 сая төгрөгийн азтан 27 Гурван сая төгрөгийн азтан 3 20 сая төгрөгийн азтан 2шалгарлаа. Супер шагналын тохирлын дугаар 14704032 бөгөөд энэ удаагийн тохирлоорсупер азтан тодорсонгүй. Супер шагнал 30сая төгрөг байв.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-нд таван явуулын болон 57 суурин цэгт, 125 багийн 815 эмч, ажилтан ажиллаж, 27429 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь буюу 939,723 нь I тунд, 61.9 хувь буюу 590454 нь II тунд хамрагдаад буй юм. Өнөөдөр дархлаажуулалт хийх цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна. Тус транзит нислэгээр 171 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг Кентавр, Мөнххустай зочид буудалд тусгаарлана. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол гэрээр 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Паркийн хашааг будан, хогийг цэвэрлэж, 2000 гаруй моддыг засжээ
2021-05-21 12:12:28 Нийтлэгдсэн: НийгэмҮндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хашааг шинэ шийдлээр будаж, хашаан дахь 2000 гаруй моддыг хэлбэржүүлэн, хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ. Нийслэлийн Засаг даргаас хөл хорионы үеийг ашиглан тохижилт, ногоон байгууламж, зам засвар, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу Энхтайваны гүүрний урсгал засварын ажлыг хөрөнгө санхүүгийн бололцоондоо тулгуурлан хийж гүйцэтгэсэн. Өнгө үзэмжийг сэргээх ажлын үргэлжлэл болгон Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг шинэ шийдлээр будаж, хашаан дахь 933ш улиас, 1300ш бут сөөг хэлбэржүүлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хан-уул ТҮТ ОНӨААТҮГ, Грийт пинус ХХК-ний хэлбэржүүлэлтийн 3 бригадын 42 цэцэрлэгчин, 3 өргөгч машин 3 хог тээврийн машинтайгаар хийж гүйцэтгэлээ. Мөн хашаанд хурсан хог хаягдлыг иргэдийн бүлгийн 100 ажилтнаар 3 өдрийн турш түүвэр цэвэрлэгээ хийлгэж 2тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү ачиж цэвэрлэлээ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй