Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдөр данс руу нь шилжүүлнэ

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу УИХ, Засгийн газраас гаргаж байсан билээ. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор болсон юм. Мөн нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадуудад зөрүү мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхлэх юм байна.Мөнгөн тэтгэмжийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгоно.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

НЗДТГ-аас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 19-нд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан. Өдөрлөгийн үеэр дөрвөн өмгөөлөгч 135 иргэнд утсаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. НЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа. 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10.287 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гурван талт гэрээний хэрэгжилт, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчдийн санал, хүсэлтийг сонссон. Мөн гурван гол асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орон сууцны борлуулалтыг дэмжих, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ипотекийн зургаан хувийн зээлд хамруулах, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд төслийг амжилттай хэрэгжүүлж, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах, ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин сэргээн засварлах иргэдийг хохироохгүйгээр шийдэж өгөх. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилгын зөвшөөрөл давхардуулан олгохгүй байх талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг шийдвэрүүдийг гарган, нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудад уламжилж, шийдвэрлүүлэх. Төслийн сонгон шалгаруулалтад орж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуульд өөрчлөлт оруулах, хуулийг шинээр санаачлахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР

Дүнжингаравын төмөр замын гарамд их засвар хийх тул ЗАМ ХААНА

Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх төмөр замын гармын их засварыг хийхээр болжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, төмөр замын 407 км, Дүнжингаравын төмөр замын гармын их засварын ажлыг

Шинэ нисэх буудал дахь шатахууны байгууламжийг нарийвчлан туршиж эхэллээ

Хөшигийн хөндий дэх Чингис ХаанОУНБ-ын үйл ажиллагааг 7 дугаар сарын 01-нээс эхлүүлэхтэй холбогдуулан шатахуун байгууламжийн үйл ажиллагааг нарийвчлан шалгах туршилтыг өнөөдрөөс эхлүүллээ. Шатахууныг шинжлэх орчин үеийн технологи бүхий иж бүрэн лаборатори ажиллаж байна Нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад нэн тэргүүн анхаарах ёстой асуудлуудын нэг нь агаарын хөлөгт аюулгүй, найдвартай шатахуун сумлах ажлын гүйцэтгэл. Тиймээс шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шатахуун нөөцлөх сав, тоног төхөөрөмж, агаарын хөлөгт шатахуун сумлах технологийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, ажилтнуудын ажлын уялдаа холбоо, мэдлэг, ур чадвар, туршлага, гарч болох алдаа, дутагдлыг эрт илрүүлж залруулах зэрэг зорилготойгоор Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаныхан бүрэн хэмжээний нарийвчилсан туршилт, тохируулгын тестийг 3 өдөр хийхээр эхлүүлжээ. Шатахуун хангамжийн байгууламж нь тус бүр 2000м/куб бүхий багтаамжтай 4ш нөөцлөх савтай, терминалийн 6 зогсоолд гидрант системтэй, 1 худаг нь 1 минутад 1000 галлон буюу 3780 литр хүртэл шатахуун шахах, 3 агаарын хөлөгт нэгэн зэрэг сумлах хүчин чадалтай. Түүнчлэн шатахууныг шинжлэх орчин үеийн технологи бүхий иж бүрэн лаборатори ажиллаж байна гэж ИНЕГ-аас мэдэгдлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.